Бидэнтэй нэгд

Засгийн газар

Таван “Ш” ажиллагаа улстөрчдийн ТАРЫГ таниулна

Нийтэлсэн

Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоолыг баталж, энэ хүрээнд Авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлэх боллоо. Тодотгож хэлэхэд өнөөдрийн Засгийн газрыг 1980-аад оны залуус удирдаж байгаа. Засгийн бүтэц ч Ц.Даваасүрэнг эс тооцвол ерөнхийдөө залуужсан. Гар сэтгэл нийлсэн залуус зоримог хөдөлж байгаагийн нэгээхэн жишээ бол таван “Ш” ажиллагаа юм. Ямартай ч энэхүү таван “Ш” ажиллагаа нь улстөрчдийн тарыг нь таниулж таарна.

Юуны өмнө “Шүгэл ажиллагаа” хэрэгжүүлнэ. Үүнд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулахаар болсон. Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах юм. Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

 

“Шүгэл ажиллагаа” бол эртнээсээ хэрэгжээд эхэлсэн гэж болно. Хөгжлийн банкны зээлдэгчид болон нүүрсний хулгайчдыг илрүүлэх аянг Засгийн газраас мэдэгдэж ихээхэн үр дүнтэй явж байгаа. Энэ бол яах аргагүй “Шүгэл ажиллагаа”-ны эхэн хэсэг юм. Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг олон нийтэд зарлан, 80 гаруй хүнийг шалгаж эхлээд байна. Мөн нүүрсний хэрэгт холбогдсон хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөөд буй. 

 

Үүний дараа “Шүүр ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Үүнд улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гаргаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах, авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх юм байна. “Шүүр ажиллагаа” нь ч хэрэгжээд эхэлчихсэн гэхэд болно.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Авилгалтай холбоотой асуудлаар сайн засаглал хэсгийн гуравдугаар бүлэг дээр тусгагдсан. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан тухайн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгодог Сингапурын эрх зүйн орчныг оруулж ирэхээр тусгагдаад явж байгаа. Үүнээс гадна сонгуульд бүртгэлгүй мөнгө хандивлах нь авилгалын хэрэг болгож шалгагдах зэрэг эрх зүйн том шинэчлэлт тусгагдаад явж байгаа.  Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох нь дээд шатны авилгалын асуудал шийдэгдэх үндсэн зарчим гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан бол Ерөнхий сайд болсон даруйд “Хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгон” хэмээн мэдэгдсэн юм.

Мөн “Шувуу ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх, эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах аж. Үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Өнөөдөр гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Тавантолгой төмөр замын захирал Н.Удаанжаргал, Монголын төмөр замын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарын цөөнгүй хүн оргон зайлаад удаж байгаа. Эдгээр буруутай этгээдүүдийг “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд эх оронд авчирч хариуцлагаа тооцох юм байна.

Дөрөвдүгээрт, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хүрээнд оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр болжээ.

Үүнийг мөн эртнээс ярьж байсан. Манай улстөрчдийн дунд оффшор бүсэд нэг сая ам.доллароо хүртэл мартсан хүн бий. Хэрвээ оффшор бүсээс мөнгө оруулж ирвэл чамгүй хөрөнгө байгааг ч дурдаж байсан.

Харин тавдугаарт, “Шил ажиллагаа”-г хэрэгжүүлнэ. Үүнд цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах, улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжих юм байна. Энд бол тендер, концессын луйврыг таслан зогсооно. Өнөөх л дарга сайд нарын хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүд бүхий л тендерийг хамдаг байдлыг таслан зогсооно гэсэн үг.

Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Улс төр17 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм17 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр17 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий17 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий17 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент17 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий17 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент17 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр17 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ