CRI Монгол радио
Ши Жиньпин Шюн-Ань шинэ дүүрэгт ажиллаж байна
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
MongolХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-ны өдөр Хэбэй мужийн Шюн-Ань шинэ дүүрэгт ажил байдалтай танилцаж, шинэ дүүргийн бүтээн байгуулалтыг өндөр чанартай ахиулах яриа уулзалтыг даргалан үг хэлэв. Тэрээр онцлохдоо, Шюн-Ань шинэ дүүрэг өргөн цар хэмжээтэй бүтээн байгуулалт, Бээжингийн нийслэлийн бус хүчин чадавхыг шилжүүлэх үе шатанд орж, ажлын гол тал нь өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр түвшин бүхий менежмент, өндөр чанартай ашиглах үе шатанд орж байна. Өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэн, тогтвортой ахиц дэвшил гаргаж, төрөл бүрийн ажлыг тасралтгүй шинэ түвшинд хүргэх шаардлагатай байна.
ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи нар хамт явж, яриа уулзалтад оролцжээ.