CRI Монгол радио
Цай Ин Вэнь АНУ-аар дамжин айлчилсан тухайд Хятадын ГХЯ байр сууриа илэрхийлэв
Цай Ин Вэнь АНУ-аар хил дамжин айлчилсан талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 6-нд үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Хятадын тал чанга хатуу сэрэмжлүүлсээр байтал АНУ үл хайхран Тайвань бүсийн удирдагч Цай Ин Вэнийг өөрийн улсаар хил дамжуулан айлчлуулж, АНУ-ын төрийн гурав дахь өндөр албан тушаалтан болох Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти болон албаны хүмүүс, парламентын гишүүд түүнтэй уулзаж, Цай Ин Вэньд “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутраах үг хэлэх индэр бий болгосон байна. Цай Ин Вэнь “хил дамжин өнгөрөх” нэрээр ийм үйлдэл хийж буй нь “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутраах зорилготой хүчин Америкийн нутагт улс төрийн ажиллагаа явуулж, Америк Тайванийн хэлхээ холбоог өргөжүүлж, Америк Тайваний харилцааг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ нь “Нэг Хятад”-ын зарчмаас няцаж, Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироож, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутраах хүчинд буруу дохио өгч байгаа явдал болно. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна.
“Нэг Хятад”-ын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ мөн. Хятад Америк дипломат харилцаа тогтоон хөгжүүлэх урьтал нөхцөл, үндэс суурь мөн. Америкийн тал Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдэлд Тайваний талтай албан бус харилцаа хадгална гэж тодорхой амлалт өгсөн. Гэвч урт хугацааны турш, Америкийн тал Тайваниар Хятадыг хязгаарлах стратеги хэрэгжүүлж, амлалтаасаа няцаж, Тайваний талтай албаны хэлхээ холбоог өргөжүүлж, зэвсэг худалдах, цэргийн хэлхээ холбоо хөгжүүлэх зэргээр Тайваньд туслан “олон улсын орон зай” гэгчийг нь өргөтгөх зэргээр өдөөн хатгалаг хийж, “Нэг Хятад”-ын зарчмыг бүдгэрүүлж байна. Цай Ин Вэнь тушаалд орсноос хойш “Нэг Хятад”-ын зарчмыг харуулсан “92 оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөхгүй байж, Тайвань аралд янз бүрийн хагалан бутраах үг яриаг өөгшүүлэн дэмжиж, Тайванийг алгуур аажмаар тусгаар тогтнуулахаар оролдож, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг хүнд байдалд оруулсан байна юм гэжээ.