Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Нийтэлсэн

Их Британийн “Файненшл Таймс” саяхан хөрөнгө оруулагч байгууллагын мэргэжилтний үгнээс иш татан, “дэлхий нийтийн хөрөнгө оруулагчид Хятад улсад буцан очиж бизнес хийх хүсэлттэй байна” хэмээн мэдээлжээ. Энэ сарын 8-нд, цар тахлыг сэргийлэн хянах тухай Хятад улсын бодлого арга хэмжээ шинэ шатанд шилжсэн нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдад хүчтэй итгэлийг олголоо. Хятадын болон гадаадын зорчигчдын ирж очих, бизнес аялал түргэхэн сэргэнэ гэж Хятад дахь гадаадын худалдааны нийгэмлэгүүд үзэж байна. Корпорацын өндөр албан тушаалтнуудын Хятадад хийх айлчлалын цагийн хуваарийг товлож, холбогдох төслийг сэргээхийг идэвхтэй ахиулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг сүвэгчилж эхлэв хэмээн гадаадын хөрөнгө оруулалттай цөөн бус компаниуд илэрхийлсэн байна. “Уолл Стрит” сонины веб сайт энэ сарын 9-ний мэдээлэлдээ, бизнесийн салбарынхан эрчимтэй түргэн өсөн нэмэгдэж буй Хятад улсын зах зээлд очиж судалгаа хийхээр байна гэжээ.

Хятад улсын дотоодод эдүгээ бизнесийн салбарынхны хөл хөдөлгөөн нэмэгдэн, соёл аялал жуулчлалын зах зээл сэргэж, олон газрын томоохон чухал төслүүд барилга байгуулалтаа эхлүүлж, уулын “эрч жавхаатай Хятад орон” эргэн ирлээ. Ройтерс агентлаг эдийн засагчийн үгнээс иш татан мэдээлэхдээ, “асар эрчтэй эдийн засгийн сэргэлт яг өмнө ирээд байгаа” гэсэн байна.

Ийм бодитой байдлын өмнө, Хятад улсын эдийн засгийг доройтсон хэмээн муулж, Хятад улс хоорондын “гинжин хэлхээг таслана” хэмээн орлигчдод цаашид донгосох зам байгаа юм уу? Сүүлийн гурван жилд Америкийн зарим хүмүүс учир үндэслэлгүй ёс номлохоор дамжин бусдын анхаарлыг татахаар оролдсоор ирсэн. Цар тахал хүнд хэцүү үед Хятад улс цар тахлын сэргийлэлтийн хатуу дэглэм хэрэгжүүлсэнд тэд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурч байна, бизнес хийхийн аргагүй болсон хэмээн ярьж, Хятад улсыг “нээлттэй байх”-ыг шаардсан. Харин Хятад улс бодит нөхцөл байдлын дагуу цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээндээ сайжруулсан зохицуулалт оруулсан үед тэд харин Хятад улс дахь цар тахлын халдвар Хятад дахь гадаадын компаниудад эрсдэл авчирна гэж ярьж байна. Иймээс, Хятад улс ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн ч тэдний зорилго бол өөрчлөгдөхгүй, арга бүхнийг сүвэгчлэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг Хятад улсаас “шилжүүлэх”-ийг зэхэж буй төдий юм. Иймэрхүү сонгодог давхар стандарт нь, Америкийн зарим хүмүүсийн Хятад улсын тухай өрөөсгөл хандлага, хязгаарлан дарамтлах гэсэн санааг нь тусгаж байна.

Тэд гурван жил орилолдсон боловч зорилгодоо хүрч чадсангүй. Статистикээс харахад, 2020 онд Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 2019 оныхоос 6.2 хувиар нэмэгджээ. 2021 онд энэ өсөлт 14.9 хувьд хүрч, тоо хэмжээ нь анхдагч удаа 1 триллион юаны босгыг давсан нь шинэ тэмдэглэл бүтээв. 2022 оны 1-11 саруудад Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 2021 оны бүтэн жилийн түвшнээс давж, 9.9 хувиар өслөө. Энэ нь Хятад улсын зах зээл нь гадаадын хөрөнгөд ямагт соронзон мэт татах хүчинтэй байсаар гэдгийг харуулж байгаа юм.

Гадаадын хөрөнгийг татсан нь Хятад улсын орлогдошгүй үйлдвэрлэлийн гинжингийн давуу талаас ч шалтгаалж байна. Эппл компанийн 2022 оны 10-р сард нийтэлсэн 2021 оны санхүүгийн жилийн нийлүүлэгч бизнес нэгжийн нэрсээс үзэхэд, ханган нийлүүлэгч 190 шахам компаниуд дотроос 150 нь Хятадын эх газарт үйлдвэрээ байгуулжээ. Гэрлийн хийгээд фото цахилгааны аж үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани “Zeiss”-ын судалгаа, үйлдвэрлэлийн шинэ баазны төсөл саяхан Сужөүгийн аж үйлдвэрийн паркт барилгын шавь тавьжээ. Тус компанийн Хятад улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Шие Лэй хэлэхдээ: “Ойролцоох 200 км-ын бүсэд ханган нийлүүлэгч бизнес нэгжийн бараг 80 хувь нь маш сайн хамтын ажиллагааны түншүүд болох боломжтой”, тухайн нутгийн үйлдвэрлэлийн гинжинг дэмжих боловсронгуй давуу нөхцөл нь “Zeiss” компанийн хөрөнгө оруулалтыг ахиулсан чухал шалтгаан болов гэжээ.

“Basf”-ын Гуандүн дахь компанийн интегралчилсан баазын төслийн анхны иж бүрэн төхөөрөмж албан ёсоор ашиглалтад орж, “bmw-brilliance” компанийн үйлдвэрлэлийн баазын өргөтгөл төсөл Шэньян хотод албан ёсоор эхлэн хэрэгжиж, “Panasonic” корпораци гүйтэн гинжингийн төхөөрөмж үйлдвэрлэх, борлуулах зэрэг бизнесээ Хятадад шилжүүлэхээр болжээ. Хятад улсын 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээл, Хятад улс бүх ангилалын аж үйлдвэртэй байгаа, Хятад улсын хөгжлийг хөтлөн дагуулсан нэгдүгээр хөдөлгөх хүч болсон инновацийг, Хятад улс өндөр түвшинд нээлттэй байлгахаа тасралтгүй урагш ахиулсаар байгаа, нэн түүнчлэн Хятад улсын өөдлөн дэвжиж буй хөгжлийн хэтийн төлөвийг чухалд үзэж байгаа тул гадаадын хөрөнгө оруулагчид сүүлийн үед Хятад улс дахь төлөвлөлтөө түргэтгэж байгаа юм.

Саяхан Морган Стэнли, Голдман Сакс нь 2023 оны Хятад улсын эдийн засгийн өсөлтөд хийсэн таамаглалаа өсгөжээ. Цар тахлыг сэргийлэн хянах Хятад улсын арга хэмжээ шинэ шатанд шилжсэнээр төрөл бүрийн бодлогын үр бүтэмж илэрхий болж, энэ онд эдийн засгийн эргэлт нь ерөнхийдөө өсөн нэмэгдэх эрмэлзэлтэй байна гэж олон улсын эдийн засгийн судалгааны олон байгууллага төсөөлсөн байна.

Уртнасан

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа