Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Энхболд: Хоригдлуудын 50.4 хувь нь цалин авдаг, 33 хувь нь огт авдаггүй гэж хариулсан нь анхаарал татсан

Нийтэлсэн

“Өглөөний зочин”-ы өнөөдрийн дугаарт Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболдыг урьж ярилцлаа.


-Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөр эрхлэлт нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29, 105 дугаар конвенцод заасан шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа хийж, саяхан танилцуулжээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, 105 дугаар конвенц, Монгол Улсын дотоодын хууль, тогтоомжид зааснаар хоригдол хөдөлмөр эрхлэхэд тавигдах үндсэн гурван шаардлага байдаг. Үүнд, сайн дураараа ажил хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргасан байх, жирийн иргэдтэй ижилхэн хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын баталгаагаар хангагдсан байх, тохирсон цалин хөлс авдаг байх гэсэн шаардлага тавигддаг.

Эдгээр шаардлагын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хүний эрхийн Үндэсний комиссоос 2022 онд улсын хэмжээнд 11 хорих ангийн 1250 орчим хоригдол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 гаруй алба хаагчдыг хамруулсан хяналт, шалгалт, судалгааны ажлыг зохион байгуулж ажиллалаа. Эдгээрийн үр дүнг холбогдох байгууллагын төлөөлөл хэлэлцэж байна. Түүнчлэн хяналт, шалгалт, судалгааны ажлын үр дүнд эрх бүхий албан тушаалтнуудад гурван зөвлөмжийг хүргүүлээд байна.

-Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх тусгайлсан судалгааны үр дүнг товчхон танилцуулахгүй юү?

-2016 онтой харьцуулахад хөдөлмөрийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс аль болох хөдөлмөр эрхлүүлэх бодлого баримталж байгаа нь сайн талтай. Судалгаанд оролцсон хоригдлуудын 93.1 хувь нь хоригдож байх хугацаандаа ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бол эрүүл мэндийн шалтгаан, өөрсдөө хүсээгүй, богино хугацааны хорих ялтай, хийх ажил олдоогүй гэх шалтгаанаар 6.9 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэж гарсан. Хоригдол ажил хөдөлмөр эрхлэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байдаг. Бидний судалгаагаар 54 орчим хувь нь гэрээ байгуулсан гэж хариулсан бол 96.6 хувь нь 5-7 хоног ажилладаг. Тэдний 76 хувь нь өдөрт 8-10 цаг ажилладаг, ажиллах нөхцөл сайн гэж 21 орчим хувь нь хариулсан нь гол үр дүн гарч байна. Мэдээж сайжруулах шаардлагатай асуудал цөөнгүй байгааг анхаарч Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын 22 дахь илтгэлд хоригдлын хөдөлмөрийн асуудал, зарим төрлийн ялын хэрэгжилтийн талаар тусгахаар тодорхой дүгнэлт, санал боловсруулж байна.

-Хоригдол ажил хийж байна. Хамгийн гол нь цалин хөлсөө авч чадаж байгаа болов уу?

-Хоригдлуудад ажил хийсний үр дүнд цалин, хөлс өгдөг гэж судалгаанд хамрагдсан хоригдлуудын 50.4 хувь нь үзэж байхад 33 хувь нь огт авдаггүй гэж хариулж байгаа нь анхаарал татсан. Яагаад цалин авахгүй байгаа талаар тодруулж, холбогдох баримтын шалгалтуудыг хийхэд нөхцөл байдал арай өөр байх жишээтэй. Хорих ял эдэлж байгаа хүний хөдөлмөр эрхлэлтийг хоёр хэлбэрээр зохион байгуулж байна. Нэгдүгээрт, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж гадуур болон хорих ангийн бүсэд хөдөлмөр эрхэлж байна. Энэ тохиолдолд гэрээнд заасан цалин хөлс авдаг нь харагдаж байна. Хоёрдугаарт, хорих ангийн аж ахуйн ажилд дэмжлэг үзүүлэх шинжтэй ажил үйлчилгээ эрхэлж байна. Тухайлбал, мал маллах, ногоо, мод тарих, хоол хүнс бэлтгэх, харуул, үйлчилгээний ажил хийх гэх мэт. Энэ тохиолдолд цалин хөлс авдаггүй, харин тухайн хоригдлын хорих ялаас нь дүйцүүлэн хасах  журам үйлчилдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хоригдол ажил хийсэн ч цалин авдаггүй гэх хандлага байна.

-Хоригдол гэхээр хөдөлмөрийн үнэлэмж нь буурах хандлага байж болзошгүй. Энэ талаар ямар ажиглалт хийв?

-ШШГЕГ-ын даргын тушаалаар “Хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг тогтоох журам” баталсан байдаг. Энэ журамд зааснаар хоригдлыг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан ажиллуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш тооцож цалин, хөлс олгоно гэж заасан байгаа. Тэгэхээр цалин хөлс олгохдоо энэ журмыг баримталж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ сард хэдэн өдөр, хэдэн цаг ажилласан зэргээс шалтгаалж авах цалин нь харилцан адилгүй байна. Хорих ангийн удирдлага, захиргаа аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж, хоригдлоор хөдөлмөр эрхлүүлдэг. Ийм тохиолдолд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс энгийн иргэдээс бага цалингаар ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Нөгөөтээгүүр, энгийн иргэдтэй ижил цалин олгох ёстой гэсэн нөхцөл шаардлагаас хамаарч ажил хийлгэх гэрээгээ цуцалсан тохиолдол ч байх жишээтэй. Нэг талаасаа энгийн иргэдийн хөдөлмөрийн зах зээлтэй өрсөлдөж, төр ажлаар хангах үүрэг хүлээж байгааг анхаарах асуудал.

Гадаадын зарим орны туршлагаас үзэхэд алслагдсан газар, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай гэх мэт газарт энгийн иргэд тэр бүр хүрч ажиллах боломжгүй, сонирхдоггүй ажилд хоригдлуудыг ажиллуулах бодлого хэрэгжүүлдэг, цаашлаад тогтмол ажилтай байх боломжийг бүрдүүлдэг байна. Одоогийн практикаар хорих ангийн дарга, удирдлага хоригдлууд хаана ажиллах боломжтой байна гэдэгт судалгаа хийдэг, ажил хайдаг хүндрэлтэй асуудал байна.

-Нэгэнт хөдөлмөрлөөд олсон цалингаа хоригдлууд өөрийн нэрийн дансандаа авах боломжтой юу. Магадгүй дундаас нь хорих анги тодорхой хувийг авдаг юм болов уу?

-Баримт бичгийн шалгалтын хүрээнд хоригдлуудын нэрийн данстай танилцаж, дансны үлдэгдэл, зарцуулалт дээр хяналт шалгалт хийсэн. Энэ асуудалд зөрчил харьцангуй бага гарсан. Бүх дансны гүйлгээ, банкны хуулгаар баталгааждаг учраас бүх зүйл тодорхой байгаа юм. Гэхдээ судалгаанд оролцсон хоригдлуудын 60 хувь нь цалин, хөлс олгохдоо хоригдлын нэрийн дансанд шилжүүлдэг, хорих ангийн дансанд ордог гэж найман хувь, бэлэн мөнгөөр авдаг гэж 1.4 хувь, бараа материалаар орлуулж авдаг гэж 1.3 хувь нь хариулсныг анхаарах нь зүйтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 онд “Хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийх журам”-ыг баталсан байдаг. Тус журамд зааснаар хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр, хоригдлын буруутай үйлдлээс хорих ангид учирсан хохирлыг суутгах журам үйлчилдэг. Энэ дагуу хоригдлын нэрийн данснаас хохирол барагдуулах зарцуулалт нэлээдгүй хийгддэг юм байна.

-Хорих анги дахь хүний эрхийн асуудал ямар байна вэ. Илэрсэн зөрчлүүдийн талаар дурдвал?

Хорих ангиудад эмчийн орон тоо дутагдалтай, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж олон улсын эрх зүйгээр тогтоосон ахуй нөхцөл, сургалт, нийгэмшүүлэх ажил, барилга байгууламжийн стандарт мөрдөгдөхгүй байх тохиолдол гарч байна. Хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг сургадаг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын барилгын санхүүжилт шийдэгдээгүй, бүх насаар хорих ял эдлүүлэх үзэл баримтлалыг өнөө хүртэл бүрэн тогтоогоогүй зэрэг асуудал нь хүний эрхийн зөрчил үүсгэж байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хамаарахгүй хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай зүйлс ч бий.

Хоригдлуудтай биечлэн уулзах үеэр хүнлэг бус харьцах байдал тодорхой хэмжээнд байгааг Комиссын гишүүдэд илэрхийлсэн. Мэдээж тэр үйл явдал нь тодорхой хугацааны өмнө болж өнгөрсөн байдаг учраас нотлоход маш хүндрэлтэй. Гэсэн хэдий ч хоёр, гурван ч тохиолдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хяналтад шилжүүлж шалгуулсан. Цаашид Хүний эрхийн Үндэсний комисст шинээр байгуулагдсан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа хорих ангиудад тогтмол ажиллах шаардлагатайг энэ бүхэн харуулж байна.

-Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний тань хувьд асууж байгаа юм шүү. Сүүлийн үед ТЕГ-аас баривчилгаа хийсэн хэд, хэдэн үйл явдал боллоо. Ч.Мөнхбаяр, Ц.Хулан гэх мэтчилэн. Магадгүй энэ баривчилгааны ард хүний эрхийн ноцтой зөрчил гарч байгаа юм биш биз. Танай комиссын зүгээс энэ тал дээр ажиглалт хийдэг үү?

-Хүний эрхийн Үндэсний комисс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ хязгаарлагдмал буюу хуулийн хүрээнд бараг боломжгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн материалтай танилцах боломжгүй гэсэн үг. Тиймээс итгэл үнэмшил төрөөгүй, танилцаагүй зүйлийн талаар зөв, буруу гэж дүгнэх ямар ч боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдсөн эсэхэд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Дээр нь хүний эрхийн баталгаа болсон гурван шатны шүүх нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэж шийдвэр гаргадаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэм буруутай, эсвэл мөрдөн шалгах ажиллагаанд хамаарах шинжтэй материалыг задруулсан байж болзошгүй, улмаар хүний нэр төр алдар хүндэд сөргөөр нөлөөлж болохуйц мэдээ мэдээлэл цагдаад байгааг анхаарах нь зүйтэй.

Хүн ямар ч төрлийн гэмт хэрэгт холбогдсон байж болно. Тухайн хүн олон улсын эрх зүй, Үндсэн хуулиар баталгаажуулсан гэм буруугүйд тооцогдох эрхээ эдлэх ёстой. Энэ хүрээнд албаны нууцаа сайтар хадгалах, цаашлаад холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг дээрх үйл явдлууд харуулж байгаа. Товчхондоо шүүхээс өөр хэн ч хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эрхгүй, үүнийг хуулиар хориглосон.

-“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-тай холбоотой мэдээлэл өгөх боломжтой юу. Хүний эрхийн Үндэсний Комиссоос уг хуулийн төсөл дээр ажилласан гишүүн байгаа юу?

-Коммисын дарга Ж.Хунан болон Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах механизм хариуцсан гишүүн Г.Нарантуяа нар энэ ажлын хэсэгт орж ажилласан. ХЭҮК-оос ажилласан төлөөлөл энэ хуулийг хууль тогтоомжийн хуулийн дагуу ердийн горимоор олон нийтийн хэлэлцүүлэгтэйгээр, асуудлыг тал бүрээс нь тунгааж боловсруулах санал гаргасан. Гэвч хууль тогтоох бүрэн эрх нь УИХ-д байдаг учраас энэ хуулийг батлах үйл явц үргэлжилсэн. Нэгэнт хүний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа үед ажлын хэсэгт тодорхой байр сууриудаа илэрхийлж, холбогдох зүйл заалтуудыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх тал дээр бүх боломж нөхцөлөө гаргаж ажилласан. Үүний үр дүнд тодорхой заалтуудад өөрчлөлт орсон.

-Тодорхой заалтуудад өөрчлөлт орсон гэлээ. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юү?

-Олон нийтийн анхаарлыг татаад байсан 6.1 дэх заалтад Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, уламжлал, зан заншил, соёлд харшилсан контентыг гэж байсныг зөвхөн төрийн бэлгэ тэмдэг болгож бусдыг нь хассан. Мөн олон нийттэй харилцах нэгжийн ажиллах журмыг ХЭҮК-ын саналыг үндэслэж, ЦХХХ-ны сайд батлах зохицуулалт туссан. Түүнчлэн контент түгээж буй хүний олон нийтийн сүлжээнд нөлөө бүхий байдлыг харгалзах заалтыг хассан. Энэ мэтчилэн анх өргөн барьсан хувилбараас 60 орчим хувь нь агуулгын болон техникийн шинжтэй өөрчлөгдөж батлагдсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа