CRI Монгол радио
Хятадын кино наадмын “Бүс ба зам” сэдэвт үзүүлэг албан ёсоор эхэлжээ
Хятадын Төв радио телевиз, Гадаад харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан Хятадын кино наадмын “Бүс ба зам” сэдэвт үзүүлэг 2023 оны хоёрдугаар сарын 20-нд онлайнаар албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, хэвлэл мэдээллийн салбарын 50 гаруй нэр хүндтэй зочид видео илтгэл тавьжээ.
Энэ жилийн Хятадын кино наадам нь “Бүс ба зам” сэдвийн дор болж, Хятадын Төв радио телевизийн CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос зэрэг хэлээр орчуулан бэлтгэсэн 60 гаруй уран бүтээл дэлхийн олон зуун хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, “Бүс ба зам”-ын оролцогч орнуудын харилцаа холбоо, найрсаг харилцааг хөгжүүлж буйг тоймлон харуулах юм.
Нээлтийн арга хэмжээнд Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган, Соёл, аялал жуулчлалын яамны сайд Хү Хэпин, ХТРТ-ийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэн Хайшүн нар уг хэлж, кино наадам эхэлж буйг зарлалаа.
2022 оны зургаадугаар сард Хятадын Төв радио телевиз анх Хятадын кино наадмын олон улсын үзүүлэг арга хэмжээг эхлүүлж, нийт 50 гаруй хэлээр бэлтгэсэн баримтат кино 5 тивийн 60 гаруй улс орон, бүс нутгийн 128 хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан юм. Харин энэ жилийн наадмын “Бүс ба зам” сэдэвт үзүүлэг 2023 оныг дуустал үргэлжлэх юм байна.