Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Дурсамжаас ургасан дурсамж буюу цар тахлын тэмдэглэл

Нийтэлсэн

2020 оны хоёрдугаар сарын 9.

Энэ удаагийн цар тахал хятад айл бүрийг гал тогоожуулав. Сүүлийн жилүүдэд гэртээ хооллохоо больсон хятадууд хөл хорионоос болж ахин тогоо шанага цуглуулахаас өөр аргагүйд хүрлээ. Хүргэлтийн үйлчилгээг орон сууцны хорооллын гадаах хаалганаас дотогш нэвтрүүлэхгүй байгаа тул гэр гэртээ хоолоо хийхээс өөр сонголт үлдсэнгүй. Хятадын их хотуудад өнчин дан байшин гэж бараг байхгүй, хорооллуудаа хотхонжуулан хашаалсан нь аливаа аюул гамшгийн үед оршин суугчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад ихээхэн дөхөм байдаг нь анзаарагдаж байна… /Өдрийн тэмдэглэлээс/.

Хятадын Цагаан сарын амралтын долоо хоногийг ашиглан охиноо аавтай нь уулзуулахаар Монголдоо түр очсон би 2020 оны нэгдүгээр сарын 30-ны үдээс өмнө Бээжинд буцаж ирэхдээ энэ нь МИАТ-ын онгоцондоо суусан “Сүүлчийн” нислэг минь байсныг мэдсэнгүй. Тухайн өдрийн үдээс хойших нислэг цуцлагдлаа гэсэн мэдэгдлийн араас хил хаагдлаа гэсэн мэдээ залгаж бүхэл бүтэн гурван жил охин минь аавтайгаа уулзаж чадахгүй хоёр талд нам түгжигдсэн юм. Хятадад ажиллаж амьдарсан сүүлийн арван жилд ийм урт хугацаагаар эх орноосоо “хол” байж үзсэнгүй. Ингээд л би гэдэг хүн ковид-19 хэмээх цар тахлын голомт гэгдэж байсан Хятад улсад “тахлын” гэх хашилттай чилийсэн урт гурван жилийг үдсэний хувьд Хятад улсын цар тахалтай хийсэн урт хугацааны уйгагүй тэмцлийн жинхэнэ гэрч болж, төр засгаас төлөвлөсөн бодлого шийдвэрийг нь үг дуугүй дагаж, өвдсөн эдгэсэн хүмүүс, анагаасан сувилсан эмч ажилтнууд хийгээд хичээсэн зүтгэсэн ард түмэнтэй нь зовлон жаргалаа нэгтгэн, уйлах газраа уйлж дуулах газраа дуулж явсан билээ.

Тахлын явцад, Хятадын төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд, ард түмний реакци зэргийг нухацтай ажиглаж, тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаагийн хувьд өдөр тутмын ажил амьдралд минь тахлын учруулж буй сайн муу нөлөөллийн талаарх мэдээллийг сошиал дахь хувийн талбараараа дамжуулан Монголынхоо цахим хэрэглэгчидтэй хангалттай хуваалцсан. Мөн өөрийнхөө болон охиныхоо эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өдөр тутмын амьдралын жижиг сажиг зүйлсийг ч гээгдүүлж мартахгүйн тулд өдрийн тэмдэглэл шамдан хөтөлж байв. Өнөөдөр цар тахал зарим нэгэнд инээдэм ханиадам болсон ч ид дэгдэлтийн үедээ хүний сэтгэлд ямархуу хүнд дарамт учруулж, бодох бодохгүй олон зүйлийг бодуулж ухаарал сэхээрлийн алаг эрээн орчилд живүүлж байсныг би лав мартахгүй. Хятад улсын цар тахалтай хийсэн тэмцэл, төрийн менежмэнтийн талаар мартагдахааргүй хадагдаж үлдсэн нэг дурсамжийг та бүхэнтэйгээ дахин хуваалцъя гэж шийдлээ. Учир нь 2023 оныг Монгол улс маань “Аялал жуулчлалын жил” болгон зарлаад байгаа билээ.

Хятад улс нийтээрээ хөл хорионы дэглэмд байсан хүнд өдрүүдэд дуу хуур, шинэ клипүүд үй олноороо гарч тахлын голомтод ажиллаж байсан эмч мэргэжилтнүүддээ сэтгэлийн дэм өгөх соёлын кампанит ажил аян улс даяар өрнөсний зэрэгцээ эмч нар ч өвчтөнүүдийнхээ сэтгэлзүйг өргөн дэмнэх зорилгоор хаяахан олдох чөлөөт цагаараа тэдэнд урлагийн үзүүлбэр тоглож өгч байв. Маартын 8-наар Үханьд ажиллаж байгаа Алшаагийн эмч нар түр эмнэлэгт тусгаарлагдсан хөнгөн өвчтнүүдээ зугаацуулан савардан бүжиг хийж байгаа бичлэгийг би фэйсбүүктээ тавьтал маш олон эерэг сэтгэгдэл бичигдэж билээ. 2020 оны гуравдугаар сарын 8-ны байдлаар Хүбэй мужийн Үхань хотод Хятадын эх газраас нийт 32 мянган хүний бүрэлдэхүүнтэй эмч сувилагчдын баг ажиллаж байсан. Эмч нартаа зориулсан, ард түмнээ ирэх өдрүүдийн сайн сайханд уриалсан тэдгээр дууны шинэ бүтээлүүд нь дуу төрсөн тухайн нутаг орны байгалийн содон тогтоц, тэндэхийн оршин суугчдын этгээд өвөрмөц амьдрал заншлаар хийсэн клипүүдтэй байх агаад дуу гарангуутаа Хятадын сошиалд хит болж байв. Гэтэл цар тахлын хорио суларч, аялал жуулчлал эхлэхтэй зэрэгцэн дотоодын жуулчдын их урсгал далан сэтлэх мэт садрахдаа мөнөөх дууны клипүүдэд дүрслэгдсэн газрууд руу шинэ зам татуулан хөвөрсөн билээ.

Өнгөн дээрээ хүнд хэцүү цагийг өөдрөг туулахыг эрмэлзсэн суртал мэт боловч ардаа бас аялал жуулчлалын салбарынхаа сэргэлтийг тооцсон төрийн онцгой бодлого байсан нь тэгэхэд тодорхой болсон. Ингээд тусгаарлалтын дэглэм сулрах үес дотоодын аялал жуулчлалаараа тухайн салбарын алдагдлыг бүрэн нөхөж чадсан гэж мэдээллийн хэрэгслээс харж байлаа. Хүн амын тоо олон байхын утга учир энэ. Түүн дээрээ маневрлаж чадсан ухаалаг төрийн алсыг тэнссэн хараа ийм л аж.

Ер нь Хятад улс төлөвлөлгүйгээр ганц ч алхам хийдэггүй, төрийн үг үйлдэл бүхэн нь бодлогын иж бүрэн цогц судалгааны үр дүн байдаг. Тахлын үеэр маск, хамгаалалтын хувцас хэрэглэл, пср шинжилгээний бэлдэцүүд, вакцин гэх мэт эмнэлгийн эд материалуудын тусламжийг дэлхийн өнцөг булан бүрт өгчилгөхдөө хайрцаг саван дээр нь хүртэл улс бүхэнд хандсан, тусламж хүлээн авагч улс үндэстний соёлын сэтгэлгээтэй нь уялдуулан “мэндчилсэн” бэлгэдэл ерөөлийн үгийг тухайн улсын хэлээр бичиж дагалдуулахаа ч мартаагүй. Хятадын Шаомигаас Италид тусламжаар өгсөн маскнуудын хайрцган дээр “Бид нэг тэнгисийн давалгаанууд, нэг модны навчис, нэг цэцэрлэгийн цэцэгс” гэдэг үг бичжээ. Энэ бол Италийн нэрт соён гэгээрүүлэгч агсан Сенекагийн хэлсэн үг билээ. Энэ бол Хятад улсын биш, зөвхөн Хятадын нэг компаний мэнэжмэнт. Жижиг мэт боловч том ухаан харагдаж билээ.

Өвчин тахлын үед дэлхий нийтийн сэтгэлийг өвчнөөс илүү өвтгөсөн зүйл бол арьс өнгө, улс үндэстэнээр ялгаварлан гадуурхах үзэл санаа байсан юм. Америк, Европийн зүгээс ихэвчлэн цухалзсан энэхүү дайралтад өртсөн Азийн улсуудын иргэд хүндхэн сорилттой тулгарсан. Зөвхөн ийм бэрхшээлээс болж Хятад улсын олон мянган иргэн оршин сууж байсан улсаа орхин эх улсдаа харьж ирэхээр зүтгэсэн нь ажил дээр ажил нэмж байгааг мэдээ сэлтээс харах зуураа халгаж байсан сан.

Орсон бороо арилж ирсэн гийчин буцдаг жамаар цар тахлын хор хөнөөл харьцангуй “шингэрч” байгаа ч туулаад гарсан зовлонгийн манангаас үлдэх туршлага, авах сургамж олонтаа байсны нэгээхэн хэсгийг хальтхан дурдахад ийм байна.

\Б.Занданхүү\

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа