Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Жаргалсайхан: Хятадаас нүүрсний хулгайтай холбоотой нэр ирээгүй

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр (2022.12.21) болсон “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголд оролцох үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах мэдээллийг өглөө. 


 

-“Эрдэнэс Тавантолгой”-н “Нүүрсний  хэрэг”-т холбоотой 30 хүн “Чалко” компанитай холбоотой юу? Ийм хардлага байна?

-Энэ хэрэгт эрүү үүсгээд нотлох баримтыг тогтоох ажиллагаа ид явж байна. Нотлох баримт байгаа бол шалгагдана. Энэ хүрээнд асуудал  шийдэгдэнэ.

-Зарим хүн Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй гэж яриад яваа. Үнэхээр гэмгүй хүмүүсийг та нар шалгаж байгаа юм уу?

-Хувь хүний хариулж байгаа хариултад би тайлбар өгөх боломжгүй. Би хуулийнхаа хүрээнд л хариулна.

-Н.Удаанжаргалтай холбоотой хүн шалгагдаж байгаа юу?

-Шалгагдаж байгаа.

-“Нүүрсний хэрэг”-т нийт хэчнээн хавтаст хэрэг байгаа вэ, тоон баримт хэлнэ үү?

-53 хүн холбогдсон 17 хэрэг шалгагдаж байна. Бүртгэлтэй 22 хэрэг шалгагдаж байна.

-2013 оноос хойш гэхээр Чалкогийн нүүрсний гэрээ үүнд хамаарах уу?

-Хэрэг бүртгэлийн хэрэг дотор нотлох баримтыг цуглуулах ажил явагдаж байгаа. Энэ дагуу шалгагдаад гараад ирвэл гэм буруугийн асуудал яригдана.

-Ерөнхий сайд байсан гурван хүнийг шалгаж байгаа нь нүүрсний хэрэг үү, өөр хэрэг үү?

-Шалгагдаж байгаа асуудлаар прокуророос зөвшөөрөл авсаны үндсэнд мэдээлэл өгөх боломжтой. Түүнээс би яллагдагчаар татагдсан хэн нэг хүнийг зарлаад, эсвэл яриад байх боломж байхгүй.

-“Нүүрсний хэрэг”-т УИХ, Засгийн газрын долоон гишүүнийг шалгаж байгаа нь үнэн үү?

-“Нүүрсний хэрэг”-т холбогдуулан АТГ шалгах гэж байна гэж би ойлгосон, саяын нээлттэй хэлэлцүүлэгт. Би зарлаагүй.

-Прокурор зөвшөөрөл өгөөгүй байхад шалгаж гэж байна гэсэн үг үү?

-Энэ асуудлыг энд ярихгүй. Би хэлээд байна шүү дээ, жагсаал цуглааны хурцадмал байдал үүссэн. Жагсаал, цуглаанаас хүмүүсийн нэрийг зарлахыг шаардсан. Гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй хүмүүсийг прокурор мэдээлэхгүй. Харин АТГ эхний ээлжид энэ хүмүүсийг холбогдуулан тайлбар авна, гэрчийн мэдүүлэг авна гэсэн хүмүүсээ зарлалаа гэж ойлгож байгаа.

-Цаана нь байгаа эзэд, холбогдогчдыг хэлж болох уу?

-Тэрийг мөрдөх байгууллага хэлнэ. Тэр байгууллагуудаас хэвлэлийнхэн тодорхой мэдээллийг авахаар хүсэх эрхтэй. Та бүхэн мэдээлэл авах эрхтэй.

-Прокуророос зөвшөөрөл хүсэхэд та зөвшөөрөл өгөх юм уу?

-Зөвшөөрөл өгөхийг би шийддэггүй. Хэрэг хянаж байгаа прокурор нь зөвшөөрөл  өгөх, эсэхийг шийднэ. Бололцоотой өрөөнд нь мэдээлэл өгөх зөвшөөрөл нь прокуророос ирээгүй байна. Прокурор хянаж үзэж байгаад шийднэ. Ерөнхий прокурор зөвшөөрөл өгдөг мэт ташаа мэдээлэл яваад байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг ч бай, мөрдөн байцаалтын хэрэг ч бай тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, тухайн хэргийг хянаж байгаа прокурор хэний ч нөлөөнд орохгүйгээр шийддэг.

-Хятадаас нүүрсний хулгайн асуудалд холбоотой хүмүүсийн нэрийг прокурорын байгууллагад  ирүүлсэн үү?

-Хятадаас ямар ч нэр ирээгүй. БНХАУ руу 2019 онд хоёр эрхзүйн туслалцаа хүссэн. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр нэг эрхзүйн туслалцаа хүссэн. Хариу нь ирээгүй байна. 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр нүүрстэй холбоотой хил гааль, тээвэртэй холбоотой асуудлаар өгсөн хүсэлтийн хариу сая ирсэн. “Нүүрстэй холбоотой хэрэг дээр хилийн цахим бүртгэлүүдэд тодорхой зарим өөрчлөлт орсон учраас энэ мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн.

-УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт оруулж ирэх үү?

-Бид ямар байдлаар мөрдөх байгууллагын ажлыг явуулдаг вэ гэвэл, мөрдөх байгууллагын ажиллагааны үр дүнд бий болсон, тухайлбал УИХ-ын тухай хуулийн 9.8-д заасан зайлшгүй саатуулах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх шаардлага үүссэн үед л УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирнэ. Гэхдээ энэ бол мөрдөх байгууллагын саналыг үндэслэж оруулдаг. Одоогоор ийм байдал үүсээгүй байна.

-Шүүх рүү шилжихээр нэр зоогдсон 82-81 хүний асуудал яригдаж байсан. Эрхийг түдгэлзүүлэх хэдэн гишүүн энэ дотор байна?

-Гишүүний эрхийг түдгэлзүүлж шийдэх нь байна, түдгэлзүүлэхгүй шийдэх нь ч байна. Та бүхэн өмнө нь шүүхэд шилжсэн гишүүдтэй холбоотой хэргүүдээс анзаарсан байх. Одоо бол үндсэндээ улс төрд нөлөө бүхий таван хүн байна. 87-оос зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байгаа. Хувь гэхээс илүү албан тушаалтан.

-Нөлөө бүхий гэдэг нь гишүүн үү, сайд уу, Тодруулахгүй юу?

-Нөлөө бүхий гэдгийг та бүхэн мэдэх байх. Эрүүгийн хуульд ч, Авлигын хуульд ч заасан, ер бүх зүйлд байгаа шүү дээ. Прокурорын шийдвэр гараагүй байна. Энэ хэргийг аравдугаар сард АТГ-аас прокурорт шилжүүлсэн. Одоогоор хянаж байна. Хянахад хугацаа шаарддаг. 463 хавтаст хэргийг прокурор хянаж байна. Прокурор, мөрдөгчөөс шалтгаалахгүй маш олон зүйлүүд байна. Заавал оролцогчийн хүсэлт, гомдлыг хянаж үзэх ёстой. 463 хавтаст хэргийг 350 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаанууд явагдсан. Дээр нь 62 эдийн засгийн шүүх шинжилгээ хийсэн. Үүнд хугацаа шаардагдсан. Одоо бол прокурор хянаж байна.

-Шалгаж байгаад хэрэгсэхгүй болсон хэдэн хэргийг сэргээн шалгаж байгаа вэ?

-15 хэргийг сэргээн шалгаж байгаа.

-Хэрэгт шалгагдаж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил давсан. Мөрдөгч үзэмжээрээ шийдсэн байна гэсэн тайлбар байгаа. Гэтэл тэр хүн шүүх хуралдаанд оролцох хүртэл гадаадад байж болох нөхцөл бий гэж АТГ үзэж байгаа юм байна. Энэ хооронд ажиллагааг үргэлжлүүлэн байцаалт авах бол яах вэ?

-Прокурор мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлдэггүй. Зөвхөн хяналт тавьдаг. Тиймээс хэлэх боломжгүй. Гадаадад байх эсэхийг шалгаж байгаа нөхцөлөөр шийднэ.

-Хувийн батлан даалт уу, оргосон юм уу?

-Мөрдөгч хэргийн нөхцөл байдлаас хамаарч зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс аль нэгийг авдаг. Тэр хүн өөрөө хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргадаг.

-Ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын дарга Я.Содбаатараар дамжуулан  Ерөнхий сайд асан Сү.Батболдын шалгагдаж буй хэргийн талаар  мэдээлэл авах хүсэлтийг танд өнгөрсөн тавдугаар сард өгүүлжээ. Та хариуг өгсөн уу?

-Би тэрийг тодотгож хэлье. Яллагдагчаар татсан хэрэг байхгүй. Миний ойлгосноор иргэний хэрэгтэй холбоотой асуудал байсан. Эрүүгийн хэргийг прокурор хэн нэг хүний гомдлоор авч үздэг. Буруутай бол хэрэг үүсгэх, буруугүй бол хэрэгсэхгүй болгодог. Иргэний хэрэг бол тухайн шатны прокурорын газар бие дааж шийддэг. Тиймээс Нийслэлийн прокурорт  нэхэмжлэл ирсэн байна гэж ойлгосон. Тэр зүйл дээр нь тухайн үед нийслэлийн прокурор тайлбарыг өгсөн байх гэж бодож байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа