Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Содном: Парламент хоёр танхимтай болбол Засгийн эрх ард түмэнд очно

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном гуайтай одоогоос арав шахам жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцаж байв. Тэгэхэд “УИХ хоёр танхимтай болбол засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно” гэсэн байр суурийг хатуухан илэрхийлж байсан билээ. Өдгөө ч тэрбээр энэ байр сууриасаа хазайсангүй. Өнөөдөр өрнөж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуультай уялдуулан өмнөх ярилцлагыг тодотгон уншигчдадаа хүргэж байна.


-Улс төрийн нам байх хэрэгтэй, хэрэггүй гэсэн яриа сүүлийн үед гарах боллоо. Ер нь нам байх ёстой юу, байх ёстой бол ямар байвал хүмүүсийн итгэлийг илүүтэй хүлээх бол. Төрд он удаан жил ажилласан хүний хувьд та юу гэж бодож байна?

Улс төрийн нам миний ойлгодгоор үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн нэгдэл юм. Би тэгж л ойлгодог шүү дээ. Харин нам гэхээр манайхан арван мянга, зуун мянган гишүүнтэй гэж ярьдаг. Тэр ч яахав, нэг талаас өөрийн намд гишүүн болж элсээч гэдэг, нөгөө талаас намын гишүүн болох зүгээр ч юм уу гэж боддог, тэгээд танай намын гишүүн байя гэсэн хүмүүсийн бүртгэл болж байгаа юм. Үнэндээ бол тухайн намын бодлого, үйл ажиллагаа олныг хамарсан нэгдэл болж чаддаггүй. Харин намын удирдлагад байгаа цөөн хүн үзэл бодлоо нэгтгэж, түүнийгээ нам гээд явдаг. Тэгэхээр нам хэрэгтэй юу, үгүй юу гэвэл хэрэгтэй. Үзэл бодол, эв эеэ нэгтгэсэн, гол нь улс орныхоо төлөө бодитой, ухаалаг бодлого гаргаж чаддаг, тэр нь ард түмний сэтгэлд нийцэж байдаг, түүнийгээ тууштай хэрэгжүүлж чаддаг тийм нам байх нь зайлшгүй хэрэгтэй болов уу.

-Үүнээс уламжлаад бодоход одоогийн манайд байгаа улс төрийн хүчнүүд нам байх шаардлагад зохицож ажиллаж чадаж байна уу, үгүй юу?

-Үүнийг л харин ихээхэн бодолцох хэрэгтэй юм. Би улс төрийн намуудын үйл ажиллагаа, одоогийн байгаа байдалд шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улсыг хөгжүүлэх цэгцтэй, алсыг харсан сайхан бодлого боловсруулчихсан, хэрэгжүүлэх ямар арга зам, төсөл хөтөлбөр байхыг тодорхойлчихсон, түүнийгээ ард түмэндээ танилцуулсан, бодлогоо боловсруулж Улсын Их хуралдаа оруулж илтгээд, Их хурал нь хэлэлцэж зүгээр нэг зөвшөөрсөн юм уу, зөвлөмж болгосон тогтоол гарах бус намуудаас гаргасан хөгжлийн бодлого, төлөвлөгөөг нь хуульчилж баталсан байдаг бол улс төрийн намын нэг үзүүлэлт юм. Их хурлын сонгуулийн үеэр намууд тус тусдаа бус нэгдсэн журмаар төсөл, хөтөлбөр гаргадаг. Тэр төсөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга замаараа өрсөлддөг байвал зөв санагдана.

-Тийм байж чадахгүй байгаа учраас одоогийн улс төрийн намуудын тухайд шүүмжилмээр зүйл байна гэж та үзэж байна уу. Тэгвэл чухам юуг нь онцолж хэлэх бол?

-Намуудыг харж байхад төр, засгийн эрхийг авна гэж л тэмцэлдээд байдаг. Гэтэл яах гэж авах гээд байна гэхээр өнөө улс орныг хөгжүүлэх цэгцтэй бодлого, төлөвлөгөө байхгүй учраас утгагүй болчихож байгаа юм. Тиймээс намуудад замын дундаас ямар хүмүүс шургалж ороод байна вэ гэхээр улсыг хөгжүүлэх бодлоготон бус засаг, төрд гарч ирж түр байж байгаад ашиг хонжоо хайх зорилготой нөхдүүд  байдаг. Түүнийхээ учрыг олж, тэднээсээ зайлж чадахгүй байна. Тиймээс манай улс төрийн намууд итгэхэд их хэцүү. Намууд сүүлийн үед Үндсэн хуулийнхаа суурь заалтуудыг зөрчих болсон. Манай улс УИХ-аа дөрвөн жилд нэг удаа сонгодог. Сонгуулиар иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй.

Их хурлын гишүүдийг ард түмэн, сонгогчид шууд сонгох ёстой. Гэтэл нэр дэвшүүлэх эрхийг ард түмэн эдэлдэггүй, улс төрийн намууд санал болгодог болчихсон. Ард иргэд төр дэх төлөөллөө шууд сонгох ёстой байтал намуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн аль нэгийнх нь нэрийн урд тэмдэг тавьж сонгосон болж байгаа юм. Тэгэхээр энэ шууд сонголт биш.

2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний шууд сонгох эрх бүр бүдүүлгээр зөрчигдсөн. Пропорциональ систем гэж нэрлэн намдаа шахаж байж саналыг нь авчихаад, намаас шууд томилдог болчихсон. Их хурлын 76 гишүүний 28 нь намаас томилогдож байна шүү дээ. Их хурлын гишүүдийн бараг 40 хувь нь ард түмнээс биш намаас сонгогдсон хүмүүс байгааг би шүүмжилж байгаа юм. Энэ Үндсэн хуулийн суурь заалт, УИХ-ын гишүүдийг сонгогчид өөрсдөө шууд сонгож байх эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн. Улс төрийн намууд төрийн эрхийн төлөө тэмцдэг, тэгэхдээ хууль бусаар тэмцэлдэж байна гэж миний шүүмжлээд байгаа нь энэ.

-Улс төрийн намын гишүүд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн  болчихоод байж байна. Тэгэхээр намын гишүүнчлэл байх нь зөв үү, буруу юу. Та юу гэж үзэж байна?

-УИХ дотор улс төрийн намын гишүүн биш хүн байхгүй байх аа. Бүгдээрээ улс төрийн намын гишүүн байгаа. Гэтэл Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Тэгвэл төрд ард түмнийг төлөөлж хэн сууж байна вэ гэвэл, 76 гишүүн байна.

76 гэдэг тоог аваад үзэх юм бол гурван сая хүн амтай ард түмнийг тэд төлөөлж чадахгүй, цөөдөж байна. 76 гишүүн бүгд улс төрийн намд хуваагдчихсан, 40 хувь нь намаас томилогдсон байна. Тийм учраас манай УИХ ард түмний төлөөлөл болж үнэхээр чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харахаас өөр аргагүй. Үндсэн хуулиараа ийм юм чинь, ингэж байхаас гээд цаад суурь заалтыг нь харахгүй байж болохгүй. Ард түмний мэдэлд засгийн бүх эрхийг яаж өгөх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулахаас аргагүй. Би ийм л санал хэлдэг хүн байгаа юм.

-76 хүн ард түмнийг төлөөлөхөд цөөдөж байгаа бол төрийн бүтэц, тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн үг үү?

-Би энд ямар санал дэвшүүлж байна вэ гэвэл, УИХ гэдэг бүтэц байна, түүний зэрэгцээ Улсын Бага хурлыг бий болгоё. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламенттай больё. Энэ манайд өмнө нь байсан. УИХ, Улсын Бага хурал гээд уламжлаад явж байсан. Одоо тэр уламжлалаа дагахгүй бол өөрчилснөөс болж олон зүйл буруу болсныг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Гэхдээ УИХ 300-400 гишүүнтэй байх хэрэгтэй байна. Тэгвэл төрд эрх биш ард түмнээс сонгогдсон төлөөлөл түлхүү орох болов уу. Сум болгоноос, дүүрэг бүрээс, жижиг сум, дүүрэг бол гурвыг нийлүүлээд ерөнхийдөө сум, дүүргүүдээс сонгогдсон хүн Их хуралд сууж байх хэрэгтэй. Олонх нь өөрийн сонгогдсон дүүрэгт ажиллаж, амьдардаг, УИХ-ын хувьд жилд 3-4 удаа хуралддаг байх хэрэгтэй. Сум, дүүргээс сонгосон гишүүндээ иргэд, сонгогчид нь захиа даалгавраа өгнө. Гаргаж байгаа хууль, журам нь зохицож байна уу, үгүй юу гэдгийг хэлнэ. Тэд энд баталсан хуулиа тэндээ аваачиж ярьж, тайлбарлана. Санал, бодлыг нь сонсож, нэгтгэж аваад буцаагаад Их хурал дээрээ ярина. Ингээд ард түмэн, Их хурал хоёрын хооронд эргэх холбоо бий болно.

-Бага хурлын тухайд жаахан тодруулахгүй юу, тухайлбал та ямар санал хэлмээр байна?

-Бага хурал нь байнгын ажилла­гаатай, 30-40 хүнтэй, сайн хуульч, эдийн засагч, улстөрчдөөс бүрддэг байя. Тэд хуулиа боловсруулдаг, тэр нь буруу юу, зөв үү гэдгийг Их хурал нь хянадаг. Зөв байвал баталдаг, буруу байвал үүрэг өгч засуулдаг байх хэрэгтэй. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалт ингэж хангагдана. Энд хоёр зүйлийг хэлж байгаа юм.

Нэгдүгээрт, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх ёстой, тэр заалтыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ. Энэ талаас хоёр танхимтай парламентыг санал болгож байгаа юм. Гишүүдийг сонгохдоо намуудаар дамжиж биш ард түмэн өөрсдөө нэрээ дэвшүүлдэг, өөрсдөө шууд сонгодог болох хэрэгтэй. Намаас томилогддог гажуудыг даруй засах ёстой.

-Ганц төр ч биш, аливаа зүйлд уламжлал зайлшүй байх ёстой болов уу. Тэгэхээр сая таны ярьснаас улбаалаад төрийн бодлого, залгамж чанарын тухай яривал ямар вэ?

-Төрийн тогтолцоо, үйл ажиллагааны залгамж чанар гэвэл, миний түрүүнд хэлсэн УИХ, Улсын Бага хурал гэж байсан тухай эргэж ярих болно. УИХ нь ард түмнээс сонгогдсон олон төлөөлөлтэй байсан. Түүнийгээ бид одоо залгамж чанар болгож буцаан авах нь. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэж, батлахад би оролцож байсан. Тэр 430 депутатын тоонд нь орж явлаа. Хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байхад УИХ, Бага хуралтай байсан өмнөх бүтцээ залгамжилж цааш авч явах нь дээр биш үү гэж би санал хэлж байсан. Тэр үед шинэчилье гэсэн үзэл давамгайлсан учраас миний санал яваагүй юм. Одоо амьдрал хангалттай харууллаа, хуучин бүтцээ залгамжлах нь хэрэгтэйг хүмүүс ойлгож байгаа байх.

-Эдийн засгийн залгамж чанарын тухай ч бас ярих учиртай байх. Учир нь эдийн засаг бодлого төлөвлөлтгүй байгаа нь шүүмжлэл дагуулах болсон. Гэтэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг хоцрогдсон гээд орхисон. Тэгэхээр ямар гарц байна вэ?

-Эдийн засгийн салбарт хуучнаас авах юм бий шүү. Социа­лизмын үед улс орноо хөгжүүлэх арав, 15, 20 жилийн төлөвлөгөө гаргадаг байсан. Түүнийгээ зүгээр нэг тунхаг бус  ямар төсөл арга хэмжээгээр дамжуулж хэрэгжүүлэхээ төлөвлөдөг байсан юм. 1970 -1990 он хүртэл тэр бүх тооцоо бодогдчихсон байсан юм. Тухайн үед бид ЗХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудад тэр схемээ танилцуулж, тэд үзээд Монгол Улс хөгжих нарийн төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлэх схемээ гаргасан тооцоо судалгаатай юм байна, үүнд нь тусалъя гээд тал талаас тусламж өгч байсан юм шүү дээ.

Манайхан 1990 онд “Бид арван тэрбумын өртэй улс болжээ” гээд ярьж байсан. Үнэхээр тийм байсан. Гэтэл тэр арван тэрбумаар 1970-1990 оны хооронд маш том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Одоогийн бидний түшиж байгаа үйлдвэрлэлийн гол дэд бүтцүүд, хот хөдөөгүй баригдсан олон барилгын ихэнх нь тэр үед бий болсон. Яагаад тэр их зээл, тусламжийг авч чадсан бэ гэхээр, хэтийг харсан төлөвлөгөөг сайн боловсруулж байсны үр дүн юм.

Эдийн засгаа хөгжүүлэхэд бид юуг залгамжилж авах ёстой вэ гэвэл, хэтийг харсан нарийн тодорхой төлөв­лөгөө, бодлоготой болох ёстой.

-Эдийн засгийн алуурчид орж ирлээ, манай улс эдийн засгаар бараг 100 хувь гаднын хараат болчихлоо гэх зэргээр болгоомжилсон, зарим тохиолдолд хэт туйлширсан  мэдээллүүд нэлээдгүй  гардаг. Бодит байдал ямар байгаа бол?

-Эдийн засаг 100 хувь гаднын хараат байна гэж хэлж чадахгүй. Эрх биш бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоор амьдарч чадаж байгаа юм бий шүү дээ. Ер нь огт хараат биш байдал руу орно гэвэл тэр худал. Ялангуяа манай улсын хувьд хоёр хөршөөсөө хамааралгүй байх аргагүй. Харин энэ хамаарлыг яаж өөрийнхөө улс руу хохиролгүй гэх юм уу, бага хохиролтой, бүр ашигтайгаар эргүүлэх вэ. Яаж хоёр хөрштэйгээ зохицож амьдрах вэ гэдгээ сайн бодож байх хэрэгтэй. Энэ чинь өнөөх засаг, төрийн зохистой бодлого, төлөвлөгөө дотор бодогддог зүйл шүү дээ.

Одоогийн байдлаас ажиглаж байхад манай улс урд хөрштэйгээ нягт уялдаатай ажиллаж байна. Энд буруу юм байхгүй. Урд хөрш маань хүчирхэг том эдийн засагтай, дэлхийд нөлөө бүхий гүрэн болж маш хурдацтай хөгжиж байна. Ийм их хурдацтай хөгжиж буй хүчирхэг гүрэнтэй хил залган амьдарч байгаа нь бидэнд харин завшаан байх ёстой. Нөгөө талаас хойд хөрш ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 20-оод жил ямар байдалд хүрчихэв гэдгээ бодитой харах хэрэгтэй. Бид 1990 оныг хүртэл бүх талаараа ЗХУ-тай хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр манай эдийн засгийн хамтын ажиллагаа хойд хөрштэй миний бодоход чамлахаар байдалд хүрчихээд байгаа. Монгол Улсаас гадаадад гаргаж байгаа экспортын тав хүрэхгүй хувь нь Орос руу гаргаж байгаа бүтээгдэхүүн. Гадаадаас импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн дотор Оросоос авч байгаа нь 60-70 хувьтай байна. Тэр дотор бид бензин, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн голлон авч байна. Тиймээс нефтийн бүтээгдэхүүнээр өөрсдийгөө  хангая, үйлдвэрлэгч болъё гэж ярьж байгаа, тэр  зөв. Энэ талаар манайх алхам хийж чадна. Олборлож байгаа газрын тос, нефтиэсээ түүхий эдээ хангана. Нөгөө хэсгийг нь нүүрсээ боловсруулж, шингэрүүлэх замаар хангана. Цаана нь шатдаг занарын тухай асуудал ярьж байна. Ингэж дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.

-Тэр тохиолдолд хойд хөрштэй харилцаа, хамтын ажиллагаа ямар болох вэ?

-ОХУ шинжлэх ухаан, техникийн хөгжлөөрөө тэргүүлэх улсын нэг. Энэ салбарт маш их нөөцтэй. Эдийн засгийн хувьд ч өндөр хөгжилтэй. Манайтай бол харьцуулахын аргагүй амьдралын төвшин тэнд байна. Гэтэл  төгрөгийн ханш уначихлаа.Бидний худалдан авах чадвар ам.доллар руу шилжүүлээд үзэхэд  хэд дахин  буучихаад байна. Тэгэхээр Оросын дундаж цалингаас манай  дундаж цалин  гурав дөрөв  дахин буусан байна. Ингэж харьцуулж үзмээр байгаа юм.

-Эдийн засгийн асуудлаас үүдэж, та хоёр хөршийн тухай сэдэв хөндлөө. Тэгвэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухай ямар бодолтой явдгийг тань сонсмоор байна?

-Бид улс төрийн тусгаар тогтнолын хувьд санаа зовох юмгүй болсон. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энэ талаар бие даасан байх тухай асуудал маш чухал болчихоод байгаа. Энд миний түрүүний ярьсан хоёр хөрштэйгээ яаж эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулж, тэнцвэржүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэт хамааралтай болохгүй байх тухай өөр нэг асуудал бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай юм. Хөрөнгө оруулагч нартаа их ухаан гаргаж, тухайн байгууллагатай хийх гэрээ, түүний нөхцлийг сайн хийж байх  ёстой. Эдийн засгийн алуурчид орж ирнэ шүү гэж бодож  сэрэмжтэй байх нь үүнтэй холбогдсон маш чухал асуудал.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа