Бидэнтэй нэгд

Дэлхий

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний НЭГ ЖИЛД

Нийтэлсэн

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос Улс Украинд цэргийн тусгай ажиллагаагаа эхлүүлсэн ба энэ нь ОХУ-ын болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорожье болон Херсон мужуудын орос хэлээр ярьдаг ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй бөгөөд яаралтай алхам байсан юм.

Барууны орнууд олон жилийн турш Оросын эргэн тойронд «хүчдэлийн бүс»-ийг үүсгэж, НАТО-гийн цэргийн дэд бүтцийг Оросын хилд ойртуулж, Украины орос хэлээр ярьдаг хүн амыг ялгаварлан гадуурхах явдал нь 2014 оны төрийн эргэлтийн дараа тус улсын зүүн бүс нутгийн оршин суугчдын эсрэг цэргийн түрэмгийллийн хэлбэрт шилжсэнийг дэмжсээр ирсэн. Барууныхны санаачилгаар Украин нь цэрэгжсэн неонацист улс болон хувирч эхлэв.

Дипломат аргаар энх тайвныг тогтоох оролдлогууд нь мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц хууль эрх зүйн үндэс болгон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор батлагдсан Минскийн хэлэлцээрүүдийг Киев болон түүний удирдан чиглүүлэгчид биелүүлэхээс татгалзсан байр суурьтай тулгарав. Орос улс тэдгээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэхийн тулд Аюулгүйн Зөвлөлийн хурлыг тогтмол зарлан хуралдуулж байсан ч Барууны орнууд нь зөвхөн ажил хийж буй царай гаргаж, хэрэг дээрээ НҮБ-ын мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх чадавхыг алдагдуулсан. Өнөөдөр Барууны ашиг сонирхлын үүднээс Оросын эсрэг дайнд бэлтгэхийн тулд Киевийн дэглэмийг эртнээс зэвсэглэх гэсэн тооцоотойгоор гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг зориудаар үл тоомсорлож байсныг нуухаа больжээ. 2022 оны хоёрдугаар сард нөхцөл байдал Киевийн дэглэм цөмийн зэвсэг эзэмших талаар ил тод ярих хэмжээнд хүрэв.

Эдгээр хүчин зүйлсийн нийлбэр нь Оросоос шийдэмгий арга хэмжээ авахыг шаардсан ба өдгөө Оросын цэргийн албан хаагчид нь 1945 онд Германы фашизмыг ялсан өвөг дээдсийнхээ гавьяат үйлсийг үргэлжлүүлж, Украиныг хүн хүнээ үзэн ядах харгис үзэл суртлаас дахин ангижруулахын тулд бүхнийг хийж байна. Чөлөөлөгдсөн газар нутагт аль болох богино хугацаанд амар амгалан амьдралыг эргүүлэн авчрах нь нэн тэргүүний зорилт болоод байна.

ОХУ-ын бусад бүс нутгуудын тусламжтайгаар чухал дэд бүтцийг сэргээн босгох, шинэ байгууламжуудыг барих цогц арга хэмжээнүүдийг авч байна. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд Оросын эмч нар Украины талын буудлагад өртсөн энгийн номхон ард иргэдэд тусламж үзүүлж, Оросын эмнэлгийн байгууллагуудад тэднийг эмчилж байна.

Өнгөрсөн жилийн үйл явдлууд нь Киевийн дэглэм ямар гэмт хэрэг үйлдэж байгаа талаарх эргэлзээг бүрэн тайлав. Нутгийн иргэдийг айлган сүрдүүлэхийн тулд хүн хулгайлах, алан хядах хэргүүдийг ихээр үйлдэж байгаа ба 2022 оны 2-р сараас хойш Бүгд Найрамдах Донецк Ард Улсын суурин газруудыг 15,000 гаруй удаа галлаж, үр дүнд нь 9,000 орчим байшин барилга, 2,000 иргэний дэд бүтцийн байгууламжийг сүйдэн нураажээ. Асар их хохирол учруулахын тулд олон улсын хууль тогтоолоор хориглосон кассетны болон явган цэргийн эсрэг тэсрэх бөмбөгнүүдийг зориудаар ашиглаж байна. Хамгийн тод жишээ гэвээс 2022 оны 7-8 дугаар саруудад Донецк хотын орон сууцны хорооллуудад тэсэрч дэлбэрэх бодисуудыг ихээр байрлуулснаас энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд олноор өртөж, амиа алдсан явдал байв. Украин нь технологийн гамшгийн өндөр эрсдэлээс үл сүрдэн, Запорожье дэх атомын цахилгаан станцыг байнга галлаж байна. Оросын цэргийн олзлогдогсдыг харгис хэрцгийгээр эрүүдэн шүүж, ихэвчлэн алан хядаж, эсвэл тахир дутуу болгож байна.

Киевийн дэглэмийн гэмт хэргийн хамсаатан нь АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн салбарын ашиг сонирхлын үүднээс Украиныг цэрэгжүүлж буй Барууны хамтын нийгэмлэг юм. Ийнхүү үйлдэл нь хүн төрөлхтөнд заналхийлж буйг бүрэн ухамсарлаж байсан Вашингтон олон жилийн турш Украины нутаг дэвсгэрт цэрэг-биологийн үйл ажиллагааг явуулж байв. Америкийн HIMARS системийг орон сууцны хороолол болон чухал дэд бүтцийг галлахын тулд системтэйгээр ашиглаж байгаа бол Германы танкнуудыг Украинд шилжүүлэх Берлиний саяхны шийдвэр нь Дэлхийн 2-р дайн дахин давтагдах мэт сэтгэгдэл төрүүлэв.

Украины гэмт хэрэгт шууд оролцож буй Барууны орнууд нь дэлхийн арбитрын үүргийг гүйцэтгэхийг оролдож байна. 2022 онд ОХУ-ын санхүүгийн байдал тогтвортой байсан ба энэ оны төлөв таатай байгаа нь тэдний нэг талын хориг арга хэмжээнүүд үр дүнгүй байсныг харуулж байна. Орост аль болох их хохирол учруулахын тулд авч хэрэгжүүлж буй эдгээр алхмууд нь эрх ашиг нь үл тоомсорлогдож буй хөгжиж буй орнуудад хамгийн их хор хөнөөлтэй байгаа нь улам бүр тодорхой харагдаж байна. Тухайлбал, олон жилийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон логистикийн болон худалдааны харилцаа холбоог ухаангүй устгаж байна. Европ эрчим хүчний салбарт хамтран ажиллахаас татгалзсанаараа үнийн өсөлтийг өдөөж, Оросын хийг орлохын тулд эргэн нүүрс шатааж эхэлснээрээ Барууны орнууд олон улсын ногоон зорилтуудад хүрэх явцад сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн хүнсний зах зээлээс Оросын ханган нийлүүлэгчдийг шахан гаргаснаараа Ази, Африкийн хамгийн ядуу орнуудын хямралыг улам хурцатгаж байгаа ч тэднийг дэмжихийн тулд Орос улс нь барууныхан хүлээсэн үүргээ үл тоомсорлож буй өнөөгийн нөхцөлд Истанбулын хэлэлцээрийн хариуцлагатай оролцогч хэвээр үлдсээр байна.

Цэргийн тусгай ажиллагааг эхлүүлснээр түүхийн замналаас үл хамааран дэлхийд ноёрхох хүсэлтэйгээ зууралдан, ямар ч хамаагүй үнээр цэрэг-улс төр, үзэл суртлын ноёрхлоо баталгаажуулах гэсэн Барууны төлөвлөгөөг таслан зогсоов. НҮБ-ын зарчмыг зөрчсөн «дүрэмд суурилсан дэлхийн дэг журам»-ыг тогтоох, дарангуйллын практикийг түгээн дэлгэрүүлэх барууныхны хүсэл нь зохих эсэргүүцэлтэйгээ тулгарсан. Дэлхий дахинд Оросыг тусгаарлан ганцаардуулах оролдлогууд ямар ч үр дүнгүй болох нь өнгөрсөн жилийн туршид батлагдав. Өдгөө Орос улс нь хариуцлага, ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зарчимд суурилсан харилцаа холбоо тогтоох сонирхолтой улс орнуудтай илэн далангүй, дотно яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлж байна. ШХАБ, БРИКС, Евразийн Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага зэрэг байгууллагуудын шугамаар өргөн хүрээний асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, төрөл бүрийн асуудлын шийдлийг шуурхай олж чадаж байна.

Цэргийн тусгай ажиллагааг эхлүүлснээр орос хэлээр ярьдаг ард иргэдийг Киевийн дэглэмийн Украинд нацизмыг сэргээсний гамшигт үр дагавраас хамгаалах боломжтой болсон. Олон туйлт ертөнц нь ирээдүйн олон улсын дэг журмыг бүрдүүлэх цорын ганц боломжит хувилбар гэдгийг өнөөдрийн үйл явдлууд нотолж байна.

 

Оросын Холбооны Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа