Бидэнтэй нэгд

Нийгэм

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: Амарч байсан хүүг минь “гацуурт” компанийнхан дарамталсаар байгаад авч яваад амийг нь хөнөөчихлөө

Нийтэлсэн

“Гацуурт” ХХК-ийн ажилтан ажлын байрандаа амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн төвд үйлдвэрлэлийн осол болж, 25 настай залуу амиа алдсан байна.

“ТАЛИЙГААЧ БУТЛУУРЫН МАШИНД ГАРАА ТАСДУУЛЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУС АЛДСАН”

 Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Нэгдүгээр сарын 11-ний 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар нь тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Гэмтсэн иргэн шархаа даалгүй амьсгал хураалаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын ажиллагаа явуулахад сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн залуу эмнэлгийн анхан шатны тусламж авах явцдаа их хэмжээний цус алдаж, амьсгал хураасан байсан. Талийгаач 25 настай, эрэгтэй, “Гацуурт” ХХК-ийн будаа бутлуурын хэсэгт ажилладаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ажлаа хийж байхдаа осолд орж, бутлуурын машинд гараа тасдуулсан гэсэн. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Эд мөрийн баримтаар талийгаачийн хувцас, гар утас, хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Мөн шаардлагатай иргэдээс мэдүүлэг, байцаалт авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

ЦАГААННУУР СУМЫН ЭМНЭЛГИЙН ДАРГА А.ГАНЗОРИГ: НЭГ ХҮН ЗАЛГААД “ГАРАА ТАСДУУЛСАН ХҮНИЙГ ЯАХ ЁСТОЙ ВЭ” ГЭЖ АСУУЖ, ЗӨВЛӨГӨӨ АВСАН

“Гацуурт” ХХК-ийн талбай, ажлын байр, үйлдвэрийн барилга Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрладаг аж. Бид Цагааннуур сумын хүн эмнэлгийн дарга А.Ганзоригтой холбогдож, талийгаачид анхан шатны тусламж үзүүлсэн эсэх талаар тодрууллаа.

       Эмнэлгийн дарга А.Ганзориг “Өчигдөр (уржигдар) манай эмнэлгийн шуурхай дуудлагын утас руу хүн залгасан байна лээ. Тэгээд “Гараа тасдуулчихсан хүнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ” гэж дуудлага авсан бага эмчээс асууж, зөвлөгөө авсан гэсэн. Манай эмч шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгөөд “Цаг алдалгүй хамгийн ойрхон эмнэлэгт хүргэ” гэж хэлсэн гэсэн. “Гацуурт” ХХК-аас Зүүнбүрэн сум 10 гаруй километрийн зайтай байдаг. Тэгээд Зүүнбүрэн сум руу осолд орсон хүнээ хүргэсэн юм шиг байна. Бидэнтэй эргэж холбогдоогүй” гэлээ.

ЗҮҮНБҮРЭН СУМЫН ЭМНЭЛГИЙН ДАРГА Э.САРУУЛЧИМЭГ: ТАЛИЙГААЧ ЗАЛУУД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН

Харин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хүн эмнэлгийн дарга Э.Саруулчимэгтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Манай эмнэлэгт гараа тасдуулсан хүн ирсэн. Харамсалтай нь шархаа даалгүй амьсгал хураасан. Бид шаардлагатай эмчилгээ, тусламж үзүүлсэн. Хувь хүнтэй холбоотой учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

ТАЛИЙГААЧ ЗАЛУУГИЙН ХАДАМ ЭЭЖ: ХУВЦСАНДАА ОРООГДООД, БУТЛУУРЫН МАШИНД ОРЧИХСОН ГЭСЭН

Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч цагдаа, гандан, шүүх шинжилгээ гэх мэт ажилтай байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Харин талийгаачийн хадам ээж товч мэдээлэл өгсөн юм.

Гүн эмгэнэл илэрхийлье. Та хэд давгүй юу?

-Харамсалтай хэрэг болоод яах учраа олохгүй сууж байна. Талийгаач хүүгийн минь аав, ээж цагдаагийн байгууллага болон захиргаа, эмнэлгээр ажилтай яваа.

-Талийгаач “Гацуурт” ХХК-д хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Удаж байгаа. Гурав, дөрвөн жил лав болсон байх. Суманд амьдардаг учраас энэ үйлдвэрт ажилд орсон.

-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ. Эхнэр, хүүхэд нь давгүй юу?

-Охин минь сэтгэл санааны гүн хямралд орж, шокын байдалтай байна. Залуу хүүхэд шүү дээ. Ид хийж бүтээх, сайхан амьдрах насан дээрээ ханиа алдчихлаа. Өнчирч үлдэж байгаа ганц зээ хүү минь яана даа. Дөнгөж ой гарантай ганц хүүтэй. Талийгаач хүргэн минь өөрөө айлын ганц хүү. Aав, ээж нь хөдөө мал маллаж амьдардаг. Үнэхээр итгэмгүй, харамсалтай, аймшигтай хэрэг боллоо.

-Тэр өдөр яг юу болсон юм бэ?

-Уг нь хүргэн маань шинэ жилийн үеэр амраад гэртээ ирчихсэн байсан. Одоо нэг хэсэгтээ амарна гэж хэлж байсан юм. Гэтэл оны дараа ажилдаа явчихсан байсан. Тэгээд охиноосоо “Амарна гээд байсан. Яагаад ажилдаа явчихсан юм бэ” гэхэд “Компаниас нь залгаад, дарамталсаар байгаад аваад явчихлаа” гэж хэлсэн. Уг нь амарч байсан шүү дээ. Хэрэв хугацаанаас нь өмнө дуудаагүй, элдвээр харааж, дарамтлаагүй байсан бол хүү минь өнөөдөр гэртээ хүүхдээ хараад байж байх байлаа. Тэр хариуцаж ажилладаг дарга Т гэж хүн нь адаар ааштай, хүнийг элдвээр доромжилж, утасны цаанаас хашхирдаг гэж байна лээ. Бид маш их гомдолтой байна. Хүнээ алдчихсан хүмүүст маш хэцүү байх нь тодорхой шүү дээ. Ажлаа хийж байгаад бутлуурын машинд гар тасалсан гэж хэлсэн. Бид хажууд нь хамт байгаагүй учраас яг юу болсныг тодорхой мэдэхгүй байна.

-Ослын тухай дуудлага та хэдэд хэзээ ирсэн юм бэ?

Компаниас нь залгаад “Осолд орчихлоо. Эмнэлэгт хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд “Биеийн байдал нь ямар байна вэ” гэ асуухад “Тун муу байна шүү, хурдлаарай” гэсэн. Хувцсаа өмсөөд очиж амжаагүй байхад л амьсгал хураачихсан байсан. Манай гэр жаахан зайтай учраас бид хоёр хожимдож очсон. Түрүүлж очсон хүмүүс ч гэсэн уулзаж амжаагүй.

-Хяналтын камерын бичлэгийг үзсэн үү. Хамт байсан хүмүүстэй нь уулзсан уу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж энэ осол гарсан байх. ХАБ нь ажлаа хийсэн эсэхийг бид мэдэхгүй. Гарын үсэг зуруулсан болоод хаячихсан байж магадгүй. Бүр гарын үсэг зуруулаагүй, өөрсдөө зохиогоод зурчихсан ч байж магадгүй гэж бид хардаж байгаа. Хамт байсан хүмүүстэй нь уулзаагүй. Аав нь осол болсон газарт очсон. Хяналтын камерынх нь бичлэгийг үзсэн байна лээ. Хувцсандаа орогдоод, тэрийгээ салгах гэж байгаад бутлуурын машинд орчихсон байна гэж хэлсэн.

-Компанийнх нь удирдлагууд юу гэж хэлсэн бэ?

-Хамт ажилладаг байсан хүмүүс нь ирж байгаа. Харин компанийнх нь удирдлага гэж хүн ирээгүй, холбогдоогүй. Бид үнэхээр гомдолтой байна. Хэргийг нь үнэн зөвөөр шийдэж өгөөсэй л гэж хүсэх байна.

Харин “Гацуурт” ХХК-аас энэ хэргийн талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх олдсонгүй.

 

Эх сурвалж: ergelt.mn

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа