CGTN мэдээ
Ирэх оны эдийн засгийн асуудлыг дүгнэн хэлэлцэв

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 12-р сарын 6-ны өдөр хуралдаж, 2023 оны эдийн засгийн ажлын талаар дүн шинжилгээ хийлээ. Мөн Төв хорооны Сахилга бат шалгах үндэсний комиссын ажлын тайланг сонсож, 2023 оны намын цэвэр засаглалын бүтээн байгуулалт, авилгатай тэмцэх ажлын тухай зохицуулалтыг хийсэн байна. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хурлаар онцлохдоо, “Ирэх он бол ХКН-н 20 дугаар их хурлын үзэл санааг практик дээр бүх талаар хэрэгжүүлэх эхний жил юм. Иймээс ирэх оны эдийн засгийн ажлыг сайтар зохион байгуулж, томоохон эрсдэлээс үр дүнтэй урьдчилан сэргийлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталж, улмаар социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах гарааг өгөөжтэй тавих хэрэгтэй” гэв.
Хурлаар мөн намаа бүх талаар чанга хянаж удирдан, авилгын эсрэг тэмцлийг эцэст нь тултал үргэлжлүүлэх хэрэгтэй. Цаг ямагт сэргэг байж, намын өөрчлөлт шинэчлэлийг цаг үеийн онцлогтой зохицуулах хэрэгтэй гэсэн байна.
Төв хорооны Сахилга бат шалгах комиссын хоёрдугаар бүгд хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах шийдийг мөн хурлаас гаргажээ.
