Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Заяабал: Гурав болон түүнээс дээш орон сууцтай бол татвар ногдуулна гэдэгт хашаа байшин ч хамаарна

Нийтэлсэн

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн.

Энэ дагуу хэдэн иргэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж буйг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабалаас тодрууллаа.

-Манай улсад хэдэн иргэн гурав ба түүнээс дээш тооны үл хөдлөх хөрөнгөтэй байна вэ?

-Хоёроос дээш орон сууц буюу гурав дахь орон сууцаас эхэлж татвар ногдох хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Манай улсад хоёроос дээш орон сууцтай 12,896 татвар төлөгчид ногдох 50,798 үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бий. Татвар төлөгч гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжийг хэлж байгаа юм.

Дээрх орон сууцнуудаас 25 мянга орчим нь татвараас чөлөөлөгдөнө. Үлдэж буй хэсэгт нь татвар ногдоно. Татвар төлөгч нь аль орон сууцаа татвараас чөлөөлүүлэх вэ гэдгээ өөрөө сонгоно.

-Үл хөдлөх хөрөнгөд зогсоолыг ч тооцдог. Тэгэхээр энэ төрлийн татварыг төлөх үү?

-Зогсоол хамаарахгүй. Хуульд орон сууц гэж заасан. Орон сууц гэж амьдран суух зориулалттай байр савыг хэлдэг. Үл хөдлөх хөрөнгийн татварыг зохицуулсан хууль бий. Түүнд зогсоол, гараашийн татварыг тодорхой тусгасан хэсэг бий. Тэгэхээр энэ тусдаа асуудал гэсэн үг.

-Амьдран суух зориулалттай байр сав гэхээр хашаа, байшин хамаарах нь ээ?

-Орно. Тухайлбал, Хайлаастад амины орон сууцтай, Баянзүрх дүүрэгт байртай, хороололд нэг байртай иргэн байлаа гэж үзвэл алийг нь татвараас чөлөөлүүлэх вэ гэдгээ өөрөө сонгоно.

-Татварын хувь хэмжээг хэрхэн тооцож байна вэ?

-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд 0-2 хувь байдаг. Үүнийг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн хурал тогтоодог. Улаанбаатар хотын хувьд нэг хувь гэж тогтоосон.



Сонирхуулахад, Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээллээр таваас дээш үл хөдлөх хөрөнгө өмчилдөг иргэд 2020 онд 2,622, 2021 онд 3,698 байсан бол 2022 онд 5,449 болж өссөн байна.

Харин өмчилж буй хөрөнгийн дээд хязгаарыг авч үзвэл, 2020 онд 65, 2021 онд 66, 2022 онд 71 үл хөдлөх хөрөнгийг тус бүр нэг нэг хүн эзэмшиж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн олон үл хөдлөх эзэмшиж буй нэг хүний мэдэлд хамгийн сүүлчийн статистикаар 71 байр, сууц байна гэсэн үг.

Улс төр11 цаг өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм11 цаг өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм11 цаг өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм11 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий11 цаг өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент11 цаг өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий11 цаг өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий11 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм11 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм11 цаг өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий11 цаг өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг11 цаг өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ11 цаг өмнө

Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдэв

CGTN мэдээ13 цаг өмнө

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Тран Тханх Мантай уулзав