CGTN мэдээ
Хятад улс дэлхийн хамгийн том өсөлтийг биелүүлэгч

Хятадын Статистикийн үндэсний газар 17-нд 2022 оны улс ардын эдийн засгийн тухай тоон мэдээллийг нийтэлсэн бол урьдчилсан тооцоогоор өнгөрсөн онд Хятадын ДНБ 121 их наяд 20.7 тэрбум юань хүрснийг тогтмол үнээр тооцоолбол өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн байна. Энэ нь 2020, 2021 онд тус бүр 100 их наяд, 110 их наяд юанийг давсны дараа Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дахин шинэ рекорд тогтоож 120 их наяд юанийн босгыг давжээ.
Геополитикийн тогтворгүй нөхцөл байдал, дэлхийн эдийн засаг уналтын эрсдэл нэмэгдэн, дотоодод цар тахал газар авсан зэрэг олон сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл дор ч Хятадын эдийн засаг сорилтыг туулан нийт хэмжээгээрээ дахин шинэ рекорд тогтоож байгаа нь хялбар бус хэрэг юм. Олон улсын валютын сангийн төсөөлснөөр, 2022 онд Америк, Японы ДНБ-ний өсөлт хоёр хувиас хэтрэхгүй. 2022 онд Хятадын эдийн засаг 3 хувийн өсөлтийг баталсан нь гол эдийн засгийн цогцуудаас өндөр байж, нэг ёсондоо Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, эрч хүчийг харуулж байна.
2022 онд Хятадын эдийн заагийн эрхлэлт тогтвортой байдлаа хадгалсан. Нэг талаар тоо хэмжээний өсөлтийн үндсэн дээр ажил эрхлэлт, барааны үнэ ерөнхийдөө тогтвортой байлаа. 2022 онд хот сууринд 12.06 сая шинэ ажлын байр бий болсон нь 11 сая хүнийг ажлаар хангах жилийн зорилтоо давуулан биелүүлсэн байна. Мөн дэлхийн гол гол эдийн засгийн цогцуудын ихэнх нь инфляцтай тэмцээд завгүй байхад Хятадын жилийн хэрэглээний үнийн индекс зөвхөн 2 хувиар бага зэрэг өсөж, иргэдийн амьжиргааны улам баталгаажсан. Хөрөнгө оруулалтын хувьд, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт тогтвортой өсөв. Үүнд дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 9 гаруй хувиар нэмэгдсэн нь Хятадын эдийн засгийн уяан хатан, асар их нөөц боломжтой, тогтвортойг харуулсан байна.
Нөгөө талаар Хятадын чансаатай хөгжлийг ахиулах үйл явц ахиц дэвшил гаргасаар байна. Инновацад суурилсан хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлснээр Хятадын эдийн засгийг шинэ эрч хүчээр хангасан байна. Жилийн орлого нь 20 сая юаниас дээших дэвшилтэт технологийн чиглэлийн аж ахуйн нэгжийн нэмүү өртгийн өсөлт нь жилийн орлого нь 20 сая юаниас давсан бүх аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтөөс өндөр байгаа бөгөөд дэвшилтэт технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд нь бүх хөрөнгө оруулалтынхаас их байна. Энэ нь дэвшилтэт технологийн салбарын хурдтай хөгжлийн авчирсан ногдол ашиг нь маш их байгааг харуулж байна. Мөн бодит барааны онлайн жижиглэнгийн худалдаа нь өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 27.2 хувийг эзэлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 нэгжээр өссөн нь дижитал эдийн засгийн хүмүүсийн амьдралд маш их өөрчлөлт авчирсныг харууллаа.
Хэдийгээр олон улсын орчин ээдрээ булаалдаантай, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашран, дотоодын эдийн засгийн сэргэлтийн суурь бат бүх биш ч гэсэн урт хугацааны турш хуримтлуулсан элбэг эд материалын суурь, асар том зах зээлийн давуу тал, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдлаас бий болж байгаа ашиг, мөн макро удирдлагын баялаг туршлагатай учраас шинэ жилд Хятадын эдийн засаг үргэлжлүүлэн тогтвортой өснө гэдэгт итгэж байна. Тиймдээ ч олон улсад нэр хүндтэй бизнесмен, хөрөнгө оруулагч Расс Твид ярилцлага өгөхдөө, “Хятад улс дэлхийн хамгийн том өсөлтийг биелүүлэгч хэвээр байна” гэжээ.
