Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Оюутолгойн гүний уурхайн нээлт ӨНӨӨДӨР болно

Нийтэлсэн

Оюутолгойн гүний уурхайн нээлт өнөөдөр /2023.03.13/ болно. Үйл явдлыг сурвалжлахаар Монголын хэвлэл мэдээллийн 70 орчим сэтгүүлч, зураглаач газар дээр нь очоод байна.

Тус гүний уурхай ашиглалтад орсноор ямар үр ашиг өгөхийг өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгөх үеэр хэлж байв.

Тэрээр “Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна” хэмээсэн юм.

 

ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ТАЛААР ТОВЧ

Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм. Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршино. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай.

Эдгээр хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан доороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга юм.

Блокчлон олборлох техникийг ашиглан газрын гүн дэх хүдрийг олборлон гаргахад шаардлагатай нүсэр бүтцийг бид бүтээн байгуулж байна. 6.1 километр урттай таван босоо амаар нэвтрэлт хийж, газрын гадаргуугаас 1.3 километр гүнд 203 километр урт хонгил барихын зэрэгцээ хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжуудыг барьж байгуулна.

Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд байдаг. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдэх юм. “Оюу толгой”-н менежментийг хариуцагч “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг.

Улс төр10 цаг өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм10 цаг өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм10 цаг өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм10 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий10 цаг өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент10 цаг өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий10 цаг өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент10 цаг өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий10 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм10 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм10 цаг өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий10 цаг өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг10 цаг өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ10 цаг өмнө

Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдэв

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Тран Тханх Мантай уулзав