Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

ХКН-ын түүхэн онцлох зарим хурлын түүхээс

Нийтэлсэн

ХКН 1921 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл нийт 19 удаагийн их хурлыг зохион байгуулжээ. Харин тус намын XX дугаар их хурал энэ 10 дугаар сарын 16-ны өдөр товлогдсон. Энэхүү хурал болох өдрийг дэлхий нийтээрээ хүлээн чагнаж байгаа буй. Бид ч мөн адил.

ХКН-ын их хурлыг жил бүрийн 3 сард чуулдаг Хоёр чуулгантай андуурах нь элбэг. Хоёр чуулган бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болохоос биш, харин намын хурал биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Ирэх 5 жил нь Хятад улсын хувьд орчин үеийн социалист их гүрнийг иж бүрэн байгуулах “Хоёр дахь 100 жил”-ийн зорилтыг биелүүлэхээр ханцуй шамлан орох буй чухал үе.

Миний бие энэхүү нийтлэлдээ ХКН-ын өмнөх 19 удаагийн их хурлаас онцлох заримыг танилцуулахыг зорилоо. Учир нь ХКН-ын их хурлын түүх гэдэг бол тус намын зүгээс улс орныг удирдаж ирсэн түүх, мөн тус намын үзэл санааны өөрчлөлт, хөгжлийн өнөө, маргаашийн чиг хандлагыг олж мэдэх түлхүүр гэж болно.

Нэг. ХКН-ын их хурлаар чухам юу болж өрнөдөг вэ?

ХКН-ын их хурал нь тус намын эрх барих дээд байгууллага бөгөөд Хятадын улс төрийн маш чухал уулзалт юм. Тус хурал 5 жил тутамд нэг удаа хуралдаж, өнгөрсөн таван жилийн ажлаа дүгнэж, ирж буй таван жилийн зорилтоо тодорхойлон, Төв Хорооны улс төрийн илтгэлийг авч хэлэлцэхийн зэрэгцээ улс орныг удирдах Төв Хороо, Сахилга батыг шалгах хорооны гишүүдийг сонгох, басхүү шаардлагатай нөхцөлд намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй. Их хурлаар сонгогдсон намын Төв Хорооны Бүгд Хурлаас Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүдийг сонгодог.

ХКН-ын Их хурал гурван үндсэн чиг үүрэгтэй, өөрөөр хэлбэл гурван асуудалд төвлөрч ажилладаг гэсэн үг. Нэгд, улс орныг удирдан залах цаашдын бодлогын төлөвлөгөөг батлах. Ингэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, намын өнөөгийн хөгжлийн бодит байдлыг авч хэлэлцээд, цаашдын таван жилийн ажлын чиглэлийг гаргана. Үүнийгээ “Улс төрийн тайлан” хэлбэрээр Намын удирдагч, Ерөнхий Нарийн бичгийн дарга нийтэд танилцуулдаг. Хоёрт, Намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах. Одоогийн ХКН-ын үндсэн дүрмийг 1982 оны ХКН-ын XII дугаар их хурлаар баталж, өнөөдрийг хүртэл намын ээлжит хурлуудаар зарим өөрчлөлтүүдийг оруулсаар иржээ. Үүнд намын дүрэмд заасан намын жолоодох үзэл санаа, намаас тогтоосон стандарт хэм хэмжээ, дээд удирдах байгууллагын гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой заалт зэрэгт оруулах нэмэлт өөрчлөлтүүд багтана. Гуравт, Намаас Төв Хороо болон Төв Хорооны Сахилга батыг шалгах хорооны гишүүдийг шинээр сонгох буюу ХКН-ын дээд удирдлагын давхаргад халаа сэлгээ хийх. Энэ үүргийг гадны улс орнууд хэвлэл мэдээллийнхэн илүүтэй онцлон, ач холбогдол өгдөгөөс болж, ХКН их хурлын цор ганц үүрэг мэтээр андуурах нь ч бий.

ХКН-ын удирдлагын бүтэц

Харин энэ удаагийн ХКН-ын XX их хурал дэлхий нийтэд тогтворгүй байдал газар авч, ковид цар тахлын тархалт буурахгүй байгаа амаргүй нөхцөлд болох гэж буй.

Өнөөдөр Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжил, тогтвортой байдалд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Түүнээс гадна тус улсын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам”, “Дэлхийн хөгжлийн санаачлага”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачлага” –д олон улс орон хамрагдаж, харилцан хамтын ажиллагааг өрнүүлж байгаа. Нэг үгээр хэлбэл Хятадтай харилцаа холбоогүй улс дэлхийд бараг алга. Тиймдээ ч XX дугаар их хурлыг бүгд туйлын анхаарал тавин ажиглаж буй.

Хятад улсын удирдлагууд хөгжингүй, хүчирхэг, баян чинээлэг их гүрэн болох зорилгодоо хүрэхийн тулд ирэх таван жил цаашлаад түүнээс ч урт хугацааны улсын хөгжлийн зорилт, төлөвлөлтийг хэрхэн гаргах бол гэсэн хүлээлт байна.

Хоёр. ХКН-ын түүхнээ онцлох зарим их хурал

ХКН-ын их хурлуудаар удирдлагын гол үзэл санаа, үндсэн бодлого, стратеги, үзэл баримтлалыг дэвшүүлж, зохих түүхэн шийдвэр, өөрчлөлтүүдийг оруулсаар иржээ. Тэгвэл өнөөгийн хөгжингүй Хятад орныг хэлбэржин бүрэлдэхэд нөлөөлсөн зарим их хурлын талаар танилцуулъя.

– ХКН-ын Анхдугаар их хурал: Хятадын ард түмэн шинэ ардчилсан хувьсгалыг эхлүүлэх түүхэн цаг мөчид буюу 1921 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХКН-ын анхдугаар их хурал Шанхай хотод зохион байгуулагджээ. Тус хурлаар залуу Мао Зэдун нар намын анхны мөрийн хөтөлбөр, анхны тогтоол шийдвэрийг баталж, ХКН байгуулагдсаныг тунхаглаж, хувьсгалын цаашдын чиг баримжаагаа тодорхойлсон байна.

– ХКН VII дугаар их хурал: Хятад Японы дайны төгсгөлд буюу 1945 оны 4 дүгээр сард хувьсгалын өлгий нутаг Янь-ань хотноо хуралджээ. Тус их хурлыг түүхэнд хамгийн удаан завсарлаж, 6 дугаар их хурлаас 17 жилийн зайтай зохион байгуулав. VII дугаар их хурлаар “Олон түмнийг сэрээн, ард түмний хүчийг зузаатган, намын удирдлагын доор Японы түрэмгийлэгчдийг нухчин дарж, бүх ард түмнийг чөлөөлж, шинэ ардчилсан Хятад улсыг байгуулах” улс төрийн жанжин шугамыг тогтоож, улс төр, эдийн засаг, соёлын бүх талын хөтөлбөрийг боловсруулан, Хятад улсыг үйлдвэржүүлэх том ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Мөн “Мао Зэдуны үзэл санаа”-г намын жолоодох үзэл санаагаар тодорхойлж, намын дүрэмд тусгажээ.

– ХКН-ын XII дугаар их хурал: 1982 оны 9 дүгээр сард Бээжин хотноо зохион байгуулагдав. Их удирдагч Дэн Шяопин хурлын нээлт дээр: “Марксизмын түгээмэл үнэнийг манай улсын бодит байдал лугаа холбож, өөрсдийн хөгжлийн зам мөрөөр алхаж, хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах болно” гэдгийг онцолжээ. Ингэснээр Хятад улс “Хятадын онцлогтой социализмыг байгуулах” замналд эргэлт буцалтгүй орж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөлт, эдийн засгийн бүтээн байгуулалтын стратеги зорилт, хөгжлийн алхмыг тогтоож, “Дундаж чинээлэг” гэх стратегийн зорилтыг дэвшүүлэв. Мөн ХКН-ын дүрмийг шинээр баталж, намын их хурлыг таван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар заасныг эдүгээ хүртэл хатуу баримталж буй.

– ХКН-ын XVI дугаар их хурал: 2002 онд зохион байгуулагдаж, “Дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах” зорилго буюу энэ зууны 20 он гэхэд иргэдийн хүчийг төвлөрүүлж, 1 тэрбум гаруй хүн амыг илүү өндөр буюу дундаж чинээлэг нийгмийн түвшинд аваачин, эдийн засгийг илүү хөгжүүлж, ардчилалыг илүү төгөлдөржүүлж, шинжлэх ухаан боловсролыг илүү ахиулж, соёлыг илүү бадруулж, нийгмийг илүү зохиролд хүргэж, ард иргэдийн амьдралыг илүү тав тухтай байлгах зорилтуудыг тавьсан. Энэ зорилтоо үндсэндээ биелүүлснээ намын 100 жилийн ойгоор мэдэгдсэн билээ. Мөн тус их хурлаар хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг намын гишүүнээр элсүүлэхийг албан ёсоор зөвшөөрсөн нь 1970 оны сүүлээр эхэлсэн зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улам төгөлдөржих нөхцлийг бүрдүүлсэн гэж болно.

– ХКН-ын XVIII дугаар их хурал: 2012 оны 11 дүгээр сард хуралдаж, Ши Жиньпин засгийн эрхэнд гарч, “Хятадын онцлогтой социализмын замаар гуйвалтгүй урагшлан, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахын төлөө тэмцэх, мөн эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт гэсэн “Таван цогц” бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөлтийг гаргав. Энэ бүгд нь Хятадын “Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилго болон Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх явдалтай нягт холбоотой гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай, хүртээмжтэй байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх “Хувь заяаны цогц нэгдэл” хэмээх ойлголтыг дэвшүүлж, Хятад улс цаашид гадаад харилцаандаа өөрийн онцлог бүхий их гүрний гадаад бодлоготой байна гэдгээ ч зарласан.

Дээр дурдсан намын их хурлуудыг ХКН-ын түүхэнд онцгой ач холбогдолтой, өнөөгийн Хятад орны хөгжил цэцэглэлтэд онцгой хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг.

Дүгнэлт

ХКН-ын хурлын түүх бол өнөөгийн ХКН-ын 100 гаруй жилд туулсан хөгжлийн зам юм. Энэ нь бидний хаяа дэрлэн орших хөрш улсынхаа хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн гол үзэл санаа, жанжин шугам, бодлого стратеги, хөгжилд баримтлах үзэл баримтлалыг ойлгох толь гэж болно.

1921 онд байгуулагдсан ХКН-ын хувьд ирэх 5 жил нь тус намын зүгээс “хоёр дахь 100 жил”-ийн их зорилтыг биелүүлэхээр ханцуй шамлах орж буй чухал үе төдийгүй дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж, тогтворгүй байдал газар авч байгаа өнөө цагт Хятадын шинэ эрин үеийн өөрчлөлт шинэчлэлтийн бодлого олон олон шинэ сорилттуудтай тулгараад байгаа эгзэгтэй үе. Энэ цаг мөчид ХКН-ын XX дугаар их хурал зохион байгуулагдах гэж байна. Бидний судлаач нөхөд хөрш орны энэ удаагийн түүхэн их хурал зохион байгуулагдах өдөр чухам ямар бодлого, шийдвэр, өөрчлөлт гарахыг чих тавин чагнаж байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа