Бидэнтэй нэгд

Нийгэм

Хамгийн чухал нь амь гэх сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна

Нийтэлсэн

Өмнөд хөршид гарсан коронавирусийн халдвар нь дэлхий дахиныг хямраасан асуудал болоод байна. Монгол Улсын хувьд энэ хямралыг хэрхэн зохицуулалт хийх боломжтой талаар “Хямралын үеийн менежмент” сэдвээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч Б.Түвшинтэй ярилцлаа.


-“Хямралын менежмент хэрэгжүүлж байж шинэ коронавирусийн халдвартай тэмцэнэ” гэж та бичсэн байсан. Ер нь хямралын үеийн менежмент гэгч нь юу вэ. Яагаад үүнийг хэрэглэдэг вэ гэдэг талаар яриагаа эхлэе?

-Аливаа улс оронд хямралын менежмент гэж байх ёстой. Энэ нь олныг хамарсан үймээн самуун, газар хөдлөлт, халдварт өвчин, гэнэтийн осол аваарын үед баримтлах бодлого бөгөөд хэдэн гол зарчимтай. Хамгийн гол зарчим нь асуудалтайгаа нүүр тулгарч, бодит үнэнийг хэлээд, цаг алдалгүй шийдвэртэй алхам хэрэгжүүлэх явдал юм. Товчоор бол хамгийн муу нөхцөл тулгарахад хэрэгжүүлэх хөтөлбөртэй байхыг хямралын менежмент гэж байгаа юм.

Анх Австрали, Канад, Америк зэрэг орнуудын уул уурхайн компанид осол гарч, хүний амь үрэгдэхэд удирдлагууд нь ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ мэдэхгүйгээсээ болоод мэдээллийг олон нийтээс нуусан байдаг юм. Мэдээллийг нуусан нь ямар үр дагавар дагуулсан бэ гэхээр жижиг асуудлыг ч шийдэх боломжгүй болгосон. Эцэстээ энэ асуудлаасаа болж, Америкийн уул уурхайн маш том компани дампуурсан гашуун түүх бий.  Эдгээрээс үндэслээд тухайн үедээ хямралын менежмент гэдэг суурь ойлголт бий болж, гамшиг, халдлага, халдварт өвчин, дайн байлдааны үед нийгмийг яаж удирдах юм бэ гэдэг онол үүссэн. Энэ онол, ойлголтыг хэрэглэх тухай асуудал дэлхий нийтэд тавигдаж, 1960-аад оны үеэс хөгжиж, компаниуд боловсронгуй болгон хэрэгжүүлэх болсноор төрд ч ашигладаг арга барил болсон. Одоо бидэнд яг энэ менежмент дутагдаж байна.

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт менежмент дутагдалтай байна гэж үү. Аюул тулгарахад сөрөөд гарах чадвар сул байна гэсэн үгүү?

-Шинээр илэрсэн коронавирусийн хувьд бид аюулд бэлэн байна уу гэвэл бэлэн бус байна. Эхнээсээ ч бэлэн бус байсан. Эхлээд Эрүүл мэндийн яамнаас “шинэ коронавирусийн халдвар илрээгүй”  гэж мэдээлж байгаад хэд хоногийн дараа  “одоо коронавирусийг оношлох тоног төхөөрөмж ирнэ” гэж ярьсан. Эндээс эргэлзээ, айдас түгшүүр бий болсноос гадна төрд итгэх итгэл суларсан. Шинэ вирусийг илрүүлэхэд мэдлэг, хүч чадал нь хүрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу хэнд ч итгэл төрөхөө больсон.

Тиймээс одоо энэ халдварыг сөрөхийн тулд манайд орж ирвэл яах вэ гэдэг бэлтгэл ажил, бодлогоо яаралтай бэлэн болгох нь чухал байна. Цаг хугацаа байна, бүгдийг бэлтгэх хэрэгтэй. Үүнд иргэдийнхээ сэтгэл зүйг ч бэлтгэх шаардлагатай.

-Иргэдийн сэтгэл зүйг юунд бэлдэх гэж. Одоо бол коронавируст бэлтгэгдсэн байлгүй дээ?

-Нэг онигоо шиг яриа байдаг даа. “Монгол хүн Америкт дээрэмчинтэй нүүр тулангуут бууг нь цохиж унагаад баатар болсон” гээд… Үнэн чанартаа хямралын менежментийн онолоор дээрэмчин буу тулгасан л бол хамгийн үнэтэй зүйл амь нас учраас эсэн мэнд үлдэхээ бодож байгаа юмаа бүгдийг өг гэдэг. Мөнгө төгрөг бол зуу дахь асуудал гэж үздэг. Яагаад гэвэл эрх мэдэл, нэр төр, амбиц, гоо сайхан, ажил, эд хөрөнгө, эрүүл мэнд зэрэг нь эцэстээ амьд хүний л санаа тавих асуудал байдаг. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр хамгийн чухал нь амьд үлдэх юм байна гэдэг сэтгэл зүй иргэдэд бүрдээгүй байна.

Ийм сэтгэл зүйн бэлтгэл иргэд аваагүй үед 20 хүн халдварлаж, өвдлөө гэхэд бүгд дэлгүүрийнхээ гадаа дугаарлаад,  үймээн самуун дэгдэхэд бэлэн байдаг.

-Дэлгүүрийнхээ гадаа дугаарлаад гэснээс монголчууд сая өвчний сургаар хүнсээ нөөцлөөд үнийг нь ч өсгөчихлөө. Зохицуулалт дутав уу, эсвэл иргэдээ сэтгэл зүйн хувьд бэлтгээгүйгээс юм уу?

-И-март дэлгүүрийн лангууг хоосоллоо гээд нийгмийн сүлжээнд зураг тавигдсаныг бид харсан. Ер нь хүн гэдэг бодгалийн сэтгэл зүй бол тийм л байгаа. Айдастай хүн хэмжээ хязгааргүй нөөцлөөд бусдыгаа аюулд учруулдаг. Энэ бол зохицуулалт дутсанаас гадна төр өөрөө сул байгаагийн илэрхийлэл. Уг нь төр хүчтэй бол бодлого гаргахад аль ч салбарт хэрэгждэг байх чадамжтай байна. Манайд төр хүчгүй болсон учраас бүх юмыг өөрөө нэг талаас далайлгаж хийж гэж оролддог. Жишээлбэл, үнэ өсгөвөл “торгоно, тусгай зөвшөөрлийг нь цуцална”  гэдэг хандлагатай байна л даа. Тэрний оронд хямралын үеэр бизнес хийж байгаа байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаарай, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгүүзэй гээд уриалахад л ард түмэн дэмжээд хэрэгжинэ. Тийм ухамсартай болгох асуудлыг төр хийж болно. Нөгөө талд хэт эрэлт үүсгээд байгаа иргэдээ яаж тайван байлгах хувилбараа гаргаж, бодлоготой хөдөлж болно шүү дээ.

– Зарим хүмүүс коронавирус өмнө нь ч байсан юм чинь гайгүй байлгүй гээд тоохгүй байна. Зарим нь маш их айдаст автаж байна. Энэ дунд янз бүрийн айдаст автуулсан мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр их явж, тэр нь нөлөөлөх хандлагатай байна. Үүнийг яах ёстой вэ?

-Монгол шиг эрүүл мэндийн тогтолцоо нь сул, анализ шинжилгээ сул оронд коронавирусийг илрүүлж чадаж байгаа юу гэдэг эргэлзээтэй байна. Бас ДЭМБ-аас энэ вирус өндөр хөгжилтэй орнуудад илэрлээ гэхэд нэг их хүндрэл үүсгэхгүй зохицуулчих байх, харин эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн улсын хувьд байдал хүнд шүү гэдгийг анхааруулж байна. Тийм учраас иргэд “Коронавирус өмнө нь байсан, гайгүй” гэдэг хандлагаар хандаж байгаа нь маш буруу юм.  Шинээр илэрсэн коронавирус нь мутацид ордгоороо илүү аюултай байгаа.  Мөн өндөр хөгжилтэй оронд хүчтэй аюул учруулахгүй гэж байгаа боловч халдвар дамждаг арга зам нь аюултай байгаа учраас олон улс анхаарч байна.

Манай улсын хувьд нэгдсэн менежментгүйгээр, гал унтраах байдлаар асуудалд хандаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр нэг сөрөг мэдээлэл явахад нийгмээрээ давалгаалах эрсдэлтэй байна л даа. Ийм учраас өвчин гарсан үед яах вэ гэдэг тестүүд хийж, гарсан тохиолдолд ажиллах онцгой байдлын сургалтуудыг хийж, бүх мэдээллийг тодорхой, ойлгомжтой байдлаар иргэдэд тогтмол өгөх систем бүрдүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл олон нийтийн сүлжээнд хэн нэгний тараасан хуурамч мэдээлэлд иргэд автахааргүй болох ёстой. Мэдээллийг айдсаар удирдах байдлаар биш, эрэмбэ дараалалтайгаар өгөх ёстой. Айдас болгож өгвөл бүр бужигнаан үүсгэнэ.

-Одоо бол хүмүүс гар, нүүрээ угаах юм байна, маск зүүх юм байна гэдэг ойлголттой болчихоод байгаа. Эдгээр зөвлөмж нь хангалттай мэдээлэл биш гэсэн үг гэж ойлголоо?

-Маскаа зүү, гараа угаа гэдэг бол урьдчилсан сэргийлэх л арга. Харин хямрал тохиолдоход дор бүрнээ ийм бодолтой байна шүү гэдэг сэтгэл зүйг бүрдүүлээгүй байна.

Энэ менежмент дутагдсанаас өнөөдөр хүмүүс амь чухал уу, ажил чухал уу гээд тээнэгэлзээд яваад байгаа. Тээнэгэлзэж байгаа байдал хамгийн аюултай.  Амь чухал. Гэхдээ одоохондоо нийтийн журам гараагүй байгаа учраас эхлээд амиа хамгаалаад, дараа нь ажлаа хий гээд ядаж эрэмбийг нь тогтоож өгөхгүй бол зарим нь ажил чухал гэж үзэж байна. Ажил чухал гэдэг сэтгэлгээ нь нийгмийн дайсан буюу эрсдэлийг тараагч болж хувирах гээд байгаа биз.

Түрүүн хэлсэн, Монгол хүнд буу тулгахад мөнгөө өгөхгүйн тулд яаж зугтаах вэ гэдэг богино бодлоор хардаг. Энэ тохиолдолд шууд л буудуулна.

-Нөхцөл байдал хүндэрвэл хүний амь чухал гэдэг үүднээсээ хувийн хэвшлүүд ч шууд карантелах арга хэмжээ авах нь хамгийн зөв менежмент гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Хэдийгээр хямралыг арилгах ямар нэгэн тодорхой томьёо байхгүй ч гэлээ амжилттай давахын тулд зургаан үе шатанд анхаардаг. Нэгдүгээр үе шат хямралаас зайлсхийх, хоёрдугаар үе шат хямралыг удирдахад бэлтгэх, гуравдугаар үе шат хямралыг таньж мэдэх, дөрөвдүгээр үе шат хямралыг даван туулах, тавдугаар үе шат хямралыг шийдвэрлэх, зургадугаар үе шат хямралаас суралцах.

Өнөөдөр бидэнд зайлсхийх боломж байхгүй. Тэгэхээр хямралыг удирдах, бэлтгэх, таньж мэдэх, даван туулах, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал энэ вирус ямар хугацаанд хэр зэрэг аюул тарихыг бүрэн ойлгож, тэр хугацаанд хийх үйлдлээ төлөвлөх хэрэгтэй.

Үүн дээр төр өөрөө бүгдийг хийх гээд хориглоно, торгоно гээд байх шаардлагагүй. Харин удирдаж байгаагийн хувьд ойлгож, олон нийттэйгээрээ хамтран ажиллах боломж бий. Тэгвэл оролцогч талуудын нэг болох компаниуд өөрөө карантен зарлана. Бас асуудлаа төрөөс шийдвэрлүүлэгч биш, асуудлыг шийдвэрлэгч болж хувирна. Нийгэмд тус болдог бизнес эрхэлж байгаа компаниуд энэ үед илүү ч ажиллах ёстой болно. Ер нь төр өөрөө менежментлэг байж, ойлгомжтой, тодорхой байвал олон нийт, компаниуд дэмжихэд хэзээд бэлэн байдаг.

-Зарим шатахуун түгээх станц үйлчлүүлэгчдээ маск өгч байна лээ. Төрийн шийдвэрийг бизнесийнхэн дэмждэгийн илрэл байх?  

-Нийгмийн хариуцлагын нэг хэсэг. Компани ч бас хүн шүү дээ. Манайхан заримдаа компани гэдгийг ашиг олохыг боддог шунахайрагч гэж хардаг. Тодорхой хэсэг нь ашиг олох ч гэлээ компани гэдэг нь өөрөө тогтвортой нийгмийн үүргээ гүйцэтгээд явж байхыг хүсч байгаа хүмүүсийн нэгдэл. Өнөөдөр манайд хөгжлийнхөө ийм шатанд хүрчихсэн компаниуд олон бий. Шинэ залуу үеийнхний сэтгэлгээ ч өөр болсон байна. Мөн зөв санаачилгыг нь дэмжиж, таниулахад хэвлэлийнхний гүйцэтгэх үүрэг хамгаас чухал юм.

-Төрд хямралын үеийн менежментлэг байдал дутагдалтай л байгаа юм байна?

– Яах вэ, чадлынхаа хэрээр л ажиллаж байгаа. Өнөөдрийн байгаа нөхцөл, хөгжлийн шат маань энэ байх. Харин одоо тулгараад байгаа аюулыг эрэмбэ дараатай ойлгуулж, танин мэдэж, хийх алхмуудыг туршиж үзэхээ байг гэхэд хийхэд бэлэн байх бэлтгэл ажлуудаа хямралын үеийн менежмент хийж, хангаасай гэж бодож байна. Хэдийгээр муу амлах муу ёр гэдэг ч гэлээ 20 хүн өвдчихлөө гэж бодъё. Тэгвэл та юу хийхээ мэдэж байна уу?

-Тантай ярилцаад, амь нас чухал юм байна, чөлөөгөө авъя, гэрээсээ ажлаа хийе” гэдэг асуудлыг тавих нь зөв гэж бодогдлоо?

-Яг зөв. Эхлээд энэ вирусын идэвхтэй цикл өнгөртөл амьд үлдэхээ бодох ёстой. Зарим хүмүүс хилээ хаачихвал, карантельчихвал Монгол Улсын эдийн засаг хямарна л гээд байна. Хүний амь наснаас чухал эдийн засаг гэж байхгүй.

-Улс орнууд коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор БНХАУ-д зорчсон болон тус улсаас ирсэн гадаад иргэнийг хилээрээ  нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийж буй бол Монгол Улс өмнөд хөршийн иргэдийг ч чөлөөтэй нэвтрүүллээ. Гэхдээ байдал бишидсэн үү, хоёрдугаар сарын 12-оос л өмнөд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаа хаах шийдвэр гаргалаа. Энэ хэр зөв менежмент вэ?

-Хожимдсон ч гэлээ хил залгаа бүх боомтоо хаасан нь зөв. Хилийн хорио цээр сул байдал нь маш их эрсдэл дагуулж байсан.

-Нэгэнт ярилцсаных эдийн засгийн агуулга талаасаа асуудал хөндөе. Шинэ коронавирусийн халдвар Монголыг тойроод өнгөрөөсэй гэдэг хүлээлт бий. Ингэвэл Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж байгаа юу. Нөгөө талаасаа Монгол Улс импортыг хориглосноор  сөрөг тал нь юу байх бол?  

-Аливаа юм хоёр талтай. Импортын бүтээгдэхүүнийг хориглосноороо тодорхой хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй. Тэгэхдээ хүмүүс хэмнэлттэй, цэгцтэй хэрэглээндээ сураад, үр ашиггүй валютын урсгал багасч болно. Гаднаас авдаг бараа бүтээгдэхүүний хомсдолыг дотоодын эх үүсвэрээсээ хангах боломжууд гарч ирж болно. Тийм боломжийг бүрдүүлэх стратегитай ажиллаж болно.

Ер нь аюулыг боломж болгоно гэдэг бол бизнесийн концепци. Свот шинжилгээ гээд байдаг даа. Давуу, сул тал, аюул, боломж аль аль нь бий. Аюулыг боломж болгохын тулд илүү менежментлэг хандах л асуудал юм.

Монголын эдийн засгийн 93 хувь нь урд хөршөөс хамааралтай гэсэн судалгаа байдаг юм билээ. Коронавирусийн халдварын нөлөөгөөр Хятадын эдийн засагт өөрчлөлт орж байгаа байх. Энэ нь харин эргээд Монголд яаж нөлөө үзүүлэх бол?

-Хятадаас улс орнууд бараа бүтээгдэхүүн авахаа болиод ирэхээр эдийн засгийн өсөлт нь буурна. Хятад улс сая АНУ-ын бараанд ногдуулж байсан татвараа дахин буруулсан. Эндээс Хятадын эдийн засаг хүнд үе рүүгээ орж ирлээ гэдэг эхний дохиог харж болно. Гэхдээ энэ нь Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг нь мөн хоёр талтай юм.

Нэг талаас харвал Хятад өөрөө буурч байгаа эдийн засгаа дотоод хүчин чадлаараа хэр зэрэг нэмж дайчилж, ямар арга хэмжээ авахаас их зүйл хамаарна.

Нөгөө талаас нь харвал Хятадын эдийн засаг муудах, сайдахыг яаж ашиглах вэ гэдэг нь монголчууд бидний менежментээс л хамаарах болохоос биш тэднийх муудвал бид муудна гэдэг ойлголт байхгүй. Дотоод хүчин чадлаа ашиглах боломж үүсгэх, түүнийг хөгжүүлэх ч боломжтой. Тухайлбал, ОХУ-д олон улсын эдийн засгийн хориг тавигдангуут дотоод нөөцөө ашигласнаар импортоор хэрэгцээгээ хангадаг байсан гол бүтээгдэхүүнийхээ эрэлтийг дотоодоосоо нөхдөг болсон. Боломж гэж хараад менежмент хийж чадах эсэх л асуудлын гол байна.

Хямралыг боломж гэж харж бас болно гэж үү?

-Тэртэй тэргүй Хятадын эдийн засгийн экспорт, импорт буурлаа гэхэд бид бараа бүтээгдэхүүнээ дотоодоос хангах тухай л бодож эхэлнэ шүү дээ. Энэ бол хямралын сайн тал нь гэж харж болно. Импортоор авч байснаа гүйцэхгүй ч гэсэн өөрөө өөрийнхөө эхний ээлжийн хэрэгцээг Орос шиг хангаад эхэлбэл бага ч гэсэн валют гадагшлах урсгал саарч, төгрөгийн ханш чангарна. Энэ хүндрэлтэй нөхцөлүүдэд ямар шийдвэрүүд гаргахаас л хамаарна.

Нүүрс тээврийн хувьд харин ч энэ үед экспортоо нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Ийм үед хил дээр өвчнөөс бүсчлэн тусгаарлах аргууд бас байж болдог.

-Тэгвэл дэлхийн эдийн засагт Хятадын эдийн засгийн нөлөө ямар байх бол?

– Дэлхийн эдийн засагт Хятадын эдийн засгийн эзлэх хувь их. Уул уурхайн экспорт, тоног төхөөрөмжийн экспорт зогсохгүй байх. Голдуу хүнсний экспорт зогсоно. Аялал жуулчлал зогсоно. Эндээс худалдан авалт буурч, Хятадын эдийн засаг агшина. Тэгэхээр дэлхийн эдийн засагт мөн Хятадгүйгээр нөгөө талаа нөхөх бодлого явагдах болно. Ингээд Хятад талдаа хумигдсанаар зарим талдаа  тэлнэ. Энэ нь заримд нь маш том боломж олгоно. Улс орнууд хэрхэн менежмент хийхээс хамаарч, эдийн засаг дахь хүчний харьцаанд өөрчлөлт гарах нөхцөл бүрдэх болов уу. Бид ч мөн эдийн засаг хумигдана гэдэг сэтгэл зүйгээр хандвал хумигдана, тэлнэ гэвэл тэлэх боломж ч байна гэсэн үг.

-Хятад улсаас авдаг байсан бүтээгдэхүүнээ өөр улсаас авахаар зардал өндөр болж, үнэ өсч магадгүй биш үү. Жишээлбэл, Монгол Улсын хувьд?

-Эхлээд хориг тавьчихаар хэрэггүй худалдан авалт багасна. Валют гарах нь багасахаар ханш тогтворжино. Сая инфляци хийх нөхцөлүүд бүрдсэн. Импортыг бууруулснаар нөхөж магадгүй. Эдийн засаг тэрийг тэгэхэд тэгдэг гэсэн механик юм биш, бидний энд гаргах шийдвэрээс хамаардаг.

Ухаалгаар ашиглаад, менежментлэгээр удирдвал сайн болгох боломжтой. Хүмүүс эдийн засгийг механик юм шиг ойлгодог. Гэтэл нийтийн хүлээлтээр валютын ханш, инфляцийг удирддаг. Өснө гэсэн хүлээлт байвал валютын ханш өсдөг. Эдийн засаг өөрөө нийгмийн хүлээлтээр удирдагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа