Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт болов

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 15-ны үдээс хойш Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын зургаадугаар уулзалт Самаркандын төрийн зочид буудалд болжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Орос, Монголын гурван талт хамтын ажиллагаа нь маш чанга эрч хүч, хөгжлийн уян хатан чанартай. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр хурд нь удааширсан ч мөн олон амжилт олсоор байгаа юм. Бид цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, харилцан шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэн, тахлын эсрэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, гурван орны ард түмний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж ирлээ. Та бид онлайн уулзалтаар санал бодлоо шуурхай солилцож, иргэд түмний харилцан ойлголцол улам нэмэгдсэн юм. Түүнчлэн хилийн бүсийн тахлын эсрэг хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоог ахиулан, гурван орныг дамнасан Азийн авто замын тээврийн сүлжээ илт амжилт оллоо гэжээ.

Гурван орны хамтын ажиллагааны тухайд Ши Жиньпин дөрвөн зүйлийн санаачилга дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, гурван талт хамтын ажиллагааны зөв чиглэлийг баримталж, улс төрийн харилцан итгэлцээ бэхжүүлэн, үргэлжлэн харилцан дэмжиж, язгуур ашиг сонирхлоор харилцан хүндэтгэж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн тухайд зохицуулалтаа нэмэгдүүлнэ. Хоёрт, ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа шат ахиулж, эрсдэл, сорилтыг хамтдаа зохицуулах, хөгжлийн нөөц боломжийг нэмэгдүүлж, хуваалцах тусгай хамтын ажиллагааны индэр, платформыг байгуулна. Гуравт, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хил залгаа бүс нутаг хоорондын эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, гурван орны худалдаа, аж үйлдвэрийн салбарыг үргэлжлэн хамтын ажиллагааны идэвхтэй индэр тавцангаар хангана. Дөрөвт, гурван талт хамтын ажиллагааг улам шаргуу ололт амжилтад хүргэж, худалдааг тухайн орны валютаар тооцох цар хүрээг тэлж, Орос, Монголын банк санхүүгийн улам олон байгууллага, аж ахуйн нэгж юанийн үндэстэн дамнасан төлбөр тооцооны системд нэгдэж, банк санхүүгийн аюулгүйн баталгааг нэмэгдүүлэхийг дэмжинэ.

Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятад, Монголын гурван талт хамтын ажиллагаа илт амжилт тогтоосон төдийгүй, харилцан ашигтай байх давуу тал нь явах тусмаа тодорч, гурван орны харилцааны хөгжлийн “нэмүү өртөг”-ийг нэмэгдүүлсээр байна. Манай гурван орон нь ойрын хөрш болохын хувьд харилцан ойлгон дэмжиж, гурван талт хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэх ёстой. Түүнчлэн аж ахуйн нэгж хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, зам харилцаа, ложистик, транзит тээвэр, эрчим хүч, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд улам олон бодит ахиц дэвшил гаргах ёстой гэжээ.

Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, Хятад, Оростой найрамдалт хөршийн найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Ээдрээ будлиантай олон улсын өнөөгийн нөхцөлд гурван талын хамтын ажиллагааг эрхэмлэх нь маш чухал юм. Хятад, Оростой зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, гурван талт худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалалт, эрчим хүч, төмөр зам, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд улам идэвхтэй ахиц дэвшил гаргахад Монголын тал бэлэн байна гэжээ.

Уулзалтын үеэр гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг таван жилээр сунгаж, гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх тухай судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлж, Хятад, Оросын байгалийн хийн хоолойг Монгол улсаар дамжуулан тавих төслийг идэвхтэй авч хэлэлцэхээр тохиролцжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа