Бидэнтэй нэгд

Энтертайнмент

IHC Esports дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа

Нийтэлсэн

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай “IEM Katowice 2023” тэмцээнд оролцсон Монголын “IHC Esports” баг дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөн тэмцээнд Ази тивийг төлөөлөн ганцаараа орсон монгол залуус өнгөрсөн шөнө Америкт төвтэй “Faze Clan” багт 2-0 (Inferno 16-11, Ancient 16-3) харьцаагаар хожигдсон. Дэлхийн чансааны гуравт жагсдаг Faze Clan нь IEM төрлийн гурван ч тэмцээнд түрүүлсэн, өнгөрсөн оны Антверпын мажорт түрүүлсэн хүчирхэг баг юм.

Өмнөх шатуудад дэлхийн чансааны 9-т бичигддэг Бразилын аварга FURIA Esports, 2022 оны зургаадугаар сарын IEM-д түрүүлсэн, дэлхийн чансааны 13-т жагсдаг Оросын Cloud9, Blast-ын 2022 оны хаврын Showdown-д түрүүлсэн Бразилын paiN Gaming багуудыг хожсон монгол залуус нэг тэмцээнд гурван удаа upset толилуулж дэлхий дахинд өөрсдийгөө тунхаглав.

Тоглолтын дараа IHC Esports багийн Skor буюу Б.Тэнгис “Бидэнд сурах, сайжруулах зүйлс маш их байна. Дэмжсэн үзэгчид болон хамтрагчдадаа баярлалаа” гэжээ. Монгол залуус Inferno талбайд хүчтэйгээ харуулж дэлхийн чансааг тэргүүлэгч Faze Clan болон Team Liquid багуудын эсрэг 11 үе авсан нь шинжээчдийн магтаалыг хүртсэн билээ.

Өнгөрсөн жил анх удаа мажор тэмцээнд оролцож стикертэй болж байсан багийг энэ жил ESL болон Blast-аас зохиох өндөр зэрэглэлийн олон тэмцээн хүлээж байна.

IHC Esports багийн тоглолтуудын үр дүн:

  • Play-In Дээд хүснэгт нэгдүгээр шат: IHC Esports 0-1 (5-Mirage-16) Cloud9 (Орос) – Дэлхийн чансааны 12
  • Play-In Доод хүснэгт нэгдүгээр шат: IHC Esports 2-0 (16-Inferno-12, 16-Nuke-11) paiN Gaming (Бразил) – Дэлхийн чансааны 27
  • Play-In Доод хүснэгт хоёрдугаар шат: IHC Esports 2-1 (16-Nuke-14, 16-Mirage-19, 16-Anubis-10) FURIA Esports (Бразил) – Дэлхийн чансааны 9
  • А хэсэг Дээд хүснэгт шөвгийн найм: IHC Esports 0-2 (13-Inferno-16, 6-Overpass-16) Team Liquid (АНУ) – Дэлхийн чансааны 4
  • А хэсэг Доод хүснэгт шөвгийн найм: IHC Esports 2-0 (16-Inferno-14, 16-Mirage-14) Cloud9 (Орос) – Дэлхийн чансааны 12
CGTN мэдээ9 цаг өмнө

Хятад улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй тууштай хэрэгжүүлэгч юм

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий2 өдөр өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг3 өдөр өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм3 өдөр өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий3 өдөр өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр3 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент3 өдөр өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм3 өдөр өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий3 өдөр өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий3 өдөр өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр3 өдөр өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна