Бидэнтэй нэгд

Нийгэм

П.Энхцэцэг: Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны суурь нь хүүхдэд эр, ир, ур гурвыг суулгахад оршдог

Нийтэлсэн

“Хөх хүрээ” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн тэргүүн, Боловсролын удирдлагын докторант П.Энхцэцэгтэй сурган хүмүүжүүлэх монгол уламжлалын талаар ярилцлаа. Тэрбээр ирээдүйн боловсролын системийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах “Гурамсал” хөтөлбөрийн оюуны өмчийн патентын эзэн юм.


-Уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд суурилсан ултай судалгаа хийх явцад бид юуг олж, юуг гээсэн гэж харагддаг вэ?

-Монголын уламжлалт буюу өвөг сурган хүмүүжүүлэх ухаан нь хүмүүжүүлдэг, сургадаг хос тогтолцооны нэгдэл дээр суурилж байжээ. Гэтэл өдгөө хүмүүжүүлдэг тогтолцоог нь орхичихсон. Эргээд сэргээе гэхээр үзэл баримтлалын ямар зарчим, онолд тулгуурлах вэ гэдгээ бүрэн тогтож чадахгүй өдийг хүрчээ.

Сургах нь сургуулийн үүрэг. Хүмүүжүүлэх нь сургуулийн мэдэх хэрэг биш, эх эцэг, гэр бүл нь хариуцах ёстой гэсэн байдлаар салгаад зөнд нь хаячихсан.

1990 он гармагц нийгэм солигдож, мөнгөтэй л бол сайхан амьдрах юм байна гэсэн ойлголтоор эцэг эхчүүд үр хүүхдээ орхиод амьдралын төлөө зүтгэсэн нэг зурвас үе бий.

Боловсролын байгууллага ч хүүхдийг сургадаг ямар сайн тогтолцоо, хөтөлбөр хаана байна вэ гээд гаднаас хайгаад байснаас биш хүн болгодог, хүмүүжүүлдэг, нийгмийн ёс суртахуун өндөртэй, хүчирхэг хувь хүмүүсийг хэрхэн өсгөж өндийлгөж байсан уламжлалт арга ухаанаасаа салчихсан байна.

Би ч ялгаагүй, бусдын л адил сайн сургадаг дэвшилтэт хөтөлбөр хаана байдаг бол гэсэн судалгааг 2008 оноос хойш хийлээ. Энэ завсар олж харсан зүйл бол өндөр хөгжсөн орнууд боловсролоо хөгжүүлэхдээ дандаа үндэснийхээ өв соёлыг суурь болгож авч явдаг юм байна. Ингээд монгол судлаачдынхаа дунд орж судалгаа хийж үзэхэд манай үндэсний сурган хүмүүжүүлэх соёл хэдэн зуугаар тогтохгүй хэдэн мянган жилийн нарийн нандин өвтэй юм. Үүн дээр тулгуурлаж Монгол Улсын боловсролын системийг үндэсний мөн чанартай болгох бүрэн боломжтой юм гэж үзсэн. Юуны өмнө боловсролыг тойрч судалдаг есөн салбар шинжлэх ухаан байдаг юм байна. Эдгээрийг иж бүрнээр нь хэрэглэж байж л боловсрол бүрэн шинэчлэгдэнэ гэсэн дүгнэлт хийсэн.

-Тэр есөн салбарт юу юу багтдаг бол?

-Юуны түрүүнд боловсролынхоо түүхийг судалж, тэндээс боловсролыг хөгжүүлэх философи буюу гүн ухаан, социологи хоёрыг гаргаж авна. Эхний гурав бол энэ. Энэ дээрээ тулгуурлан боловсролын хөгжлийг хэрэгжүүлэх үзэл санааг гаргаж ирнэ. Удаах нь боловсролын эдийн засаг, соёл судлал, боловсролын хоол хүнс гэдэг гурван шинжлэх ухаан байна. Эдгээр дээр тулгуурлаж боловсролын шинэ материаллаг орчныг бүрдүүлэх ажил хийнэ. Залгуулаад боловсролын заах арга, сэтгэл судлал, менежмент гурвыг судлаад боловсролын жинхэнэ үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх учиртай юм байна. Энэ есөн шинжлэх ухаан дээр үндэслээд есөн “зүй” гэдгийг боловсруулсан.

Манай боловсролын систем дидактик дээр тулгуурласан арга зүйг боловсруулаад түүгээрээ боловсролын харилцааг зохицуулах гээд үзээд байгаа юм. Гэтэл энэ арга мухардалд ороод систем маань хий эргэчихэж. Үүнээс гарахын тулд боловсролынхоо түүхийг судлаад, тэндээсээ филисофио гаргаад, түүндээ тулгуурлаж шинэчлэл хийх аргачлалаа гаргах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, боловсролын шинэчлэл хийхийн тулд дан ганц арга зүйг шүтэх бус, есөн “зүй”-н тэнхимээр, есөн стандарт боловсруулж, мэргэжилтнүүдээ бэлтгэж ажиллах учиртай юм байна.

-Боловсролыг хөгжүүлэх есөн “зүй” дотор хоол хүнс багтдаг нь сонирхолтой санагдлаа…

-Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг үгтэй. Саруул ухааныг оршоож байгаа  хүний бие эрүүл чийрэг, хүчирхэг, бат бөх байх ёстой учир эрүүл хоол хүнсийг бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй юм. Хоол хүнс чухал гэдгийг бүгд мэддэг атлаа хэрэгжиж байгаа орчин дээр нь зохицуулж чаддаггүй. Финландад “Боловсролоор халамжлах нь” гэсэн хөтөлбөр хэрэгждэг. Түүн дотор хүнсийг голлон үзэж хүүхдийн нас, физиологид тохирсон хоолыг өргөн сонголттойгоор элбэг дэлбэг хүртээдэг. Манайд бол тав, арван минутын завсарлагаар хэдэн зуун хүүхэд шим тэжээл тааруу хоолыг хам хум идсэн болоод үдийн цай өнгөрч байна. Гэтэл хоолыг тухтай сайн идүүлэх нь өөрөө боловсролын суурь байх нь. Хоол хүнс судлалын шинжлэх ухаанд тулгуурлаж эмнэл зүйг гаргаж ирдэг. Өвдсөн хойно нь эмчлэх бус, хүнээ эрүүл байлгая гэвэл эрүүл хоол хүнсээр тэтгэх ёстой.

Энэ мэтээр есөн “зүй”-н эрдэмтэд бүгд нийлж нэгдсэн том дүгнэлт хийж байж боловсролын реформ хийх потенциал сая үүснэ гэдэг дээр манай зохион байгуулалт тулгуурлаж явдаг юм. Энэ бүхэндээ үндэслээд “Боловсролыг үндэсний агуулга, мөн чанартай болгох гурамсал” гэсэн хөтөлбөр гаргалаа. Хүүхдийг сургана гэж ямар ч баримжаагүйгээр багаас нь бүгдийг нь нэг л тогтсон агуулгад хайрцаглаж хашдагаа болихгүй бол ирээдүйд тохирохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Гурамсал хөтөлбөр дотор хүүхдэд эр, ир, ур суулгах гэсэн сонирхолтой нэр томьёо харагдлаа. Энэ ямар учиртай вэ?

-Нэгд, хүүхдийн бие махбодийг эрүүл чийрэг байлгая. Монголчууд үүнийг “эр суулгах” гэдэг. Хоёрт, сэтгэлгээг нь хурцалж сэтгэлийн хүчирхэг байдлыг бий болгох буюу “ир суулгах” үе эхэлдэг. Бие махбодын эр суусан хүнийхээ сэтгэлийг ирлэнэ гэсэн үг. Дотоод бодлоо нэрж, охь шимийг нь гаргаж дадуулалгүй, ухамсар төлөвшүүлэлгүй орхичихвол хүний сэтгэл зүй маш эмзэг болдог. Ингэснээс бодлоо цэгцэлж, уур омгоо дарж чаддаггүй, бодлогогүй алхам хийдэг, өөрийгөө дөвийлгөж алдаагаа өмөөрдөг хүн олширлоо. Нийгмээрээ ийм байдалд орох аюул тулгарах гэж байна. Гуравт, оюун ухааныг нь хөгжүүлнэ. Үүнийг монголчууд “ур суулгах” гэдэг. Аливааг сэтгэх гэж их чухал юм бий. Ямарваа гарцгүй байдал, гацаанаас гарах уран нарийн аргыг суулгаж эхний жижиг саад дээр сөхөрдөггүй болгох ёстой гэсэн санаа. Эр, ир, ур гурав бол боловсролын системийн суурь үйл ажиллагаа юм. Энэ дээр тухайн хувь хүний байгалийн өгөгдөл нь илэрч тодордог. Илэрсэн авьяас дээр нь баримжаалаад цааш сургах үйл ажиллагаа явна.

-Хүүхэд бүрд тохирсон өөр өөр арга барилаар сургана гэсэн үг үү?

-Тийм. Тухайн хүүхдийн сүнслэг чанарыг нь танилгүйгээр бүх хүүхдийг нэг ижил юманд сургана гээд зүтгээд байх нь хүн дээр бус, амьтан дээр хийдэг ажиллагаа. Энэ амьтныг ийм л юм чаддаг болгоё гэсэн зорилгоор, тухайлбал, циркэд хийдэг ажил. Гэтэл хүн бол байгалийн оргил бүтээл шүү дээ. Үндэсний цөм хөтөлбөрт “Авьяасыг илрүүлнэ” гэж байдаг ч илрүүлэх процесс нь байхгүй. Технологио боловсруулаагүй. Тухайн хувь хүнийг амьдралынх нь туршид сэтгэл хангалуун байлгах боловсролыг хэрэгжүүлэх нь амин чухал зорилт юм. Хүнд авьяас нь хүрэхгүй мэргэжил эзэмшүүлчихвэл нийгмийн сайн сайхныг ч бүтээж чадахгүй, өөрөө ч үр шимийг нь хүртэхгүй шүү дээ.

-Хөтөлбөр амьдралд хэр нийцэхийг туршиж үзэв үү?

-Үзсэн. Туршилт бол хөтөлбөрийн амин сүнс нь юм. Судалгаа, дүгнэлт хийгээд, хөтөлбөр гаргах нэг хэрэг. Түүнийхээ үр дүнг зайлшгүй үзэх хэрэгтэй. Ингээд  хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулж туршлаа. Бага сургуулийн насны хүүхдүүд дээр өдөр өнжүүлэх үйлчилгээний хэлбэрээр “Хайр” клуб гэсэн лабораторийн ажил хийлээ. Энэ бүхнийг гадны дэмжлэггүйгээр өөрсдийнхөө хүрээнд хийсэн. Эндээс тодорхой үр дүн гарч урам зориг ч авлаа. Үүнийгээ үндэсний хэмжээнд соёл, хүмүүжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлэх санал санаачилга гаргаад мэргэжлийнхээ дээд шатны байгууллагуудын төлөөлөлтэй ярилцаж үзсэн. Тэдний зүгээс таатай сайхан хүлээж авсан. Өнөөгийн нийгэмд “Зөв монгол хүн”-ийг бүтээх нь маш чухал. Гэвч монгол хүнийг бүтээдэг технологи нь тогтолцоо болж харагдахгүй байна. Хүмүүжлийн тогтолцоонд өнгөрсөн жилүүдэд хоосорсон орон зайг дүүргэж ажиллах зорилтыг бид өөрсдөдөө тавиад явж байна.

Өөрийн гэсэн агуу түүх, философи, өндөр ёс зүйтэй монгол орны боловсролын тогтолцоо гадны этикээр явах ямар ч шаардлага байхгүй. Монголчуудын тархинаасаа тархинд, цуснаасаа цусанд, яснаасаа ясанд дамжуулаад ирсэн сурган хүмүүжүүлэх гүн ухааны их ойлголтыг бид одоо хэрэглэх ёстой юм. Ингэж ирээдүй рүү чиглэсэн боловсролын системийг өнөөдөр гаргаж тавихгүй бол оройтох гэж байна.

-Өмнөговь, Дундговь аймгуудаар явж судалгаа хийсэн гэсэн үү?

-Түшиц сургууль гаргаж өгөх талаар яригдаж байгаа учраас аймгуудаар явж энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Өмнөговийн хувьд уул уурхайтай аймагт боловсролын талаар онцлох харах ёстой зүйлүүд бий. Багшийн цалин, уул  уурхайн ажилтны цалин хоёр ялгаатай учраас багш нар ажлаа орхиод цалин дагах жишээтэй. Байгалиа нөхөн сэргээх мэдлэгийг тэндхийн хүүхдүүдэд илүү суулгаж өгөх ёстой гэх зэрэг онцлогууд байна. Магтууштай нь сургуулиудын тохижилт бусад аймагтай харьцуулахад сайн юм. Маш эрүүл чийрэг хүүхэдтэй, эрүүл хоолтой юм. Эрүүл өсөлттэй хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллахад хялбар байдаг. “Иргэнээ дээдэлсэн ухаалаг засаглалыг бэхжүүлнэ. Хүний хөгжлөөр улсдаа тэргүүлсэн аймаг болно” гэж “Алсын хараа” хөтөлбөр дотроо бичсэн байсан нь бас сайхан санагдсан. Цогт-Овоо сум, аймгийн төвийн дөрөвдүгээр сургууль дээр түшиц сургууль байгуулж болох юм гэж хүсэлтээ гаргасан. Байж болно гэсэн эхний хувилбарыг хэлээд байгаа. Булган, Дундговь аймагт ажилласан. Булганы Могод сум манайд хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн санал илэрхийлсэн.

-Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэн гэдэг нэрээрээ танайх юуг илэрхийлж байгаа вэ?

-Боловсролоор дамжиж л бид тогтвортой хөгжилд хүрнэ. Монголчууд эртнээсээ тогтвортой хөгжлийн боловсролтой, өнөөгийн ногоон бодлогыг аль дээрээс  хэрэгжүүлчихсэн, эх дэлхийгээ хайрладаг уламжлалтай хүмүүс. Байгалийн жам ёсыг ухаарч, зохицож ирсэн ард түмэн. Дэлхий нийтийн чиг хандлага ногоон хөгжил тийш тэмүүлж буй энэ цаг үед монголчуудынхаа энэ философийг олон улсын түвшинд гаргаж ирэх таатай боломж бүрдэж байна. ЮНЕСКО-гийн том зорилт болсон тогтвортой хөгжлийн үзэл санааг үндэснийхээ онцлогоор өндөр түвшинд хэрэгжүүлээд “Тогтвортой хөгжлийн боловсролоор тэргүүлэгч улс үндэстэн” гэдэг нэрийг монголчууд бид авах бололцоотой гэж үздэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа