Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Дүньхуан агуйг хамгаалагчид

Нийтэлсэн

Хятадын баруун хойд нутагт байрлах Дүнхуан нэгэн цагт эртний торгоны замын чухал суурин байсан бөгөөд дэлхийн дөрвөн том соёл иргэншлийн уулзвар юм. Энд дэлхийд алдартай Могао агуйн соёлын өв байдаг.

Энэхүү соёлын үнэт өвийг хамгаалахын тулд энд маш олон хүн ажилладаг. Тэдний нэг нь Хань Вэймэн. Их сургуулиа төгсөөд л тэр шууд Дүньхуан академийн Дүрслэх урлагийн газарт ажиллаад хориод жилийг үджээ. Тэрээр эхнэртэйгээ Могао агуйн ханын зургийг хуулбарлан зурах судалгаа хийдэг.

Дүньхуан 735 агуйтай, 45 мянган ам дөрвөлжин талбай бүхий ханын зураг, 2415 шавар барималтай. 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Могао агуйг 1600 гаруй жилийн тэртээгээс урлан бүтээсэн бөгөөд үе үеийн төрт улсын дархад онцлог хийцтэй ханын зураг, бурхны хөргийг 1000 гаруй жил нэмж урласнаар дэлхийн буддын шашны чулуун агуйн урлагийн сор бүтээл болон үлджээ. 2022 онд Хань Вэмэний ахалсан баг Могай агуйн 172 тоот агуйг хуулбарлах ажлаа эхлүүлээд 6 жилийн нүүр үзэж байна. Ийнхүү хуулбарлахын тулд агуйн анхны төрхийг мэдрэх хэрэгтэй учраас өмнөх үеийн урчуудын материал, арга техникийг судлан ашигладаг.

Тан гүрний үед урласан Могао агуйн 172 тоот агуй нь 1200 орчим жилийн түүхтэй. Агуйн ханан дээрх зургийн өнгө будаг нь тод, дүрүүд нь эрхэмсэг байдаг нь Тан гүрний мандалтын үеийн урлагийн төлөөлөл юм.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хань Вэймэний баг 172 тоот агуйн ханын зургийг үндсэндээ хуулбарлан зурж дуусгасан. Одоо тэд будах ажилдаа оржээ.

Могай агуйн ханын зургийг байгалийн эрдэс бодисоор будсан байдаг. Цагийн саалтад агуйн ханын зураг эвдэрч элэгдэн, өгөршдөг. Эх өнгийг тодорхойлох нь даруй шийдвэрлэх асуудал юм. Дүньхуаны академийн ахмад ажилтнууд ханын зургийг сэргээн хуулбарлаж байсан их туршлагатай. Тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд Хань Вэймэн багшаасаа зөвлөгөө авахаар боллоо.

Шао Хүнжян бол Хань Вэймэний ажилд орохоос нь чиглүүлсэн багш нь. Бусад ахмад зураачдын адилаар маш олон ханын зургийг сэргээн хуулбарласан туршлагатай хүн. Тэдний хуулбараас тухайн ханын зургийн үе үеийн тэмдэглэгээг үзэж судалгаанд ашигладаг.
Хань Вэймэн багштайгаа зөвлөлдсөний дараа ахмад зураачдын зургийг сонирхохоор 285 тоот агуйд очив.

Хань Вэймэний зогсож буй агуй нь ахмад зураачдын 285 тоот агуйн анхны төрхийг хамгийн дөхүүлж хуулбарласан хувилбар юм. Тэд тосон дэн, лаа, толины тусгалд агуйн зургийг зурдаг байв. Шинжлэх ухаан хөгжиж, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах технологи сайжирснаар Хань Вэймэн өмнөх үеийнхний үлдээсэн материал болон илрүүлэлтийн технологийг хослуулан ханын зургийг сэргээн хуулбарлах судалгааг дэмжиж байна.

Тэдний хамт олон соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах технологийн албатай хамтран ажиллаж, рентген, лазер, хэт улаан туяаны тусгал хэмжигч зэргийн тусламжтайгаар ханын зургийн нүдэнд харагдахгүй бичил бүтцийг ажиглах болсноор хуулбарлах ажлыг шинжлэх ухаанчаар хийж байна.

Хуулбарлах баг олон улсын туршлага, техник, арга барилаас суралцав. Жишээ нь Японы гар урлал, уран зураг урлах туршлагад тулгуурлан, өнгөт карт хийж, 172 тоот агуйн ханын зургийн өнгийн сонголт, будах аргыг гаргаж, судлаачдын лавлагаанд нэмэрлэв.

Судалгааны төрөл бүрийн арга хэлбэрийг ашигласнаар тэдний давтан хуулбарлах ажил ч шинэ шатанд гарлаа. 172 тоот агуйн анхны төрх удахгүй олон нийттэй золгох нь ээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Дүньхуаны агуйн үе үеийн ажилтнууд өмнөх судалгаанд тулгуурлан соёлын үнэт өвийг бүртгэж, давтан хуулбарлаж, олон мянган жилийн түүхтэй энэхүү түүхэн дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээн ажилласаар ирсэн юм.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа