Бидэнтэй нэгд

Дуулиан шуугиан

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл гэж хэн бэ?

Нийтэлсэн

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан мэдээлэл гараад байгаа юм.

Энэ хэргийн талаар өнгөрсөн Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн цагдаагийн албанаас Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Хуулийнхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж буй. Учир нь С.Батдөлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Мөрдлөгийн ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд баривчилгаа цаашид ч үргэлжлэх бололтой.

С.Батдөл нь Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшжээ. Тэрбээр Дархан- Уул аймгийн харьяат бөгөөд эхнэр, нэг хүүхэдтэй. С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан удаатай гэнэ.

Нэгжлэгийн үеэр цагдаа нар С.Батдөлийн хамаарлын тансаг орон сууцнаас 7.3 тэрбум төгрөг хураан авахаас гадна өндөр мөнгөн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн нэг бус гэрчилгээ хураан авсан байгаа юм. Нэгжлэгийг С.Батдөлийн хамаарлын орон сууц, объектоос гадна түүний төрсөн ах С.Баттулгынд ч мөн нэгжлэгийг хийжээ. Учир нь С.Баттулга нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 10 компанийн үүсгэн байгуулагч болон хувь эзэмшдэг юм байна. Уг хэрэгт түүний эхнэр М.Сайнбилэг татагдаж буй аж. Тодруулбал, эхнэр М.Сайнбилэгийн нэр дээр ч мөн хэд хэдэн компани бүртгэлтэй байгаа нь хуулийнхны анхаарлыг татжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өнгөрсөн Баасан гарагт өгсөн мэдээллээр С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан гэсэн ч шүүх уг асуудлыг хэлэлцээгүй, С.Батдөл буцаад эрх чөлөөтэй болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, прокуророос өнгөрсөн Баасан гарагийн 17:10 цагт С.Батдөлийг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүх саналыг хэлэлцэж эхлэхэд С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Шүүх хурал давхцаж байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт прокурорын саналыг хэлэлцэхээр болжээ.

Түүнээс гадна шүүхийн тайлбарт “Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно” гэсэн байв.

С.БАТДӨЛИЙН 7.3 ТЭРБУМЫН ЭХ ҮҮСВЭР ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?

Хуулийнхан С.Батдөлийг сэжиглэж буй гол үндэслэл нь төмөр замаар нүүрс тээврийн оочер дарааллыг өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгон, бусдаас авлига авсан гэж үзэж буй.

Улаанбаатар төмөр замд энэ асуудал нэлээд эртнээс яригдаж буй. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард АТГ-аас Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын хэлтсийн дарга Ж.Пунцагийг яг энэ төрлийн үйлдлээр баривчилж байв. Өөрөөр хэлбэл, вагоны оочер дайруулдаг, дундаас нь ашиг хүртдэг хууль бус үйлдлүүд өмнө нь ч байсан гэсэн үг. Тодруулж хэлбэл, КОВИД-ын үеийн хил гаалийн хаалттай байдлаас үүдэж боомтууд дээр нүүрс маш их хэмжээгээр бөөгнөрсөн. Ийм нүүрсийг автомашинаар болон төмөр замаар гаргаж, улсын төсөвт орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Улаанбаатар төмөр зам энэ ажилд голлох үүрэгтэй оролцохыг Засгийн газраас даалгаж байв.

Энэ явдлыг Улаанбаатар төмөр замынхан ашиг хонжоо болгосны нэг нь С.Батдөл гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин С.Батдөл нүүрсний энэ хэргийн талаар өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Тиймэрхүү юм байхгүй байх. Тийм юм мэдэхгүй байна. Шалгадаг хуулийн байгууллага тогтооно биз. Бид дүрэм журмынх нь дагуу ажиллаж байгаа. Бид хүний вагоноор хүний нүүрсийг ачиж байгаа. Улаанбаатар төмөр зам зөвхөн тохируулгыг хийж өгч байгаа. Түүнээс хууль бус үйлдэл хийх ямар ч боломжгүй” гэж байв.

“С.БАТДӨЛИЙН АЛБАН ТУШААЛ БОЛ ООЧЕР ДАЙРУУЛААД 50 ВАГОН ГАРГАХАД 500 САЯ ТӨГРӨГ ОЛОХ ЭНҮҮХЭНД”

Энэ хэргийн хүрээнд бид Улаанбаатар төмөр замд ажилладаг нэгэн эх сурвалжтай ярилцлаа.

– С.Батдөл хэзээнээс энэ албан тушаалд ажиллаж эхэлсэн юм бэ. Түүний талаар мэдээлэл өгөхгүй юү?

– Жилийн өмнө л томилогдож байсан.

– Өмнө нь хаана ажилладаг байсан хэрэг вэ. Улаанбаатар төмөр замд байсан уу?

– Байсан. 2010 оноос Дархан өртөөнөөс ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн Сүхбаатар өртөө, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө, цаашлаад Замын даргын ажлын албанд ажиллаж байсан. Сүүлд 2019-2021 онд Улаанбаатар өртөөний орлогч дарга байсан. Түүнээсээ “Д” алба руу шилжсэн юм билээ.

– Д алба гэдэг нь юу вэ?

– Хөдөлгөөний алба гэсэн үг. Хөдөлгөөнийг дахин хуваарилах хэлтэс гэж байдаг. Өнөөдрийн тээврийн зохион байгуулалтын алба гэсэн үг. Түүний орлогч даргаар ажилладаг хүн. Өөрөөр хэлбэл, яг л тээвэр зохион байгуулалтыг дагнан хариуцдаг албан тушаалтай байсан.

– Түүнийг албан тушаалаа ашиглаж төмөр замын нүүрс тээврийн оочер дарааллыг бусдад олгодог байсан гэж хуулийнхан үзэж байгаа. Үнэхээр төмөр замд ийм цоорхой байдаг хэрэг үү?

– С.Батдөлийн хийж байгаа ажил нь тийм хэлбэр рүү оруулах магадал өндөр. Хуучин тэр албаар явж өнгөрсөн хүмүүст ийм боломж зөндөө байсан юм байна гэдгийг нотолж байгаа явдал. Нэг ёсондоо, тэнд л ийм ажлыг хийж болно. Төмөр зам бол цахим болгосон л гэдэг. Гэхдээ цахимыг хүн хийдэг учраас цаана нь юм байдаг л байхгүй юу.

– Орлогч дарга ийм хэмжээний хууль бус үйлдлийг хийж, хөрөнгөтэй болсон гэхээр түүнээсээ дээш албан тушаалтнууд ч улсад илүү ихээр хохирол учруулдаг байж болзошгүй гэсэн өнцгийг олон нийт хэлж байгаа. Боломжтой юу?

– Баримтгүй учраас хэлэхэд эрт байна. Гол нь энэ явдлаас төмөр замын энэ албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн хэн нь хэний хамаарал, хэн нь хэний хамгаалалтад байна вэ гэдэг гогцоо. Түүнээс биш хүн бүр очоод хийгээд байдаг эд биш. Ил болбол алуулна гэдгээ мэдэж байгаа хүмүүс. Үүнийг мэдэж байгаад хийж байна гэдэг дээрээ хамгаалалттай л хүмүүс хийнэ.

– Мөнгөн дүн ярьж болох уу. Орлогч дарга тэрбумаар яригдах хөрөнгө хураасан гэхээр авлигын хэмжээ нь нэлээд өндөр гэсэн үг үү?

– Энэ хэрэг бол вагон зохицуулдаг хэдэн хүний хийж байгаа ажил. Энэ хэрэг бол тэд төмөр замын ачаа тээврийн орлогоос аваад байгаа юм биш. Энэ бол хэдэн вагонтой компани, хувь хүмүүсийн ачаа тээврээ хурдан хийлгэх гэсэн. вагоноо ажилд явуулах гэсэндээ шахаанд орж авлига өгч байгаа хэрэг.

Одоо бол нэг удаадаа нүүрсний 50 вагон явуулдаг болчихсон. Түүнд оочер дайруулаад нүүрсээ ачуулахад 500 сая төгрөг хаях юу ч биш. Хилээр гаргаад хятадуудад 50 вагон нүүрсээ зараад л алдагдлаа нөхчихнө. Эсвэл оочероо зарахад л хангалттай олох ашиг гэдгийг ойлгож байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хамгийн гол нь С.Батдөлийн албан тушаал ийм хууль бус үйлдэл хийх боломжтой юу гэвэл тийм гэв.

Эх сурвалж: ikon.mn

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио17 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио18 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио19 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа