Бидэнтэй нэгд

Нийгэм

Шиничи Койбүчи: Монгол хүний ухаан, эр зоригоор бахархдаг

Нийтэлсэн

Орчуулагч О.Жаргалсайханы Япон хэлнээс хөрвүүлсэн “Хайрын ааш” романыг номын хорхойтнууд мэдэх биз. Тэгвэл энэхүү номын зохиолч нь Шиничи Койбүчи гэх эрхэм байдаг. Түүний хувьд Монголын нийгмийн амьдралыг толь мэт судалсан нэгэн. Тэрбээр Монголын тухай олон сонирхолтой эрдэм шинжилгээний бүтээл, ном зохиол туурвисан гэдэг. Ийн монгол судлаач Ази тивийн хүндэт профессор Шиничи Койбүчийг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-Та Монголын талаар эрт үеэс судалсан нэлээд арвин түүхтэй судлаач санагдлаа. Ямартай ч Монголыг судлах болсон түүхээс ярилцлагаа эхэлье?

-Би 1963 онд их сургуульд орсон. Тухайн үеэс монгол хэл сурах хүсэл эрмэлзэлд хөтлөгдөж хэл сурч байлаа. Анх монгол хэл сурах явцад Монгол орны талаарх миний төсөөлөл холын өртөнц, мэдэгдэх төдий улс мэт санагдаж байсан. Миний найзууд ч гэсэн Монгол орныг говь тал, нүүдэлчин соёлтой ард түмнээр л төсөөлдөг байж. 1964 онд Токиогийн олимпод 30 орчим тамирчинтай Монголын баг оролцсон.

Үүгээр дамжуулж надад төдийгүй нийт япончуудад Монголыг танин мэдэх судлах томоохон боломж нээгдсэн. Ийн 1965 онд Япон-Монголын нийгэмлэг, 1971 онд Монгол судлалын холбоо байгуулагдсан түүхтэй. Удалгүй Монголоос төлөөлөгчид ирнэ гэдгийг сонссон би том магнитафоноо тэврээд зочид буудал руу давхиж очин, энэ номыг уншаад өгөөч, монгол дуу дуулаад өгөөч гэж тэднээс мөн ч их гуйсан. 1960-аад оны үед Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлтийн эсэргүүцсэн их хурал, гадаад худалдааны ажил зэргээр нийлээд бараг 10-аад монгол хүн японд ирсэн байдаг. Би Монгол Улс руу явахын тулд Ю.Цэдэнбал даргад захидал хүртэл бичиж байсан. Монгол хүн байгаа газар би байдаг байж билээ.

-Тухайн үед Монголын талаарх мэдээ мэдээлэл түгээх хэрэгсэл хөгжөөгүй байж. Монголыг бүрэн таньж мэдэхийн тулд хаанаас мэдээлэл цуглуулж судалдаг байв?

-1960-аад оны дунд үед Наука гэх номын дэлгүүр нээгдсэн. Энэ дэлгүүрээс монгол сонин сэтгүүл худалдан авдаг байлаа. Ингээд монгол хүнтэй уулзаж “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын Үнэн” сонинг уншиж Монголын талаарх мэдээллийг авдаг байсан. Япон-Монгол Улс 1972 онд дипломат харилцаа тогтоож,1973 онд Японы ЭСЯ Монголд байгуулагдсанаар миний хүсэл биелэсэн юм. Ингээд Монголд очиж хоёр жил амьдарч 1976 оноос эхлэн монголын талаар зогсолтгүй судалж байгаа нь энэ. Монголыг мэддэг болоод 50 жил болжээ. Монгол хүнтэй уулзах юмсан гэх мөрөөдөл минь бүтсэн дээ. Тэр үед Японд ирэх монгол хүн ховор байж билээ. Харин одоо японд амьдардаг монголчууд 10 мянга хүрчээ.

-Та Монголд олон найзтай юу?

-Миний амьдралын 60 жил Монголтой холбоотой. Өөрөөр хэлбэл Монголыг судалж Монгол, Японы хооронд 60 жил ирж очин ажиллаж амьдарч ирлээ. Надад мэдээж найз нөхөд олон бий. Бас удаан хугацаанд багшилж ирсэн болохоор цөөнгүй шавь бий. 1985,1986 онд МУИС, болон Азийн их сургуулийн хүндэт профессор, захирлын албан тушаал эрхэлж явсан сайхан түүхтэй хүн. Нэг л мэдэхэд цаг хугацаа улиран өнгөрч Монголыг судлах миний хүсэл тэмүүлэл бодит биеллээ олж бүр хүндэт багш болж 2002 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан.  Японы утга зохиолын орчуулагч О.Жаргалсайхан, Япон судлаач Д. Төмөрбаатар гээд хүмүүс миний шавь.

-Монголын тухай хэчнээн бүтээл туурвисан байдаг вэ?

-Монголын эдийн засаг, нийгэм, түүхийн талаар олон ном, эрдэм шинжилгээний өгүүллүүд болон орчуулгын бүтээл туурвисан. Хэд гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч “Одот талдаа буцахсан” гээд номыг хөрвүүлж байлаа. Энэ номонд нэгэн буриад, монгол бүсгүй Б.Цэцэгмаа нь XX зууны зүүн хойд Азийн ороо бусгаа амьдрал, үзэл суртлын тэмцлийн бараг нугачаа бүрийг туулан өнгөрүүлж, эцэст нь ардчилсан Монгол Улсыг нүдээрээ үзсэн, төрсөн нутгаасаа хувь заяаны эрхээр эцэг эхтэйгээ дүрвэн гарч Хянганы нурууны Хөлөн буйрын талд өсөн торниж, дараа нь Хөх хотод ажиллаж амьдарч БНМАУ-д мөн дүрвэн ирж Монгол Улсынхаа бүтээн байгуулалтанд хүчин зүтгэсээр гавьяаныхаа амралтад гарсан тухай өгүүлдэг. Цаашлаад би “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай Сэцэн хатан” киног япон хэлнээ орчуулж теарт гаргаж байсан юм.

-Та Монголын талаар юуг түлхүү сонирхон судалсан юм бэ. Монголыг судалж эхэлж байхад танд ямар мэдрэмж төрж байсан бол. Мөн олон жил судалсны дараа анхны мэдрэмж тань хэрхэн өргөжсөн бэ?

-Японд Монголын талаарх судалгаа нь түгээмэл. Ялангуяа Монголын нууц товчоо, буддын шашин, хэл шинжилэлийг 100 гаруй жилийн өмнөөс судалж ирсэн байдаг. Дайны дараа түүх, буддын шашин, хэл шинжилгээний судалгаа улам гүнзгийрч байсан. Гэвч орчин үеийн нийгэм, эдийн засгийн талаар судалдаг хүн болоод ном байгаагүй. Үүнээс үүдэн би Монголын нийгэм, эдийн засгийн талаар судлахаар зорьсон. 1990 оны ардчиллаас хойш Монгол Улсын нийгмийн бүхий л салбарт их өөрчлөлт гарсан шүү. Улс төр, бизнесийн салбарт том эргэлтүүд гарч, нийслэл хотод эмх замбараагүй барилга баригдаж, хотын дүр төрх нүд эрээлжлэм хурдтайгаар хувирахын зэрэгцээ, хүмүүсийн амьдралын хэв маяг асар их өөрчлөгдсөн. Одоогийн Улаанбаатар хотоор аялахаар, огт мэдэхгүй улсад төөрчихсөн үү гэмээр огмоц өөрчлөгдсөнийг хараад гайхдаг. 30-аад жилийн өмнөх социализмын үе, огт өөр ертөнц шиг л санагддаг. Хэдийгээр бүтээн байгуулалтаараа хөгжиж байгаа ч нийгмийн дүр төрх хэвээр мэт. Уламжлалт ёс заншил үнэт зүйл, үндэсний хэв маягийг хадгалж чадсан хүмүүс. Монголын уламжлалт соёл нь бусад үндэстэнд байхгүй онцлогтой бөгөөд үнэ цэнтэй юм.

Байгалиа хайрлаж, хүндэтгэж тал хээр нутгаа сэвтээхгүй, нуур усаа бохирдуулахгүй, ой модоо гамнаж, хэтэрхий их юм хурааж хадгалахгүй амьдрах нь өнөөгийн нийгэм цаг үед маш чухал юм.

Энэ бол монголчуудын өөрсдийнх нь чаддаг зүйл төдийгүй өнөө үед хүртэл авч тээж ирсэн түүх, соёл нь шүү дээ.  Ер нь цаашид Монгол Улсын энэхүү өрчлөлтөд соёл, ёс заншил хэрхэн нөлөөлөх бол. Энэ байдал хувьсан өөрчлөгдөх болов уу гэдэг нь сонирхол татаж байна.

-Та монгол хүмүүсийг үндэсний хэв маяг, ёс заншлаа хэзээ ч орхигдуулдаггүй гэж хэлж байна тийм үү?

-Аливаа улс үндэстэн төрийн бодлого эдийн засгийн тогтолцоонд ард түмэн нөлөөтэй. Соёлын бодлого ч мөн адил. Монголчууд уламжлалт соёлоо хэрхэн хөгжүүлж, соёлын өвийг тээгч болох нь ард түмнээс шалтгаална. Ямар ч үндэстэн Монгол Улсын асуудалд хөндлөнгөөс оролцох ёсгүй.

-Тэгвэл бид Монгол судлал, өв соёлоо яаж хадгалах ёстой вэ?

-Ямар улс төрийн бодлоготой явах, ямар эдийн засгийн систем сонгох гэдэг нь тэр улсын ард түмэн шийдэх асуудал. Соёлын бодлого ч мөн адил монголчууд өөрсдөө уламжлалт соёлоосоо юуг хадгалах, юуг хөгжүүлэх, юуг хаяхаа өөрсдөө сонгож шийдэх учиртай. Гадаадын иргэншилтэй хэн ч бай хүсэл  байгаад ч Монгол Улсын ямар ч асуудалд хошуу дүрэх ёсгүй.

-Цаашид Монгол судлалыг хөгжүүлэх, дэлхий дахинд түгээхэд ямар бодлого зарчим баримтлах ёстой вэ?

-Юуны өмнө монголчуудын өөрийн хичээл зүтгэл, ялангуяа залуучуудад оноогдох хариуцлагын асуудал нэн чухал. Судлаач хүн төдийгүй олон залуучууд монголын түүх, уламжлалт соёлыг сайн ойлгож, өвлөн залгамжлах хэрэгтэй. Бас соёлыг хөгжүүлэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд Засгийн газрын үүрэг их. Тодорхой төлөвлөгөө, бэлтгэл, төсөвтэй бодлого явуулах хэрэгтэй. Ялангуяа Өмнөд Солонгос, Франц зэрэг орнуудын соёлын бодлогыг сайн судалж хэрэгжүүлэх нь оновчтой.

-Монголыг судлах явцад сэтгэлд хоногшсон дурсамжаасаа дурдаач?

-Юуны өмнө сайн эрдэмтэн, багш нартай уулзаж туршлага судалж явсан минь мартагдашгүй түүхүүдийн нэг. Жишээлбэл, хэл шинжлэлийн эрдэмтэн Академич Д.Төмөртогоо, Чой.Лувсанжав, түүхч Ш.Нацагдорж, эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, П.Хорлоо, угсаатны зүйч С.Бадамхатан зэрэг сайхан эрдэмтэн байна. Д.Төмөртогоо багш надад монгол хэл шинжлэлийн мэдлэг, ач холбогдлыг заасан бол Ш.Нацагдорж багштай уулзснаар би түүний “Мандухай Сэцэн хатан” номыг орчуулсан юм. Ийм эрдэмтэд намайг Монголын талаар олон талын эрдэм мэдлэгт сургасан байна. Харин тэдний олонх тэнгэрт одсон нь харамсалтай.

-Та Монголын юугаар бахархдаг вэ?

-Монголын байгаль, түүх, соёл, үзэсгэлэнт тал нутаг гээд бахархах зүйл олон. Хорвоо дэлхийд гоё сайхан газар мундахгүй олон бий. Дэлхийн байгалийн өв болсон газар ч их бий. Гэтэл түүний ихэнх нь эрт цагаас одоо хүртэл байгаль эх ширүүн догшин эсхүл шашиний хатуу хориг цээртэй зэргээр хүн ойртуулахгүйгээр хамгаалагдаж ирсэн. Харин монголчууд хэдэн мянган жилийн турш байгалийн дурсгалт газартаа амьдарч хамгаалж ирсэн.

Өөрөөр хэлбэл, монголчуудын нүүдэлчдийн соёл үнэхээр гайхамшигтай байгаль эхтэйгээ дасан зохицож амьдарсаар ирсэн. Байгаль нь монголчуудын аж амьдралаар хамгаалагсдан. Монголын тал нутаг нүүдэлчдийн хамгийн том өв.

Цаашлаад Монгол Улс XX зууны хатуу, ширүүн түүх дунд тусгаар тогтнолоо хамгаалж ирсэнд нь би бахархаж явдаг. Ази тивд олон үндэстэн амьдардаг ч гэсэн тэр угсаатны бүлгүүд Хятад болон Оросд залгигдаж, нэгтгэгдэж ирсэн.

Хятад, Оросоос гадна өөрийн улстай үндэстэн нэг ч байдаггүй. Гагцхүү монголчууд л туурга тусгаар улсаа байгуулж, тусгаар тогтнож түүнийгээ хамгаалж чадаж ирсэн юм. Геополитикийн янз бүрийн азтай тохиолдол, монголчуудын хэрсүү мэргэн ухаан, эр зориг нь энэ хүү эх түүхийн ард гарсан. Түүгээр нь үнэхээр бахархдаг.

-Монгол хүний мөн чанар үнэ цэн юунд оршдог гэж боддог вэ?

-Энэ хэцүү асуулт байна. Хариулахад хэцүү. Гэхдээ хорвоод оршин тогтнож байгаа зүйлд утга учиргүй зүйл гэж байдаггүй. Амьтай болгоны оршихуй өөр.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

CRI Монгол радио19 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио20 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио21 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио21 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ