Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Ши Жиньпин улиран сонгогдсоныхоо дараа юуг онцлов

Нийтэлсэн

3-р сарын 13-нд Хятадын төрийн эрх барих дээд байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын энэ жилийн ээлжит чуулган Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд хаалтаа хийлээ. Хятад улсын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсон Ши Жиньпин Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордонд үг хэллээ. Хаалтын хуралдаанд тэрбээр юуг онцлов.

Ард түмнээ дээдлэх

Тэрбээр юуны түрүүнд итгэл хүлээлгэсэн хурлын төлөөлөгчид, Хятадын ард түмэндээ талархал илэрхийлээд, “Ард түмний итгэл бол өсөж дэвжихэд урам зоригийн зэрэгцээ мөрөн дээр буусан хүндээс хүнд үүрэг хариуцлага болдог” гэж онцлов. “Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэм зорилго болгож, төрдөө үнэнчээр зүтгэж, хурлын төлөөлөгчид, ард иргэдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй” гэв.

Ши Жиньпин анхан шатны тосгоны намын үүрийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Улс төрд хөл тавьснаас хойш сянь, хот, мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн болох өгсүүр замдаа тэрбээр, ард түмнийхээ дундаас өндийж, ард түмнийхээ төлөө зүтгэж, ард түмнээ нөмөр нөөлөг болгох үзэл санааг баримталж ирсэн. Хятадын дээд удирдагч болсныхоо дараа хэлсэн үгэндээ, “Ард түмэн намайг сонгож итгэл хүлээлгэсэн учраас бид ард түмнээ сэтгэлдээ мөнхөд дээдэлж явах болно” гэсэн юм.

2019 оны 3 дугаар сард Итали улсад айлчилсан Хятад улсын дарга Ши Жиньпинээс, Италийн парламентын төлөөлөгчдийн танхимын дарга, “Дэлхийн том улс Хятад гүрний дээд удирдагч болоход танд юу бодогдож байна вэ? гэж асуухад, Ши Жиньпин “Их гүрнийг удирдахад маш том хариуцлага, маш хүнд дарамт ирнэ. Тэгэхээр яалт ч үгүй өөрийгөө умартан, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байхын төлөө хичээх ёстой. Би өөрийгөө умартан Хятад улсын хөгжилд бүхнээ зориулахад цаг ямагт бэлэн байдаг” гэжээ.

Үндэстнүүдийн сэргэн мандалтын буухиаг дамжуулах

ХКН-аар удирдуулсан Хятадын ард түмний хүнд хэцүү тэмцлийг Ши Жиньпин дүгнэж хэлэхдээ, “Олон зуун жилийн тэмцлийн үр дүнд Хятадын ард түмэн хувь заяаныхаа эзэн болсон. Хятадын үндэстнүүд босож тэмцсэн, чинээлэгжин, хүчирхэгжсэн үсрэнгүй дэвшилд хүрч, Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалтыг эхлүүлсэн” гэжээ.

Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлаар XXI зууны дунд үе гэхэд Хятад улс орчин үеийн социалист хүчирхэг орон болно гэх хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлсон. Ши Жиньпин улс орноо хүчирхэгжүүлэх, үндэстнүүдээ сэргээн мандуулах зорилтыг буухиа дамжуулахтай зүйрлэж “Шинэ эрин үед бид Хятадын түүх, Хятадын ард түмэндээ их амжилт гаргаж, хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө манай үеийнхний зохих хувь нэмрийг оруулах болно” гэж амлав.

Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятадын хөгжил дэлхий дахинд үр өгөөжтэй. Хятадын хөгжил дэлхий нийтээс салж чадахгүй, уялдаатай. Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх энхийн далбааг өндөрт өргөж, түүхийн зөв талд тууштай зогсох болно. Хятад улс олон талт үзлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно. Дэлхийн эдийн засгийг хөгжүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, энх тайван, тогтвортой байдалд зөв эрч хүчээр сэлбэх болно” гэжээ.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа