CRI Монгол радио
Ард түмний дундаас төрсөн удирдагч
Ши Жүншюнь хүү Ши Жиньпиндээ: “Чи хичнээн том албан тушаалтан байсан ч ард түмэндээ хичээнгүйлэн үйлчилж, ард түмнээ чин сэтгэлээсээ бодож, олон түмэндээ ойр дотно байхаа ямагт бүү мартаарай” гэж захисан байдаг.
Ши Жиньпин нэгэн дурсамждаа: “Ард түмнийхээ үйлчлэгчийн хувьд Шааньшигийн хойд нутгийн өндөрлөг бол миний үндэс суурь юм, учир нь энд л би ард түмний төлөө бодитой зүйл хийх гэсэн өөрчлөгдөөгүй итгэлийг төлөвшүүлсэн” гэж бичээд цааш нь: “Би хаана очсон ч үргэлж шар хөрстийн өндөрлөгийн хүү байх болно” гэж бичжээ.
“Ард түмэнд үйлчлэх нь эцэг эхийн ачийг хамгийн ихээр хариулж буй ач юм” хэмээн хэлсэн нь Ши Жүншюнь хүү Ши Жиньпиндээ өгсөн хариулт, хүлээлт юм.
2020 оны тавдугаар сард болсон Хятадын хоёр чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: “Бид ард түмэндээ, ялангуяа тариаланчдад туслах ёстой, социализмд хүрэх замд хэнийг ч орхигдуулж болохгүй. Хамтдаа хөгжиж цэцэглэж, бүх нийтээрээ чинээлэг болж, энэ замаар хамтдаа замнах ёстой гэсэн ойлголт манай үеийнхэнд байдаг” гэж дурсаж байсан юм.
Аав хүү хоёр “олон нийтийн манлайлагч” байснаас “ард түмэндээ үйлчилж” байсан нь ард түмнээ дээдлэх анхны зорилтоо мартаагүйтэй холбоотой. Хэзээ хаана явсан ч ард түмэн бол тэдний нийтлэг санаа, хүч чадал байсан юм.