Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Сайн сайхан ирээдүй тийш тэмүүлсэн хөршүүд

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлал 27-ны өдөр эхэллээ.

2021 онд сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд БНХАУ-д хийж буй энэ анхны айлчлал, нэг сарын өмнө хуралдсан ХКН-ын XX их хурлын дараа БНХАУ-д айлчилж буй дээд түвшний 6 дахь нь, мөн энэ хугацаанд гадаад улсын төрийн тэргүүний 3 дахь айлчлал болж байгаагаараа онцлог юм.

2 жилийн өмнө Ухань хотод дэгдсэн цах тахлын эхлэл хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн түрүүнд БНХАУ-д айлчлал хийн Монголын ард түмний чин сэтгэлийг илэрхийлсэн 30000 хонь бэлэглэж аюулт цар тахлыг ялан дийлэхэд эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал байлаа.

2022 он бол Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны гэрээ болох “БНМАУ ба БНХАУ-ын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулалсны 70 жилийн ойн жил юм.

Даян дэлхий бүхий л улс орны нийгэм эдийн засагт хямрал авчирч буй олон зүйл амьдралын хэвшлийг өөрчлөж, үргэлжилж буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад Монгол, Хятадын төр засгийн дээд түвшинд хоёр улсын олон салбарын хамтын ажиллагаа нэн чухал болоод байгааг чухалчлан үзэж, цар тахлын үед хоёр талын улс төрийн дээд түвшний харилцаа маш идэвхижсээр байна.

Цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, харилцан дэмжиж, холбогдох байгууллагууд халдвар тархалттай тэмцэх хүрээнд нягт хамтран ажиллаж ирлээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг талууд маш сайн авч хэрэгжүүлэн, “Ногоон гарц”-ыг амжилттай байгуулж, талуудын нэн яаралтай албаны зорчигчид, ачаа бараа, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, цар тахлын сөрөг нөлөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөхөөр хичээн ажиллаж байна. Хоёр талын холбогдох албаныхан Монгол Улсын эрдэс баялагын бүтээгдэхүүний, тэр дундаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтын нэвтрэлт болон хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг тогтворжуулах зэрэг асуудалд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлсээр ирлээ.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн хүрээнд бэхжиж, хоёр тал “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай баримталж, хоёр улсын эдийн засгийн хөгжлийг цаашид улам урагшлуулах ирээдүйтэй юм.

2010 оноос Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг нь сэргэж, “Бүс ба Зам”, “Хөгжлийн зам”-ыг талууд идэвхийлэн дэвшүүлж уялдуулснаар Монгол, Хятадын худалдааны хэмжээ шинэ түвшинд хүрсэн юм.

Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.долларт, үүнээс экспорт 9.2 тэрбум ам.долларт, импорт 6.8 тэрбум ам.долларт тус тус хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 3.2 (25 %) тэрбум ам.доллар, экспорт 1.7(22.1 %) тэрбум ам доллар, импорт 1.5 (29.2 %) тэрбум ам.доллароор нэмэгдсэн бол, БНХАУ-тай өнгөрсөн онд 10.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь түүхэн өндөр үзүүлэлт байсны дотор экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.доллар байв. Тэгвэл 2022 оны 8 дугаар сарын байдлаар, хоёр орны худалдааны нийт хэмжээ 8.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс экспорт 6.59 тэрбум ам.доллар, импорт 1.91 тэрбум ам.долларт тус тус хүрчээ.

Монгол Улсаас БНХАУ-д экспортлож буй гол нэрийн бүтээгдэхүүн болох эрдэс баялгийн түүхий эд, тэр дундаа коксжих нүүрсний экспорт 2022 оны 6-р сараас эхлэн нэмэгдэж 11-р сарын 1-ны байдлаар 23.5 сая тон-д хүрч, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өсжээ. Эрдэс баялгийн салбараас олсон 8,5 тэрбум ам.долларын 5.1 тэрбум ам.долларын экспортыг нүүрс эзэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын өнгөрөгч оны 12 дугаар сарын сүүлчээр танилцуулж, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр УИХ-аас Шинэ сэргэлтийн бодлогыг батлах тухай тогтоолыг баталсан юм. Шинэ сэргэлтийн бодлого нь 6 бүлэг, 29 зорилготой. Эдгээрээс нэн түрүүнд бичигдсэн Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн нэн чухал хэсэг нь Монгол-Хятадын хилийн боомтын харилцаа юм.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр” (Монгол Улсын ГХЯ 2020.9.15-ны өдрийн А/20-1008, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт ажиллаж, 4 боомт шинээр нээхээр тусгасан.

11-р сарын 25-нд Ханги-Мандалын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар хоёр талын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсын эрдэс баялагийн түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх шинэ гарцтай болж байна.

Цар тахлын хүндрэлтэй үед хоёр талын эдийн засгийн харилцааг сааруулж буй хилийн боомтын бүс дэх короновирусийн эсрэг хяналт шалгалтыг эрчимүүлж, цаашид уг өвчиний дэгдэлт саарч экспорт импортын ачаа нэвтрэлт хэвийн болоход уламжлалт задгай тээвэр эхлэх нь нэн чухал шийдэл юм.

Цах тахлын дараах эдийн засгийн өсөлтийг авчрах энэ удаагийн айлчалаар хоёр талын харилцааг өргөжүүлэх, идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ төслүүдийг эхлүүлэх гэх мэт олон асуудалд шийдэл авчрах нь дамжиггүй юм.

2 сарын өмнө Узбекстаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан хоёр удирдагч маш богинохон хугацаанд дахин уулзаж байгаа нь тун сайн хэрэг. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

Мөнхийн хөрш манай хоёр улсын сайн сайхран ирээдүй тийш, хамтын хөгжлийн зүг тэмүүлсэн түүхийн нэгэн хуудсыг эргүүлсэн энэ айлчлал амжилттай үргэлжилж байна.

Хятад судлаач Х.Баатархүү

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа