Бидэнтэй нэгд

Нийгэм

Х.Баясгалан: Хүмүүжигчийн ар гэрийн удаан хугацааны уулзалтын өрөөг камераар хянах боломжгүй

Нийтэлсэн

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч нас барсан асуудлын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

 

-Тухайн болсон асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь удаан хугацааны уулзалтад байх үед буюу  2023 оны тавдугаар сарын 23-ны өглөө эхнэрийн хамт удаан хугацааны уулзалтын өрөөнд нас барсан байдалтай байсныг харьяа Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй бөгөөд дээрх учралыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Уг асуудал хорих ангийн байрлалд болсон гэдэг нь үнэн үү?

-Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрх нь нээлттэй байдаг. Энэ хууль журмынхаа дагуу тухайн  хүмүүжигч удаан хугацааны уулзалтыг ангийн байрлалд, тусгайлан бэлтгэн тохижуулсан /гэрийн зохион байгуулалттай/ зориулалтын уулзалтын өрөөнд байсан.

-Тухайн асуудал болох үед харуул хамгаалалтын хяналт шалгалт байгаагүй юм уу?

-Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй юм. Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг.

Улс төр9 цаг өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм9 цаг өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм9 цаг өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм9 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий9 цаг өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент9 цаг өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий9 цаг өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент9 цаг өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий9 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм9 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм9 цаг өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий9 цаг өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг9 цаг өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ9 цаг өмнө

Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдэв

CGTN мэдээ11 цаг өмнө

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Тран Тханх Мантай уулзав