Бидэнтэй нэгд

Улс төр

Х.Болорчулууныг Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэв

Нийтэлсэн

Х.Болорчулуун тэргүүтэй зарим сайд нар Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Удаа дараа асуудал дагуулах боллоо. Тиймээс энэ тал дээр санал оруулж, асуудлыг хэлэлцэнэ. Холбогдох байгууллагуудад ч сайтар шалгаж учрыг нь олох хэрэгтэй гэдгийг эх сурвалж хэлэв. Энэ бол Тамхины цэг дээрээс шүүрдсэн мэдээлэл биш, нэлээд бодитой байж болох эх сурвалжийн мэдээлэл юм.

Яах аргагүй Х.Болорчулуун тэргүүтэй нэр бүхий сайд нар энэ Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн байх. Тэгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун чухам яагаад Засгийн газрын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх болов гэх асуулт урган гарна. Нэгэнт асуулт байгаа учраас ямар нэгэн байдлаар хариулт өгөхийг хичээлээ. Гэхдээ энд хэн нэгэн хүний нэр хүндэд халдах гэсэнгүй, бодит үйл явдлын мэдээлэлд тулгуурласан болно.

 

1. Иргэд Х.Болорчулууны булхайг шалгуулахаар АТГ-д хандлаа

 

Э.Цэрэнтогтох тэргүүтэй иргэдийн төлөөлөл Х.Болорчулуун сайдыг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улсын хөрөнгийг шамшигдуулсан тухай үндэслэл бүхий баримт бичгийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Тэд Монгол Улсыг удирдан чиглүүлж яваа улс төрийн албан хаагчдын талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл цацагдаж, ард нийтийг маш ихээр бухимдуулж байна гэв.

Ингэхдээ тэд “сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтаар нотлогдож байна. Учир нь тухайн станцын дарга нь түүнтэй худ ургийн хамааралтай Г.Отгонбаатар гэж хүн бий. Тэд 2018 оноос хойш өөрийнхөө хамаарал бүхий буюу төрсөн дүү, хамаатан садны зээ дүү гэх мэт хүмүүсээр дамжуулж 18 удаа тендэр авсан байдаг. Зээ дүүгийнх нь хүүхдийн нэр дээр байдаг компани 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тендэрийг 2022 онд тус тус авсан гэхээр нийт найман тендэр авсан, төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д багтаасан нь давхар нүүрсний хулгайтай холбоотой гэдэг үндэслэлээр шалгуулахаар хандаж байгаа юм” хэмээсэн.

Иргэдийн төлөөлөл зүгээр ч нэг улстөрчийг харлуулах гэж баримт зохиогоогүй гэдгээ ч дурдана лээ. Танхимынх нь нэг сайд ийм олон асуудал босгож байгааг иргэд мэдээлж байна гэдэг Засгийн газрын нэр хүндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж байхгүй.

 

2. Мухардалд орсон Х.Болорчулуун Ц.Сэргэлэнгээр оролдсон уу

 

Х.Болорчулуун өөрийнх нь булхай дэлгэгдээд ирэхээр мухардалд орж, “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болж, хамтрагч руугаа дайрав бололтой гэх мэдээлэл цахимд байна. Тодотговол УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун нарын дунд маргаан өрнөж байгааг олон нийт тойргийн зодоон эртнээс эхэллээ гэж байна. Үгүй юм. Үнэн хэрэгтээ Х.Болорчулуун мухардалд орохдоо хамтрагч руугаа буруугаа чихэж, анхаарлыг өөр тийш хандуулах гэж байгаа хэрэг гэдгийг ч нуусангүй. Үүнийг би хэлээгүй иргэдийн төлөөлөл л баримтаар дэлгэсэн.

Харин Х.Болорчулуун сайд “Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг түүндээ нэрийг нь оруулсан гэж хардаад байгаа юм. Ер нь хуулийн байгууллага АТГ-ынхан аль нэг гишүүний үгээр нүүрсний хэрэгт хүн нэмж оруулна гэж юу байхав. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын, хэнтэй ч наалдаж нөхөрлөж явж ирсэн, бохир улстөрч. Төрөөс төрсөн тэрбумтан гээд хэлчихье. Магадгүй тэр хүний нүүрсний хэрэгт холбогдсон зам нүүрс шиг, минийх тариа будаа гурил шигээ цагаан гэж би итгэлтэй хэлнэ” гэх байр суурийг илэрхийлсэн. Түүний байр сууриас харахад Ц.Сэргэлэн генералыг хэлэв бололтой. Анхнаасаа л тендерт нэр холбогдож явсан бизнесмэн гишүүн “Арван хувь” ч билүү нэг сайдтай сүрхий холбоотой зэргээ далдалж, олныг төөрөгдүүлэх гэсэн арга бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хувьд АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой 17 албан тушаалтны нэгээр зарлагдсан нь үнэн. Энэ тухайд өөрөө ч байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Намайг харлуулах зорилготой нэг нөхөр гүйгээд байгаа юм. Би цаг нь ирэхээр хэлнэ. Зүгээр байхад хүн хатгаад байгаа бол зөрүүлээд тэвнэ шиднэ!” гэх мэтээр анхааруулж байсан нь Х.Болорчулуун сайд юм болов уу гэх таамаг байгаагаас тэр нэр цохож хэлээгүй. Энэ нь эрх баригч намынхан дунд ч таагүй байдал үүсгэж, улмаар Засгийн газрын нэр хүндэд нөлөөлөх нь ойлгомжтой.

 

3. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчин томилогдов

 

Өнгөрөгч намар, наймдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилоход нийгэм цочирдон хүлээн авсан байх. Юуны өмнө тэр өөрөө хүнсний салбарт бизнес хийдэг улстөрч гэхээр ашиг сонирхлын том зөрчил илэрч байна.

Тодотговол, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” гэж бий. Уг нь энэ хуулиа мөрдвөл Х.Болорчулуун сайд болох учиргүй хүн. Түүнд асар том ашиг сонирхлын зөрчил бий. Урьд өмнө бизнес эрхэлж байсан нь хамаагүй байж болох ч түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Дорнод” гурил, тэжээлийн үйлдвэрт хувь эзэмшдгийг дурдсан нь бий.

Уг хуулийг энгийн байдлаар ойлгуулахад ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгодог.

Үүнээс байнга, бололцооныхоо хэрээр зайлсхийж, өөрийн болон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх шаардлага төрийн албан тушаалтнуудад тавигддаг л зүйл. Өөрөөр хэлбэл Х.Болорчулуун салбарын сайдаар томилогдохоос зайлсхийх хэрэгтэй. Ерөнхий сайд, Засгийн газраас санал болгосон ч татгалзах агуулга бүхий эрх зүйн орчинтой зүйл. Харин манай төрд хуулиасаа эсрэг, шантааж хийж байгаад ч хамаагүй улайрч сайд болдгийн цаана юу байна. Өнөөх л ашиг сонирхлын зөрчил бүр амь бөхтэй оршиж байгааг харуулсан хэрэг болно.

 

4. ЖДҮ-д холбогдсон нөхөр хамгийн олон сан бараадав уу

 

Нэг мэдээлэл бий. Үнэн худлыг мэдэхгүй юм. Х.Болорчулуун сайд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдож байсан хүн.. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа хамгийн олон сан бий. Тэр бүрээс энэ зээл гардаг гэхээр бас л нэг ашиг сонирхол. Урьд өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр сайдынхаа суудлыг өгч, улмаар шүүхээс хариуцлага тооцож байсныг бид мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа