Нийгэм
С.Батдөл: Надад үүссэн хэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй хөнгөн хэрэг, цахимаар ялладаг болсон байна
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминС.Батдөл шүүх хурлын үеэр “Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар ялладаг цаг үе ирсэн байна. Надад үүсээд байгаа уг хэргийг цагдан хорих шаардлагагүй хөнгөн хэрэг гэж ойлгосон. Миний бие эхнэр дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатарт амьдардаг. Төмөр замын салбарт 16 жил ажилласан. Намайг оргон зайлах нь гэсэн мэдээлэл ч гарсан. Би хаашаа ч явахгүй. Шүүхээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаа. Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ ханиадтай хатгаатай, эхнэр минь эмнэлэгт хэвтсэн байгаа. Миний том охин 13 настай. Сүүлийн дөрөв хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Ангийнх нь хүүхдүүд группүүдээс хассан байна лээ. Охиныхоо сэтгэл зүйн байдалд их санаа зовж байна. Би залуу хүн асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгаа” гэсэн байна.