Бидэнтэй нэгд

Улс төр

Жагсаалтад дээгүүр ордог намууд “талх” шиг зарагдаж байна гэв үү!

Нийтэлсэн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй байх, 48-жагсаалтаар, 78-ыг тойргоос сонгохоор хуульчилсан. Энэ бол парламентад суудалгүй, жижиг намууд буюу гудамжны гэх тодотголтой явж ирсэн улс төрийн хүчнүүдэд том боломж гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Эрх баригч нам өөртөө халгаатай шийдвэр гаргасан хэмээн дотооддоо багагүй хэл үг болж байж, намын дарга, Ерөнхий сайдын зүгээс ихээхэн хүчилж УИХ-аар баталсан гэлцэж буй. Үнэн ч байх. Үүнээс өөр арга ч байгаагүй болов уу.

Монгол Улсын туулж ирсэн 30 жилийн бугшсан асуудал, хор найруулга, хулгай, худал цөм илэрчихээд байхад нүдээ аниад хуучнаараа явна гэж юу байх вэ. Үүнийгээ өөрчлөхгүй бол ард түмэн тэнэг биш шүү дээ. Ер нь бол нийгмийн бухимдал, ард түмний уур хилэн “тэсрэх бөмбөг” болчихоод байгаа. Иймд дараагийн 30 жилийг шинэ гараанаас эхэлье. Өөр замаар явцгаая гэсэн. Тэр нь 126 буюу 48: 78 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн явдал. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр хяналт, хариуцлага сайжирна, хулгай худлыг арилгана. Төр шилэн болж, улс төрийн намууд ч шилэн болно, тэр хэрээр УИХ-д  шигшээ баг  бүрдэнэ гэж үзэж байх шиг байна. Гэтэл үүнийг угтуулан намын наймаа газар авсан гэх мэдээлэл дуулдах боллоо.

Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн тэргүүний сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн гар хөл бологчдыг жижиг намуудад тараан байршуулж байна гэх мэдээллүүд гарсан. Энэ үнэн бол мань эрийн улс төрийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх шунал Ардчилсан намаас халиад бусад намуудаар дамжуулан өөрийн хүмүүсээ гаргаж ирж УИХ-д нөлөөгөө тогтоохоор явж байна гэсэн дүр зураг харагдаж буй. Цаашилбал, нэгэн цагт Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцронгуутаа “Би олуулаа болж ирнээ” хэмээн чуулганы танхимаас гараад гүйж явсан бол Х.Баттулга тэгж орилсонгүй, харин  аль болох олон гишүүн бэлдэж УИХ-д оруулснаар нөлөөгөө тогтоохыг чимээгүйхэн амжуулж байна  гэж ойлгож болохоор юм. Гэтэл өчигдрөөс Улсын Дээд шүүх дэх улс төрийн намын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгддэг Монголын Ногоон намыг мөн л Х.Баттулга худалдаад авчихсан байж болзошгүй хэмээн шуугилаа.

 

Т.Доржханд: УДШ дээрх намын жагсаалтад гуравт эрэмбэлэгддэг намыг тэрбум төгрөгөөр худалдаж авсан мэдээлэл байна

 

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Сонгогчдын саналын хуудсанд нам, эвслийн нэрийг УИХ-ын өмнөх сонгуульд авсан суудал, суудлын тооны эхээс бага руу жагсаан дарааллын дагуу бичих буюу Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн намуудын эрэмбээр жагсаадаг байдлыг больж өмнөх удаад сонгуульд санал авсан дүнгийн дарааллаар бичих шаардлагатай” хэмээн санал гаргав. Үүнийгээ тайлбарлахдаа тэрбээр  “ҮХӨ-ийг биежүүлээд хэрэгжүүлэх гэтэл сөрөг тал гарч ирж байна. Тухайлбал, намын жагсаалтын дээгүүр ордог улс төрийн хүчнийг худалдах гэж байна гэдэг мэдээллүүд цахим орчинд багагүй явж байна. Дээр нь нэлээд их хэмжээний буюу тэрбум төгрөгөөр нам худалдах асуудал яригдаж байна. Тодруулбал, УДШ-ийн бүртгэлд гуравдугаарт жагсдаг намыг худалдан авлаа гэдэг мэдээлэл ч байна. Цаашлаад дөрөв, тав дахь намуудыг ч зарах, худалдах гэнэ гээд мэдээллүүд явах нь. Тиймээс зарчим нь буруу юм. Олон улсад үр дүнгээрээ намууд жагсдаг.

Манай хойд хөрш хүртэл авторитар дэглэмтэй гэхэд сугалаагаар жагсаадаг. Тэгэхээр сонгуульд байнга ордоггүй, сахилга бат байхгүй. Тэгсэн мөртлөө УДШ-д бүртгэгдсэн жагсаалтаараа дээгүүр байдаг гэдэг агуулгаараа намаа үнэлж зардаг байдлыг бид зогсоох ёстой. Цаашид ҮХНӨ-ийг биежүүлээд явъя гэвэл шударга байя. Үр дүнгээр нь үндэслээд хэн хамгийн их суудал авсан юм. Хэн нь хамгийн их санал авсан юм. Түүгээрээ эрэмбэлэгдээд явах зохицуулалт руу оръё гэсэн санал гаргаж байна” хэмээсэн юм. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад Байнгын хорооны нийт гишүүдийн дөрөв нь дэмжиж, найм нь татгалзсан бөгөөд 66.7 хувийн саналаар дэмжигдээгүй. Үүний дараачаас “Хэн  жагсаалтын гурав, дөрөв, тавдугаарт жагсдаг намуудыг авч халааслаад байна вэ” гэсэн судалгаа эх үү, хардлага гэх үү мэдээллүүд гарч эхэлсэн. Энэ хүрээнд тэрбум тэрбум төгрөгөөр нам авсан “Икс ноён” нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга  байж магадгүйг хэвлэлүүд эхнээсээ бичээд эхэлсэн юм. Мөн мөнгөний эх сурвалж хаанаас гарав гэдгийг ч асуух, сонирхох хүн олон байв.

 

Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй

 

Улс төрийн намыг нэг нь зарж, нөгөө нь том мөнгөөр худалдаж авч буй асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч хөндөгдсөн юм. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бодит ажил хэрэг болно. Цогц өөрчлөлт хийж байж амьдралд хэрэгжинэ. Ирэх сонгуулиас эхлээд үндсэн хуулийн өөрчлөлт бодит үр дүнгээ өгч эхлэх ёстой. Аливаа шинэчлэлт өөрчлөлт, боломж, эрсдэл аль алиныг нь дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно. Ийм учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага шалгуурыг өндөрсгөх талаар олон нийт болон ахмад улстөрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Мөн улстөрийн намууд зарагдаад эхэллээ гэдэг шүүмжлэл гарч байгааг дурдаж Улстөрийн нам “наймаа”-ны хэрэгсэл болж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуульд энэ асуудлыг тусгаж, ийм зөрчил гарахгүй байх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай”-г ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Түүнчлэн “Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Улс төрийн тогтолцооны шинэчлэлийн ардчиллын суурь институт нь  улс төрийн нам. Улс төрийн намгүй ардчилал, үндсэн хуулийн институт гэж дэлхийд байхгүй. Ийм учраас улс төрийн намын шинэчлэл, дотоод ардчилал, санхүүжилт ил тод байх зэрэг зарчмуудыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан. Энэ дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлт батлагдсан. Тиймээс одоо сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулиа Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлснээр цогц өөрчлөлт болох ёстой учраас хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт чамбай хандах шаардлагатай” гэсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа