Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улс КОВИД-19-ийн эсрэг хязгаарлалтаа 3 жилийн дараа зөөлрүүлж буйн шалтгаан

Нийтэлсэн

Хятад улс КОВИД-19 цар тахалтай гурван жил тэмцсэний эцэст энэ цар тахлын эсрэг хариу арга хэмжээнүүдээ зөөлрүүлж байна.

Тухайлбал, одоо олон нийтийн газрууд руу нэвтрэхэд PCR буюу ПГУ-ын шинжилгээ шаардахгүй, хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг гэрт нь тусгаарладаг болж, өндөр эрсдэлтэй бус бүсүүдэд бизнесийн үйл ажиллагаа явуулах, аялж зорчиход чөлөөтэй болж байна.

Яагаад одоо л?

Эдгээр нь Хятад улс бараг гурван жилийн турш баримталсан “Ковид-Тэг” бодлогодоо томоохон өөрчлөлт хийж буйн илрэл юм.

Тэгвэл тус улс яагаад одоо л өөрчлөлт хийж байна вэ? Гурван жил цар тахалтай тууштай тэмцсэний дүнд нэлээд өөрчлөлт гарсан болохыг тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд, шинжээчид хэлж байна.

Нэгдүгээрт, Хятадад одоо бүртгэгдэж буй Омикроны дэд хувилбарууд нь шинж тэмдгийн хувьд өмнөх хувилбаруудтай харьцуулахад харьцангуй хөнгөн байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, эдгээр хувилбар нь илүү хурдан халдварладаг хэдий ч төдийлэн хүндрэл үүсгэхгүй байгаа учир хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэл учруулах нь харьцангуй бага ажээ.

Хятадын амьсгалын замын өвчний тэргүүлэх мэргэжилтэн Жун Наньшань баасан гарагт мэдэгдэхдээ, “Омикроны хамгийн сүүлийн үеийн дэд хувилбаруудын халдвар авсан хүмүүс 7-10 хоногт бүрэн эдгэрч буй бөгөөд нас баралтын түвшин ханиад томууныхтай бараг адил түвшинд байна” гэжээ.

Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод Омикроны сүүлийн давлагааны үеэр 160 мянга гаруй хүн халдвар авсан бөгөөд нэг ч нас баралт бүртгэгдээгүй гэж Гуанжоугийн Анагаах Ухааны Их Сургуулийн захирал Тан Сяопин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, халдвар авсан хүмүүсийн 90 гаруй хувьд нь шинж тэмдэг илрээгүй, эсвэл ялимгүй шинж тэмдэг илэрч байжээ.

Хоёрдугаарт, Хятадын иргэдийн 90 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдаад буй нь тахлын эсрэг арга хэмжээг зөөлрүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг аж. Тус улсын энэ вируст хамгийн эмзэг, өртөмтгий гэгдэж байсан 60-аас дээш насныхны 86.42 хувь нь 11 дүгээр сарын эцсийн байдлаар вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байсан байна. Тус улсын засгийн газар вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг ахмад настнуудад одоо ч уриалсаар байна.

Яагаад эрт зөөлрүүлж болоогүй вэ?

Олон улс орон коронавирустэй зэрэгцэн орших сонголтыг аль эрт хийсэн байхад Хятад улс цар тахлын эсрэг бодлогодоо томоохон өөрчлөлт оруулах гэж яагаад бараг гурван жил хүлээсэн бэ?

Үнэн хэрэгтээ Хятад улс сүүлийн гурван жилийн хугацаанд ерөнхий нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Ковид-19 цар тахлын эсрэг бодлогоо илүү нарийвчлалтайгаар, зорилтод түвшинд тохируулан өөрчлөлт оруулсаар ирсэн юм.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс тууштай ажилласны дараа дээр дурьдсан нөхцөл байдлыг бий болгосон тул хамгийн сүүлийн үеийн бодлогын өөрчлөлт нь “Ковид-Тэг” стратегийн үр дүнгийн нэг хэсэг гэж тус улсын эрүүл мэндийн албаныхан үзэж байна.

2019 оны сүүлчээр Ухань хотод коронавирус дэгдэх үед энэ вирусийн хор хөнөөл одоогийнхтой харьцуулахад харьцангуй их байсан. Тухайн үед Хятад улсын Засгийн газар шийдэмгий бөгөөд зоригтой шийдвэр гарган тус хот руу орох, гарах хөдөлгөөнийг хааж байсан билээ. Ингэснээр Уханьд вирусийн тархалтыг гурван сарын дотор дарж, улсынхаа бусад хэсэг рүү тархахаас сэргийлж чадсан юм.

Үүний дараа тус улс 1.4 тэрбум хүн амынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ковид-Тэг” стратегийг хэрэгжүүлснээр орон нутгийн 100 гаруй тархалтыг хурдан шуурхай хязгаарлаж чаджээ.

Мөн тус улсын Засгийн газар сүргийн дархлаа тогтоохын тулд вакцинжуулалтын хөдөлгөөнийг улс орон даяараа өрнүүлж эхэлсэн нь олон хүний амь насыг аварч, олон өвчтөний биеийн байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж чадсан юм.

Цар тахлын эсрэг тууштай тэмцсэний дүнд дэлхийн хамгийн олон хүн амтай тус улс нас баралтын тоог 5,235-д барьж чадсан байна.

Коронавирус нь Альфагаас Бета, Делта, одоогийн Омикрон хувилбар хүртэл байнга мутацид орсоор ирсэн бөгөөд үүнийг ч дагаад дэлхий даяар нас баралтын түвшин буурсаар иржээ. Гэхдээ энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд аажим аажмаар явагдсан процесс юм.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн хугацаанд энэ цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нийт 6.62 сая гаруй хүн амь насаа алдаж, халдварын тохиолдлын тоо 642 сая давсан байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил, нөөц хангамжаар дэлхийд тэргүүлдэг АНУ-д л гэхэд энэ вирусийн улмаас 1.09 гаруй хүн амь насаа алдаж, бараг 100 сая хүн халдвар авчээ.

Хэрвээ АНУ-аас дөрөв дахин олон хүн амтай, эрүүл мэндийн дэд бүтэц тааруу Хятад улс АНУ-тай адил аль эрт Ковид-19-ийн эсрэг бодлогоо зөөлрүүлчихсэн бол юу тохиолдохыг төсөөлөхөд ч бэрх. Хэрэв тэгсэн бол хэдэн сая хүний амь нас эрсдэлд орох байсан юм.

Ковидын өвчлөл, нас баралт хамгийн бага

Хятад улс нь томоохон орнууд дотроо Ковидын өвчлөл, нас баралтын түвшин хамгийн бага орон болж байна.

11 дүгээр сарын 28-ны байдлаар, Хятадад коронавирусийн тархалтын түвшин болон дэлхийн дунджийн харьцаа 1/374, Хятад болон АНУ-ын тархалтын түвшний харьцаа 1/1348 байсан бол Хятадын нас баралтын түвшин болон дэлхийн дунджийн харьцаа 1/232 байв.

Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар, тус улсын хүн амын дундаж наслалт 2019 онд 77.4 байсан бол 2020 онд 77.93, 2021 онд 78.2 жил болж нэмэгджээ. Хятадын Засгийн газар энэ цар тахалтай тэмцэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхдээ ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг эн тэргүүнд тавьсан учир ийм үр дүнд хүрсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: CGTN

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа