Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад Арабын хоорондох эдийн засаг худалдаа хэд дахинаар өсөв

Нийтэлсэн

Сүүлийн жилүүдэд Хятад улс Арабын орнуудтай байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа үргэлжлэн шинэ ахиц дэвшил гаргаж, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт үргэлжлэн шинэ шатанд гарсаар байна. Хоёр талын хэрэгжүүлсэн цуврал ажил хэрэгч хамтын ажиллагаа нь эрч хүчээр дүүрэн бөгөөд Хятад, Арабын харилцаа улам гүнзгийрсэн байна.

Тэрээр хэлэхдээ: “сүүлийн жилүүдэд Хятадын аж ахуйн нэгжүүд дэлхийн хэмжээнд дорвитой хөгжиж, ялангуяа дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэснээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэгт эргэлзэхгүй байна, Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадвар сайн байгаа тул Саудын Араб нь Хятадын бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтыг дэлхийн бусад улс орнуудад хүргэх дамжин өнгөрөлтийн өртөө болохыг хүсэн найдаж байна” гэжээ.

Саяхан болсон “Цөлийн Давос”-Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилгын бага хурал дээр, Саудын Арабын Аж үйлдвэр болон эрдэс баялгийн сайд Бандар Хулев, Хятад, Арабын орнуудын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны талаар ярихдаа дээрх үгээ хэлсэн юм.

Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар хамтдаа хожих байдлыг баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхийг идэвхтэй ахиулж, Хятад, Арабын харилцан хөрөнгө оруулалт болон эдийн засаг худалдааг идэвхжүүлэн хэд дахинаар өсгөсөн байна. 2021 онд Хятад Арабын хоорондох шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 27 тэрбум ам.долларт хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс 2.6 дахинаар өссөн бол Хятад Арабын худалдааны хэмжээ 330.3 тэрбум ам долларт хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс 1.5 дахинаар өссөн үзүүлэлт болжээ. 2022 оны эхний гурван улиралд Хятад, Арабын орнуудын худалдааны хэмжээ 319 тэрбум 295 сая ам.долларт хүрч, өнгөрсний мөн үеийнхээс 35.28%-иар нэмэгдсэн нь 2021 оны бүх жилийнхтэй ойролцоо болсон байна.

Эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалт шинэ шатанд гарч, Хятад Арабын эрчим хүчний хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Уламжлалт эрчим хүчний салбарт Хятад, Арабын “газрын тос, байгалийн хий +” хамтын ажиллагааны загвар гүнзгий ахиж, газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт гэх зэрэг аж үйлдвэрийн бүхэл бүтэн гинжин хэлхээний хамтын ажиллагааг бий болгож, Саудын Арабын Янбу хотын боловсруулах үйлдвэр зэрэг олон тооны тэргүүлэх төслүүдийг байгуулсан байна. 2021 онд Хятад улс Арабын орнуудаас импортолсон түүхий нефтийн хэмжээ 264 сая тоннд хүрсэн нь мөн хугацаанд импортолсон түүхий нефтийн нийт хэмжээний 51.47 хувийг эзэлсэн байна.

Үүгээр ч зогсохгүй Хятад улс шинэ эрчим хүчний салбарт Арабын орнуудтай хамтран ажиллагаатай юм. Тухайлбал, нарны, салхины эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна. АНЭУ-аас Хятадад суугаа элчин сайд Али Захири хэлэхдээ, хоёр талын сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа бол маш сайн жишээ болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Арабын Нэгдсэн Эмират улсад Дубай Мактум хэмээх дэлхийн хамгийн том нэг цэгт нарны цахилгаан станц байдаг , үүнийг Шанхайн хий цахилгааны групп Дубайтай хамтран бүтээн байгуулсан. Хятад, АНЭУ-ын хамтын ажиллагаа нь улс орнууд хамтын ажиллагаа өрнүүлэхэд үлгэр жишээ болсон юм” гэжээ.

“Бүс ба Зам”-ын уулзвар бүсэд оршдог Арабын орнууд нь түүхэн дэх торгоны замын соёл иргэншлийн чухал оролцогчид бөгөөд “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж буй түнш орон юм. Одоогийн байдлаар, Хятад улс Арабын 20 орон, Арабын холбооны орнуудтай “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын баримт бичигт гарын үсэг зураад байна. Саудын Арабын Янбу хотод байгаа Хятад Саудын Арабын хамтран үйлдвэр, АНЭУ дахь Дубайн Хасян цэвэр нүүрсний цахилгаан станц зэрэг Хятад, Арабын хамтын ажиллагааны 200 гаруй томоохон төсөл хэрэгжүүлээд байна. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Заби боомтын гүйцэтгэх захирал Мохаммад Шамси хэлэхдээ, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь дэлхийн худалдааны хэв маягт гүнзгий нөлөө үзүүлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Бид “Бүс ба Зам” санаачилгын гол оролцогч орон бөгөөд бидний хийж буй хөрөнгө оруулалтууд ч “Бүс ба Зам” санаачилгыг бүрэн дэмжиж байгааг харуулж байгаа, энэхүү санаачилга нь дэлхийн худалдааг өөрчлөх болно” гэжээ.

Сансар судлалын хамтын ажиллагааны хувьд, Хятад улс Арабын орнуудтай Хятад Арабын Бэйдоугийн хамтын ажиллагааны механизм байгуулж, Тунист Бэйдоу хиймэл дагуулын навигацийн систем буюу гадаад дахь анхны төв болох Хятад Арабын Бэйдоу/GNSS төвийг байгуулсан байна. Хятад улс Алжир, Судан, Египет, Саудын Араб зэрэг оронтой сансрын хиймэл дагуулын салбарт хамтран ажиллах олон баримт бичигт гарын үсэг зурж, Алжир-1 холбооны хиймэл дагуул, “Сауд-5А/5В” хиймэл дагуул, Суданы шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуул-1 зэргийг амжилттай хөөргөсөн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэхдээ, Хятад улс үргэлжлэн Арабын орнуудтай олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улс хэзээд Арабын орнуудыг энх тайван хөгжлийн замаар тууштай замнах, хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дэмжих зэрэг талаарх стратегийн түншүүдээ гэж үзсээр ирсэн юм. Хятад улс үргэлжлэн Арабын орнуудтай уламжлалт найрамдалт харилцаагаа хөгжүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, соёл иргэншлийн солилцоог эрчимжүүлж, шинэ эрин дэх Хятад Арабын хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулж, Хятад Арабын ард түмэнд аз жаргал авчирч, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг идэвхжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа ахиулах болно” гэжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа