Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Ж.Дэнсмаа: Түүхт хүний дүрийг мөнхлөх гээд мөхөөж болохгүй

Нийтэлсэн

Хаан арга” продакшны захирал, зохиолч, кино найруулагч Ж.Дэнсмааг “Өглөөний зочин”-оор урилаа. Тус кино продакшны хамт олон Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Хүүгийн “Батмөнх даян хаан” романыг кино зохиол бол­гохоор ажиллаж байгаа юм.

-“Батмөнх даян хаан” романыг кино зохиол болгож байгаа гэсэн. Юуг нь гол болгож, ямар зарчим баримталж байгаа бол?

-Батмөнх даян хааны тухай дэлгэрэнгүй судалгаа, ном бүтээл төдийлөн гарч байгаагүй. Дээр нь түүхэн хүний тухай кино хийхэд түүхээ заавал судлах ёстой. Судалгаа хийж байхад нэг зүйл анзаарагдсан. Тухайлбал, түүхэн хүний тухай киног бүтээхдээ тухайн гол баатрыг түүхэн хүнээр нь авч үлдэж хийвэл ирээдүйд их ач холбогдолтой. Гэтэл тэгэхгүйгээр өөрийн зохиол юм шиг, санааныхаа зоргоор хийчихвэл юу болох вэ. Жишээ нь, бид “Мандухай цэцэн хатан” киног маш сайхан кино гэж боддог. Гэтэл түүхийг нь аваад үзтэл 8-9 хүүхэд төрүүлж өсгөсөн тэр агуу хатныг хоёр хүүхэд гаргаад, өөрөө 30-40 насандаа мөнхөрсөн мэт ойлголтыг хүмүүст өгснөөр, тэр талын мэдлэггүй, судалгаагүй хойч үеийнхэн тийм байсан мэтээр ойлгож, ярьж бичдэг болсон. Мандухай цэцэн хатан 70 гаруй насыг насалсан, үр хүүхдүүдээ бүгдийг өсгөж хүмүүжүүлсэн. Уран сайхны аргыг хэтрүүлнэ гэхэд түүхэн кинонд тэгтэл хэтрүүлж болохгүй.

Ямар нэгэн шинэ дүр оруулж ирээд, тэр нь хэзээ үхэж, яаж дуусах нь асуудал биш. Тэгвэл түүхэн хүний дүрийг бүтээхэд, түүхэн үйл явдлыг кино болгож нийгэмд цацахад хамгийн хор хөнөөлтэй зүйл нь тэр. Нэг ёсондоо бид түүхээ мөхөөж байна шүү дээ. Мандухай цэцэн хатнаа бид мөнхөлж байна гээд мөхөөчихсөн.

Түүхийг гуйвуулж тэр хүнийг гүтгэчихсэн. Эзэн Чингис хааныгаа ч гүтгүүлчихсэн, доромжилж, гутаасан кино хийлгүүлчихсэн. Одоо бид өөрсдөө кино хийхдээ давтаад гүтгэчихэж болохгүй. Харин ч гүтгэлгийг засаж залруулах нь зүйтэй. Тэр хүмүүсийн сүнсийг амрааж тэнийлгэх хэрэгтэй биз дээ. Тийм цаг үе ирэх ёстой шүү дээ. Тийм хүн гарч ирэх ёстой. Жишээ нь, таны аав, ээж улсдаа ихийг бүтээгээд тэнгэрт хальсан байхад хожмын хэн нэгэн бүтэл муутай нэгэн байсан мэтээр бичээд кино хийчихсэн байвал яах вэ. Үр хойч нь гомдоно, үеийн үед энэ гомдол үргэлжилнэ биз. Ингээд дуусвал мөн ч хэцүү еэ. Монголчуудын хэлдгээр тэр хүний бие нь газарт шингэсэн ч тэнгэрт байгаа сүнс нь амрахгүй. Тэгэхээр бид хаад, хатдаа гүтгэн доромжилж, сүнсийг нь амраахгүй тарчлаажээ, ингэж болох уу. Энэ ариун явдал уу. Уран сайхны арга гээд хэтэрхий туйлширч, үнэнийг гуйвуулж, гутааж болохгүй. Түүх үнэн байх ёстой. Хамгийн нэгдүгээрт гэвэл ийм эмзэглэл бидэнд байна.

-Эмзэглэх, болгоомжлох зүйл өөр ч бас байгаа байх нь ээ?

-Монголынхоо түүхчдийг нэлээд уншлаа. Өвөрмонголын Хөх хотоос Буяндэлгэр гэж эрдэмтнийг урьж ирүүлсэн. Ер нь бид ганцхан талаас судлаагүй. Олон талаас харьцуулан судалж, аль нь зөв бэ гэдэгт дүгнэлт хийхийг зорьсон. Ингээд үзэхэд түүхчдийн маань судалсан, бичсэн зүйлүүд он цагийн зөрүү ихтэй, тэрийгээ “минийх зөв”, “тэрнийх зөв” гэж маргадаг. Гэтэл газар нутгийн байршлаас өгсүүлээд тодорхой зүйлүүдийг аваад үзэхэд гайхширмаар зүйл ч олон байх юм.

Тэгэхээр түүх дотроос гүн ухааны эрэл хайгуул хийх хэрэгтэй гэдэг асуудлыг дэвшүүлэх байна. Энэ магадгүй түүхчдийн дотор ч цоо шинэ хэллэг байж болох юм. Үүгээр юу хэлэх гэж байна гэвэл манай түүх балархай. Тэгвэл энэ газар нутаг дээр гал голомтоо бадрааж, үйл хэргээ явуулж байсан түүхт хаад, хатдын философи гэж бий. Энэ түүх ор мөргүй балрахгүй. Яагаад гэвэл, амнаас ам дамжин цээжлэгдэж, хүнээс хүнд, айлаас айлд, үеэс үеэд, зуунаас зуунд дамжин ирсэн. Дээр нь чулууны бичээс, хадны сүг зураг, үлгэр домог, туульд шингэсэн байдаг. Энэ бол гүн ухаан, бас бодлого.

-Тэгвэл түүхэн романыг кино зохиол болгоход багаар ажиллав уу, та ганцаараа бичсэн үү?

-Орчин үеийн холливудын киноны түвшинд зохиол бичигдсэн. Кино зохиолыг би ганцаараа бичээгүй. 4-5 залуустай баг болж хамтран бичсэн. Хамгийн гол нь юуг чухалчилсан бэ гэвэл тус багийг удирдсаны хувьд хаадын гүн ухааныг кинонд шигтгэж өгөхийг зорьсон. Жишээлбэл, би түрүүнд түүх дотроос гүн ухааны эрэл хайгуул хийх талаар дурдсан. Энэ бол шинэ зүйл. Товчоор хэлбэл, XIII зуунд агуу их хаад өнөөгийн бидний “гэр”-ийг барьчихсан. Энэ бол түүх. Тэр гэр тооно, унь, дээвэр, туурга гээд иж бүрэн зүйл. Эдгээрийг хүн нэг өдөр бодоод олчихоогүй. Тэгэхээр гүн ухааны бүтээл. Хаана ч аваад нүүхэд авсаархан, дөрвөн улиралд амьдрах боломжтой гээд бүх талаас гүн ухаан, оюун ухаанаа шигтгэж өгсөн байгаа биз. Тэр гэр маань өнөө хүртэл бидэнд уламжлагдаж ирсэн. Түүх гэхээр бид XIII зууны үеийн гэрийг чирээд, өнөөдөр дахин барьж байгуулах гэж үзэх биш юм. Тэр гэр тэр л зуундаа үлдэг. Түүх үлддэг юм. Харин тэр гүн ухааныг өнөөдөр XXI зуунд хялбаршуулж суулгах, оруулах, хөгжүүлэх, таниулах, сурталчлах нь  чухал. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз. Гүн ухаан гэдэг ойлгоход хэцүү, хүнд, төвөгтэй юм биш. Яс юман дээр гүн ухаан бол бидний амьдрал шүү дээ.

-Тэгэхээр танай багийнхны давуу тал нь…

-Монголчууд энэ дэлхий дээр юугаар ондооших вэ, түүгээр л бид бусдаас ялгарна. Бусдаар XXI зуунд ялгарах зүйл үгүй. Холливудаас том баг уриад, хөрөнгө мөнгө цацаад кино хийлээ гэхэд тэр хүн хэзээ ч бидэн шиг сэтгэж чадахгүй. Тэр хүний давуу тал нь мэдээж техник, технологи тал нь давамгайлсан байна. Бид хэчнээн Холливуд шиг кино хийх гэж үзээд Монголд бол онигоо болно. Мэдээж чадахгүй нь ойлгомжтой. Орон орны ондоошмол зүйл бий, тэрийгээ гаргах нь л монголчуудын онцлог. Бидний Холливудыг давах зүйл тэр л байхгүй юу. Тэгэхээр бид кино хийхдээ түүхэнд суурилна. Ингэхдээ гүн ухаан, алтан ургийн бодлогыг шигтгэнэ. Тэгснээр төгс бүтээл болно.

-Хаадын түүхийг урлагт гаргахдаа их төлөв хаан ширээний төлөөх тэмцэл, зөрчлийг харуулах нь элбэг. Энэ өнцгөөс зайлсхийж чадах болов уу?

-Алтан ургийн бодлого үеийн үед байсан. Мандухай цэцэн хатан өөрийн хайр сэтгэлийг хүртэл золиослож, зөвхөн алтан ургийн бодлогыг тэвэрч үлдээд, долоохон настай Баянмөнхөд атгуулсан түүхтэй. Энэ гүн ухааныг гаргаж ирснээр монголчууд XXI зуунд дахин хүчирхэг болж мандан бадрах боломжтой. Кино урлаг гэхээр яагаад агуулга нь чанаргүй атал өнгө, будаг хөөж хөөсөрсөн байх гэж. Бид бодлоготой баймаар байна шүү дээ. Дэлхий Монголоос суралцах тэр зүйлүүдийг бид кинондоо шигтгэж өгнө.

-Түүхэн романыг кино зохиол болгох ажилд дууссан гэж ойлголоо. Роман бол гурван боть байна гэсэн. Кино хэдэн ангитай байх бол?

-Бид зохиолын явцын товч танилцуулгыг өгчихсөн байгаа, “Батмөнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг”-т. Тэд их хааны 560 жилийн ойг угтаж, Даян хааны тухай кино хийхээр зорьж байгаа. Тендерт гурван студи оролцож байгаагийн нэг нь манайх юм. Манай багийн үзэж байгаагаар эхний анги Даян хааны бага насны тухай, хаана төрсөн, ямар мэдлэг боловсрол эзэмшсэн, яаж тухайн цаг үе, нийгмээс өөрийгөө аварч үлдсэн алтан ургийн цорын ганц залгамжлагч болсон бэ гэдгийг харуулах юм. Зохиол бол онц сонирхолтой хэлбэрээр бичигдсэн. Ер нь бол хоёр ангит кино хийх бодолтой байгаа. Амь аврагдаж их хаанаар өргөмжлөгдсөн Даян хаан насан эцэс хүртэл даяар Монголоо хэрхэн нэгтгэсэн тухай, ямар бодлого барьсан бэ. Хаан ширээний төлөө тэмцэлдээд байсан юм уу, улс төрийн ямар төлөвлөгөө гаргаж байв гэдэг нь одоо цагийн улстөрчдөд санаа авахуйц, бодох, эргэцүүлэх зүйлүүд ихтэй юм байна лээ. Энэ талаар кинонд шигтгэж өгнө.

-Төсөл шалгарч кино хийх боллоо гэхэд та найруулагчаар ажиллах уу, эсвэл?

-Кино зохиолыг бичихэд гардаж оролцлоо. Кино хийх түвшинд очиход уран бүтээлчдээ нэгтгэж продюсерээр ажиллах бодолтой байгаа. Энэ кинонд ганц хүн найруулагчаар ажиллана гэхэд учир дутагдалтай. Тэгэхээр мэдээж том баг ажиллаж таарна. Монголын ямар л сайн найруулагч, зураглаач, оператор байна тэдэнд хандаж тендер зарлана гэсэн үг.

-Дүрийн сонголт бол дараа, дараагийн ажил. Гэхдээ танд тэр дүрийг тэр л амилуулна даа гэж нууцхан харж яваа ямар уран бүтээлч байна?

-Тэрийг ярих цаг болоогүй. Цаг нь болохоор хэлье.

-Та бол найруулагч, зохиолч хүн. Кино зохиол бичих явцад тэр дүрийг тэр л гаргана даа гэж харсан жүжигчин байж л таарна даа?

-За яах вэ, нэг нууц задлахад манай багийнхны зүгээс Мандухай цэцэн хатны залуу насны дүрд маш гайхалтай нэгэн бүсгүйг битүүхэн сонгочихоод байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Нийгэм4 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа