Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Н.Хэрлэн: Айдсаас илүү оргилд гарах мэдрэмж гоё

Нийтэлсэн

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа мөсөнд авиралтын Азийн аваргын алт, мөнгөн медальтай ОУХМ Н.Хэрлэнг урьж ярилцлаа.
-Та 2020 онд эх орноо төлөөлөн Азийн аваргад түрүүлсэн. Энэ тэмцээний тухай эргээд дурсаач?
-Би анх 2015 оны мөсөнд авиралтын улсын аваргад оролцсоноор тэмцээнүүдэд оролцох эхлэл тавигдаж байлаа. Үүнээс хойш мөсөнд авиралтын спортоор чамгүй амжилтыг үзүүлж, Азийн аваргаас алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд Иран, Хятад, Япон, Казахстан, БНСУ-ын тамирчидтай өрсөлдсөн. Тухайн үед Ираны тамирчид хүчтэй байсан ч тэднийг ялж түрүүлсэндээ үнэхээр баярладаг.
-Мөсөнд авиралт харьцангуй шинэ төрөл. Анх хичээллэхэд юу хүндрэлтэй байсан бэ?
-Манай улсад стандартын бэлтгэлийн заал байхгүй. Тиймээс тамирчид өндөр амжилт үзүүлэх боломж тааруу байдаг. Бэлтгэлээ сайн хийхгүй болохоор бэртэх магадлал өндөртэй. Миний хувьд 2017 онд бэлтгэл дутуу тэмцээнд оролцоод  гарын шөрмөсөө таслаж, хүнд бэртэл авсан удаатай. Энэ спорт техниктэй харьцдаг учраас бэртэх магадлал өндөр байдаг юм.
-Мөсөнд авирна гэдэг их хэцүү, эрсдэлтэй спортын нэг. Анх авирахдаа айж байв уу?
-Айдсаас илүү оргилд нь  гараад авах мэдрэмж нь илүү гоё. Тэр мэдрэмж л намайг энэ спортод татсан гэж боддог.
-Өвлийн спортын тамирчид зун ч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Харин мөсөнд авиралт өвөл зунгүй бэлтгэл хийх боломжтой юу?
-Зуны улиралд бэлтгэл хийх боломжтой ч орчин, техник хэрэгслүүд байдаггүй. Бусад орны тамирчид жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байдаг. Гэхдээ бид зуны улиралд бэлтгэлээ завсардуулахгүйн тулд 2019 онд Говь-Алтай аймагт спорт авиралтын ханыг “Сутайн бар” клубтэй хамтран байгуулсан. Ингэснээр жилийн гурван улиралд нь бэлтгэл хийх боломж бүрдсэн.
-Мөсөнд авиралтын тэмцээн техник, хурд гэсэн төрөлтэй. Та аль төрлөөр дагнан хичээллэдэг вэ?
-Би хурдан хугацаанд авирах төрлөөр дагнадаг. Надад техник авиралтаас илүү хурдны төрөл нь тохирсон гэж санагдддаг юм.
-Өнгөрсөн жил дэлхийн аваргад оролцоод XII  байрт шалгарсан. Энэ жил ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-Швейцарь улсад болсон ДАШТ-д оролцохдоо олон алдаа гаргаж, дээгүүр амжилт үзүүлж чадаагүй. Энэ жилийн хувьд БНСУ-д оны эхний тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэ тэмцээний дараагаар Франц, Швейцарь улсад ДАШТ-тэй. Эдгээр тэмцээнд өмнөх алдаагаа давтахгүй оролцож, медаль хүртэх зорилготой.
-Тэмцээнийг зохион байгуулж буй орон бүрийн мөс өөр байдаг гэж сонссон. Манай тамирчид хаана бэлтгэлээ базаав?
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан дээр 2017 онд анхны ханыг байгуулсан. Тиймээс жил бүр “Найрамдал” зуслангийн ханан дээр бэлтгэлээ базаадаг. Миний бэлтгэлийн дээд рекорд 15 метрт 6.95 секунд бол тэмцээнийх 6.66 секунд. Харин мөсний хувьд өөр, өөр байдаг. Хананы өндрөөс эхлээд мөсийг хэрхэн бий болгосон нь хүртэл өөр. Манай улсад мөсөө цастай хольдог бол бусад оронд усаа хөлдөөх, зориулалтын бодис хэрэглэдэг онцлогтой.
-Хаданд авирах мөсөнд авирахын ялгаа нь юу вэ? 
-Уулын спортыг дотор нь өндөр уул, хаданд авирах, спорт авиралт, мөсөнд авиралт, уулын гүйлт гэж  ангилдаг. Үүнээс уулын гүйлт, мөсөнд авиралт, спорт авиралт нь тэмцээнт  төрөлд багтдаг юм. Мөсөнд авиралтыг ОХУ-аас үүсэлтэй гэж үздэг. ОХУ-ын уулчин Павел Шабалин гэж хүн мөсөнд авиралтыг уулын авиралтаас салгаж, анх тэмцээнт төрөл болгон хөгжүүлсэн юм билээ. Дэлхийд өнөөдөр Оросын, ялангуяа  Киров хотын тамирчид энэ спортоор өндөр өрсөлдөөнийг үзүүлдэг.
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа