Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

АНУ нь Маршаллын арлуудад хүлцэл өчин нөхөн төлбөр төлөх ёстой

Нийтэлсэн

АНУ сүүлийн үед Номхон далайн арлын орнуудад ихээхэн “санаа тавьж” байгаа боловч үйл ажиллагаа нь хэлсэн ярьсанд нь хүрэхгүй байна. Саяхан зэвсгийн хяналт, хүрээлэн буй орчны хийгээд бусад нийт 100 гаруй байгууллагынхан АНУ-ын засгийн газарт илгээсэн захидалдаа, дээр зууны 40, 50-аад онд Маршаллын арлуудад том цар хүрээтэй цөмийн туршилт хийсэндээ албан ёсоор уучлал гуйхын зэрэгцээ хийсэн амлалтдаа хүрч зүй зохистой нөхөн төлбөр олгохыг нь шаарджээ. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүй ёсны уриаллага бөгөөд АНУ-д хандсан хамтын буруутгал. Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлсэн АНУ нь аль хэдийн хамт нийтийн дайсан болсон юм.

Маршаллын арлууд нь Номхон далайн төв хэсэгт оршдог бөгөөд том жижиг 1200 гаруй арал олтригоор бүрджээ. 1944 онд АНУ энд цэргийн хяналт хэрэгжүүлж, 1947 оноос АНУ-ын итгэмжлэгдсэн удирдлагад байсан бөгөөд 1986 онд тусгаар тогтнолоо олжээ. 1946-1958 оны хооронд АНУ нь Маршаллын арлуудад 67 удаагий цөмийн туршилт хийсэн байна. Ялангуяа 1954 оны 3-р сарын 1-нд АНУ нь Маршаллын арлуудын Викини арал олтригт түүхэн дэх хамгийн хүчтэй цөмийн зэсэг “Кастл Браво” хэмээх устөрөгчийн бөмбөгийг дэлбэлжээ. Үүний зэрэгцээ тухайн үед АНУ тухайн жил түмэн газрыг хол гэлгүй тухайн орныхоо Невада муж улсын цөмийн туршилтын талбай дахь цөмийн бохирдолтой 130 тонн шороог Маршаллын арлуудад шууд асгасан байна.

Олон улсын дарамт шахалтын өмнө АНУ нь Маршаллын арлуудтай 1986 онд “Чөлөөт харилцааны гэрээ”(COFA)байгуулахдаа цөмийн туршилтаас тухайн нутгийн оршин суугчдад учруулсан эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролд нөхөн төлөөс олгох үүрэг хариуцлага хүлээхийг зөвшөөрсөн. 1988 онд байгуулагдсан олон улсын арбитрын шүүх АНУ-ыг Маршаллын арлуудад 2.3 тэрбум ам.доллар төлөх ёстой гэж шүүн тасалсан боловч АНУ үүнээс татгалзсан. “Лос Анжелес таймс”-ын ишлэсэн гэрч баримтад харуулснаар, АНУ ердөө 4 сая ам.доллар төлсөн байна. АНУ-ын Төрийн департаментийн архивын веб сайтад 2005 онд нийтэлсэн нэгэн тайланд, АНУ, Маршаллын арлуудын 1986 онд гарын үсэг зурсан гэрээ нь цөмийн нөхөн төлбөрийг багтаасан “өнгөрсөн, одоо хийгээд ирээдүйн бүх төлбөр”-ийг хамарсан гэж тэмдэглэжээ. Энэ нь АНУ Маршаллын арлуудад цаашид илүү олон төлбөр төлөхгүй, ингэсхийгээд барагдуулахыг зориж байгааг харуулж байна хэмээн зарим шинжээчид үзэж байна.

Үйлдсэн гэм буруугаа нэг их юманд үл бодож, нөхөн төлөхөө ч ихээр багасгасан АНУ-ын ёс суртахуунгүй, дээрэлхэг үйлдэл нь дэлхий нийтийн уур хилэнг төрүүлж байна. 2022 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 51-р удаагийн хурлаар шийдвэр баталж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэн, Маршаллын арлууд цөмийн туршилтын хамаатай асуудлаа зохицуулахад нь туслахыг холбогдох оронд шаарджээ. “Чөлөөт харилцааны гэрээ” 2023 онд хугацаа дуусах тул сүүлийн үед 100 гаруй байгууллага АНУ-ын засгийн газарт захидал бичсэн нь шинэ гэрээний талаар зөвшилцөх чухал шатанд АНУ албан ёсоор хүлцэл өчиж, шинэ гэрээнд илүү зүй зохистой нөхөн төлбөрийн тоо хэмжээг тодорхойлж, Маршаллын арлуудад үнэн зөвийг нь олгох ёстойг хүссэн явдал юм.

2022 оноос хойш АНУ Маршаллын арлуудад хандан дипломат харилцааны үйл ажиллагааг нягт явуулж, олон албан тушаалтан нь айлчлан очсон бөгөөд Америк-Номхон далайн арлын орнуудын дээд хэмжээний уулзалт саяхан Вашингтонд болж өнгөрөв. Америкийн тал хэрэв хэлсэн ярьсан шигээ тийм их “анхааран халамжилж”, Номхон далайн арлын орнуудын хөгжилд туслахад бэлэн байгаа юм бол урьдаар түүхийн өр төлөөсөө төлж, Маршаллын арлуудад буруугаа хүлээн нөхөн төлбөр төлж, бодит үйл ажиллагаагаараа Номхон далайн арлын орнуудын итгэлийг олох нь зүйтэй.

АНУ нь цөмийн зэвсгийн хамгийн том агуулахтай орны хувьд Маршаллын арлуудад хийсэн цөмийн туршилтынхаа асуудлыг шийдвэрлэх, нөхөн төлөх үүрэг хариуцлагаа гүйцэтгэх төдийгүй цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх одоогийн аюултай үйлдлээ зогсоож, хуучны өр төлөөсөө барагдуулаагүй байж шинэ өр тавих хэрэггүй юм.

\Уртнасан\

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа