Бидэнтэй нэгд

Засгийн газар

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр (2023.01.13) тохиож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.

1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Үндсэн хуулийн ойн өдөр анхны Ерөнхийлөгчдөө онцгойлон баяр хүргэлээ.
Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсоход Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлж байжээ.

Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон Ерөнхий сайд түүнд дурсгалаа.

Энэхүү дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Засгийн газарт тус тус хадгалуулах ажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлах үеийн бүрэн протоколыг эмхэтгэсэн арванхоёр ботийг дурсгалаа.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат “Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй явсан юм. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхийн саналд түшиглэх нь зүйтэй л гэж үзсэн. Нэг хүний санал хүлээн зөвшөөрөгдөөд батлагдаж байсан. Та бүхэн гярхай харж, үнэлээд олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Олон жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж буй нь том соёл, том хүндэтгэл юм гэж хэллээ.

Улс төр17 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм17 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр17 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий17 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий17 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент17 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий17 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент17 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр17 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ