Дэлхий
Ханхүү Харри: Ах над руу дайрч, намайг газар түлхэн унагасан
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминХанхүү Харригийн бичсэн дурсамж ном энэ сарын 10-нд олон нийтийн хүртээл болно. Энэ номд тэрээр “Ах над руу дайрч, намайг газар түлхэн унагасан. Манай эхнэрийн талаар ахын хэлсэн үгний улмаас бид муудалцсан” хэмээн бичжээ.
Их Британийн Гардиан сонин номын нэг хувийг олж авсан хэмээн, мэдээ нийтэлжээ. Харин Букингэмийн ордон номын талаар ямар ч тайлбар өгөөгүй аж. Тус сонинд “Сассексийн гүн, Ханхүү Харри номын нэг хэсэгт ах нь цамцных нь захнаас зууран, хүзүүний зүүлтийг нь таслан, түлхэн унагасан талаар бичжээ. Энэ явдал 2019 онд Лондонд болсон байна. Ханхүү Уиллиам Харригийн эхнэрийн талаар “бүдүүлэг, хэцүү, төвөгтэй хүн” гээд гэрлэлтийг эсэргүүцжээ. Иймд ах дүү хоёр муудалцсан” хэмээн мэдээлжээ.
Харри энэ талаар номдоо “Ах сонинд бичсэнийг тоть шиг давтаад л байсан. Бүх зүйл их хурдан болсон. Би нохойн хоолны саван дээр унаж, сав хагарсан. Дараа нь ах надаас уучлал гуйсан. Тэр харамссан харагдаж байв” хэмээн үргэлжлүүлжээ.
ВВС агентлаг одоогоор энэ номыг олж аваагүй гэсэн байна.
Эх сурвалж: Гардиан