Бидэнтэй нэгд

Улс төр

И.Мөнхжаргал: Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй уриатай гаалийн байгууллагаар нь хэдэн мянган тонн нүүрс гарахад МАН мэдэхгүй байна гэж байхгүй

Нийтэлсэн

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ардчилсан Нам (АН)-аас өнөөдөр мэдээлэл хийв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Өчигдрөөс хойш хулгайчдын нэрс энд тэнд яригдлаа. Ичсэн хүн хүн ална гэгчээр МАН-аас сонгогдсон таван гишүүн мэдэгдэл хийж байсан. “Номхон тэмээг ноолоход амар”, “Намдаа нөлөөгүй болохоор намайг дээрэлхлээ”, “Долдугаар ангиасаа хойш нүүрс барьж үзээгүй”, “Тавантолгой хаана байдгийг мэдэхгүй” гэж хэлж байна. Ийм хүмүүсээ нүүрсний хулгайчдаар зарлаж байх шиг байна.

Одоо миний гарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх бичиг баримт байна. Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна. Энэ бүхэн Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), МХЕГ, Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ), “Эрдэнэс Тавантолгой” ХК гэх дөрвөн байгууллага дээр төвлөрч байгаа. Тэгвэл эдгээр байгууллагын удирдлага болон ТУЗ-ийг хэн томилдог юм бэ гэвэл,

  • Нэгдүгээрт, ГЕГ-ын даргыг МАН, Сангийн яам томилдог.
  • Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг Засгийн газраас санал болгосноор тухайн компанийн ТУЗ бүрдэж, улмаар гүйцэтгэх захирлаа томилж байгаа.
  • Гуравдугаарт, МХЕГ-ын удирдлагуудыг МАН-аас томилдог.
  • Дөрөвдүгээрт, АТҮТ-ийн даргыг Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайд томилдог.

Гэтэл тэдний үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй явж байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр нийгэмд сурталчилж байгаа. Эсвэл өөрсдийн намдаа нөлөөгүй хэдэн нөхдөөр туг тахиж үзэж байна.

Бид өчигдөр гурван хүний нэрийг зарласан. Тодруулбал, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, П.Анужин гурван хүний нэрийг хэлсэн. Өчигдөр зарласан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт нь ГЕГ-ын даргаар ажиллаж байсан. Энгийн логик уялдаа энэ бүхнээс хөвөрч байна. Нүүрсний хулгайтай холбогдсон хүний эхнэрийн дүү нь ГЕГ-ын даргаар томилогдож байдаг.

Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэдэг уриатай гаалийн байгууллагаар хэдэн мянган тонн нүүрс гарахад гаалийн даргын мэдээлэлд орохгүй, МАН мэдэхгүй байна гэж байхгүй. Та бүхэн жүжиг тоглохоо болиод хулгайгаа өөрсдийн Засгийн газар дотроос хайгаад зоримог шийдвэрийг гаргахыг хүсэж байна” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр “Өнөөдөр дахиад нүүрсний хулгайд холбогдож буй МАН-ын хоёр гишүүний нэр ирж байна. Тэр хүн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан юм. Таны найз нөхөд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага,  МАН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэж явсан хулгай. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан таны нэр хамгийн түрүүнд дурдагдаж байгаа.

Мөн УИХ-ын чуулган дээр өөрийгөө нүүрсний хулгайч гэдгээ хүлээн зөвшөөрч хэрүүл хийж байсан яруу найраг уншдаг Ж.Мөнхбат гэдэг залуу яасан бэ” гэлээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа