Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Телемедицин буюу зайнаас анагаах, оношлох үйлчилгээг Интермед эмнэлэг анхлан нэвтрүүллээ

Нийтэлсэн

Интермед эмнэлэгийн яаралтай тусламжийн болон зайн оношилгооны төвийн эмч М.Батсуурьтай ярилцлаа. Гадаад орныг зорьж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан өвчтөнүүдийн 87 хувь нь яг үнэндээ гадаад руу явах шаардлагагүй байсан гэх судалгаа гарсан байдаг аж. Яг энэхүү асуудлыг шийдэхэд телемедицин буюу зайнаас оношлох арга хамгийн үр дүнтэй гэгддэг. Ингэснээр онош тодорхойгүй иргэд заавал гадаад орныг зорих шаардлагагүй болж байгаа юм.

 

-Зайны оношилгоо, эмчилгээний телемедицин гэдэг нэршил манай уншигчдад тийм ч танил биш. Энэ эмчилгээний арга хэдийнээс анагаах ухаанд нэвтэрсэн бэ?

Телемедицин гэдэг нь зайнаас анагаах, оношлох гэсэн утгыг агуулах бөгөөд харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашигладаг гэдгээрээ онцлог.

-Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод ажиллаж байсан эмч нар зөвлөгөө авах зорилгоор анх хөгжиж суурь нь тавигдсан. Тухайн морз кодыг ашиглаж нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байжээ. АНУ-д алслагдмал байршилтай бүсийн эмнэлэгүүд том хотын төв эмнэлэгээс зөвлөгөө авахын тулд телемедицинийг хөгжүүлсэн түүх бий. Харин өдгөө мэдээлэл технологийн эрин үед эрчимтэй хөгжиж байна. Телемедицин гэдэг нь зайнаас анагаах, оношлох гэсэн утгыг агуулах бөгөөд харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашигладаг гэдгээрээ онцлог. Үгийн хувьд телемедицин гэдэг нь теле-анагаах ухаан гэсэн утгатай.

-Хамгийн чухал ач холбогдлыг нь дурдахгүй юу?

-Телемедицин үйлчилгээг хөгжүүлснээр тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх цаашлаад эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх зэрэг энгийн зүйлээс авахуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг гадаадын болон өөрийн улсын өндөр  ур чадвартай эмч нараас авах боломжтой. Ингэснээр өвчтөндөө оновчтой эмчилгээг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Монголчуудын хувьд оношоо тодруулах, хагалгаа хийлгэх болон тухайн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхээ мэдэхийн тулд гадагшаа явдаг. Зарим тохиолдол ямар ч шаардлагагүй хэрнээ гадагшаа явж эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирсон байдаг.  Яг үнэндээ монголд оношлохгүй өвчин гэж ховор. Зарим тохиолдолд  тоног төхөөрөмж зэргээс шалтгаалж эмчлэхэд төвөгтэй өвчнүүд бий. Энэ тохиолдолд телемедицинийг ашиглаж асууж тодруулах нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд үр ашигтай. Бас нэг давуу тал нь гадаадын ур чадвартай, нарийн мэргэжлийн эмч нараас нарийвчилсан зөвлөгөө авах  боломжтой. Манайх шиг өргөн дэлгэр нутагтай, сийрэг хүн амтай улсад үр өгөөжтэй гэж боддог.

-Телемедициний үйлчилгээг авах эсэхийг хэрхэн шийддэг вэ?

-Эхлээд тухайн өвчтөн  эсвэл ар гэрийхэнтэй уулзалт хийж, асууж ярилцан, шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бүрэн мэдээллийг авснаар телемедицины үйлчилгээ энэ хүнд хэр үр дүнтэй тохиромжтой байх талаар дүгнэж шийдвэр гаргана. Дараа нь тухайн мэргэжлийн зөвлөх эмчид телемедицинээр үзүүлэх хүсэлт болон захиалгыг илгээдэг. Захиалга баталгаажсаны дараа өвчтөний сонгосон эмчид  Монголд хийгдсэн болон шаардлагатай  бүх оношилгоо, өвчтөний түүх, шинжилгээний хариуг Аполло эмнэлэгт (одоогийн байдлаар) илгээж урьдчилсан хариуг 7-10 хоногт хүлээн авдаг. Хариу ирсний дараа дуу дүрстэйгээр шууд холбогдож оношийг тодруулан  шаардлагатай эмчилгээ болон оношилгооны зөвлөгөө авдаг.

Цаашид телемедицины төрөл болох теле-радиологи, теле-яаралтай тусламж, теле-эрчимт эмчилгээ зэргээр өргөжин хөгжүүлэх боломжтой. Монголын эрүүл мэндийн салбарт 2009 оноос эхлэн мэдээллийн технологи ашигласан алсын зайн оношилгоо, эмчилгээний төсөл хэрэгжиж бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд холбогдоод байна. Манай эмнэлэг нь телемедицин, теле-дүрс оношилгоо чиглэлээр хамтарсан төсөл эхлүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Интермед эмнэлэг нь БНЭУ-ын Аполло эмнэлэгтэй хамтран ажиллаад хагас жил болж байна. Телемедицин  нь орон зай, газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамаараад эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг хэрэгцээт хүн бүрт хүргэх хамгийн том боломж юм. Бид өөрийн улсдаа төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэддээ эрүүл мэндийн зөвлөх болон эмнэлгийн тусламж үйлчилгээг телемедицинээр дамжуулан хүргэх зорилготой ажиллаж байна

-Оношлуулсан хүмүүс хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Эндээ эмчлүүлэх үү, гадагшаа явж оношлуулах уу гэсэн эргэлзээтэй хүмүүсийн хувьд богино хугацаанд хариугаа авах боломжтой болж шийдэлд хүрч чадсан. Иймээс хэд хэдэн удаа гадаад руу явж цаг хугацаа болон санхүүдээ хүндрэл учруулаагүй гэж талархалтай хандаж байсныг нь хэлэх нь зүйтэй байх.

-Аполло төв Энэтхэг төдийгүй олон улсад хэр нэр хүндтэй эмнэлэг вэ?

Аполло эмнэлгийн Телемедициний үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, JCI гээд олон улсын өндөр түвшний магадлан итгэмжлэлтэй.

-Аполло нь БНЭУ-ын томоохон эмнэлэгт ордог. Аполло эмнэлгийн Телемедициний үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, JCI гээд олон улсын өндөр түвшний магадлан итгэмжлэлтэй. Аполло группын эмнэлгүүдийн хувьд Энэтхэгийн 60 хотод үйл ажиллагаа явуулдаг. Боловсон хүчин нь дэлхийн өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн болон Английн боловсролын стандартаар сургагдсан, 10-аас дээш жил ажилласан чадварлаг 8000 гаруй эмчтэй. Тус эмнэлэг тусламж үйлчилгээний хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, сүүлийн үеийн эмчилгээг нэвтрүүлэн ажилладгаараа онцлог.

-Одоогоор зайнаас оношлох арга аль улсад хамгийн сайн хөгжиж байна вэ?

Зайнаас эмчлэх, оношлох технологи Австралид сайн хөгжсөн. Энэ нь газар зүйн байрлалтай нь холбоотой. Ихэнх томоохон хотууд нь далайн эрэг дээр байршдаг, голынх нь цөл хэсэг дээр жижиг суурингууд байрладаг юм билээ. Иймээс ойролцоох эмнэлэгтэй холбогдож зайнаас оношлох аргыг хэрэглэдэг.  Сүүлийн үед бусад орнууд эмчилгээ үйлчилгээндээ түлхүү ашиглаж байна. Мэдээж үүнд мэдээлэл технологийн хурдацтай хөгжил нөлөөлсөн. Ер нь орчин үед өвчтөний түүх цаасан дээр биш цахим дээр л үлдэж байна.

-Технологийн хөгжил анагаах ухааны салбарт хэр нөлөөлж байна гэж та хардаг вэ?

-Анагаахын шинжлэх ухаан технологитой салшгүй холбоотой. Технологийн хөгжил нь Дүрс оношилгоо, мэс засал, лаборатори зэрэг салбаруудад нэн тэргүүнд тусгалаа олж байна. Мэс заслыг нээж хийхээс татгалзаж судсан дотуурх болон дурангийн өндөр технологийг ашиглан хийдэг болжээ. Сүүлийн үед олон улсад хагалгааг алсын зайнаас роботоор хийх арга технологийг нэвтрүүлчихлээ. Давуу тал нь эрсдэл, хүндрэлийг хамгийн бага хэмжээнд хүргэж богино хугацаанд хэвийн амьдралдаа эргэн орох, амьдралын чанарыг эрс дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа