Бидэнтэй нэгд

Нийгэм

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Нийтэлсэн

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгаж, шинэчлэн зарлаж байна.

А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Бизнесийн удирдлагын чиглэлээр – 1 хүн:

1.1. Бизнесийн удирдлага, банк, даатгал, менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан;

1.2. Сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;

1.3. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;

1.4. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

1.5. Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага, уул уурхайн компанид ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;

1.6. Үнэт цаас, хөрөнгө оруулалт, аудит, даатгал, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй бол давуу тал болно.

2. Бизнесийн удирдлага (Санхүү, нягтлан бодох бүртгэл)-ийн чиглэлээр – 2 хүн:

2.1. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан;

2.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх;

2.3 Сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;

2.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;

2.5. Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүү, аудитын байгууллагад ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;

2.6. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

2.7. Үнэт цаас, хөрөнгө оруулалт, аудит, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй бол давуу тал болно.

3. Хууль, эрх зүйн чиглэлээр – 1 хүн:

3.1.  Эрх зүйч мэргэжилтэй, хуульч цолтой (хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй), магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн эрх зүй, компани, арилжааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээрээ 15-аас доошгүй жил ажилласан;

3.2. Хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, туслалцаа, өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажилласан, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, удирдах ажлын туршлагатай байх;

3.3. Сүүлийн 8-аас доошгүй жил томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;

3.4. 3-аас доошгүй бизнесийн төсөлд хамтран оролцож амжилттай хэрэгжүүлсэн байх;

3.5 Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

4. Уул уурхайн чиглэлээр – 1 хүн:

4.1 Геологи, уул уурхайн ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, Зөвлөх инженер, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;

4.2. Сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан байх;

4.3. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;

4.4 Уул уурхайн чиглэлээр үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;

4.5 Уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;

4.6 Уул уурхайн салбарт төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх;

2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;

3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй  нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садны холбоогүй байх;

4. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);

5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон нэгдлийн бусад оролцогчдод эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;

6. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;

7. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;

8. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;

9. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

10. Эрдэнэс Монгол нэгдлийн оролцогч компани, харьяа үйлдвэрийн газарт ажилладаггүй байх;

11.Гадаад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

12. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;

13. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;

14. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

15. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

16. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх;

17. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

18. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
  8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 04 дүгээр  сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, 14-06 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.

2. Нэг дугтуйд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа