Бидэнтэй нэгд

Улс төр

Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөгт хүрч байна

Нийтэлсэн

УИХ-ын өчигдрийн үдээс өмнөх /2023.06.22/ Монгол Улсын чуулганы нэгдсэн хуралдаан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “… үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг.

Юнескогоос хийсэн судалгаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 2.2 их наяд ам.долларын орлогыг бүрдүүлж, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн тухай онцолсон байна. Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд  оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг хүрч байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна.

Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.

Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эко системтэй уялдсан төрийн бодлогыг тогтворжуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэн импортыг орлох, экспорт чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх, туурвихтай холбогдолтой үе шат бүрд бүртгэл мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдол хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник технологитой хослуулан хөгжүүлэх гадаад зах зээлд өрсөлдөх нөхцөл бий болгож ажлын байр нэмэгдэнэ. Улмаар үндэсний агуулгатай соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт, хүртээмж нэмэгдсэнээр аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой нөөц нөхцөл бий болохын зэрэгцээ үндэсний соёлын дархлаа бэхжих ач холбогдолтой гэв.

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх БСШУС-ын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Тэрбээр, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн ач холбогдолыг дурдаад байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар, соёл, урлагийн ажилтны цалин, хөлсийг нэмэгдүүлэх талаар, чөлөөт уран бүтээлчдийг хэрхэн дэмжих талаар, мөн оюуны өмчийг хамгаалах тэр дундаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол Улсын уран бүтээлчдийн бүтээл, оюуны өмчийн зөвшөөрөлгүй түгээгдэж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа соёл, урлагийн байгууллагууд өөрийн орлогоо ажилчид, байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулдаг эсэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт оруулах хувь нэмэр ямар байгаа талаар, оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс үүссэн хариуцлагын асуудал хэрхэн тусгагдаж байгаа талаар асуулт асууж, санал хэлсэн гэв.  Энэхүү байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж чухам юуг хэлж байгаа тухай тодруулж өгөхийг хүсэв. Соёлын сайд Ч.Номин, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хүний оюун санаа авьяас билиг дээр суурилж, үүнийгээ оюуны өмч техник технологитой уялдуулан үүсгэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг томьёолж байна. Олон улсад 1995 оноос хойш хөгжиж 2,2 их наядын том зах зээлийг эзэлж байна. Зарим улс орнуудад соёлын бүтээлч үйлдвэрлэлээс олсон орлого нь  дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлж байна.  Улмаар  дараагийн 10 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь хүртэл өсөх боломжтой. Тийм учраас манай улс олон улсын энэхүү  тогтолцоотой хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. Соёлын өв дээрээ суурилсан бүтээлч үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, эдийн засгаа солонгоруулах буюу олон тулгуурт болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,  соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх хүний нөөцийг бэлтгэхэд ямар зохицуулалт хийсэн талаар, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хууль санаачлагчийн зүгээс ямар ч зардал гаргахгүй гэсэн атал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа худалдаж авахад нь зориулаад талон олгоно гэдгээ тодруулах, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, соёл урлагийг хөгжүүлэхэд Соёлын яам бусад яамтайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ, орон нутгийн соёл, урлагийн салбарынхныг хэрхэн дэмжиж байна вэ гэж тус тус асуув.
Эдгээр гишүүдийн асуултад Соёлын сайд Ч.Номин хариулахдаа, Соёлын яамны зүгээс  өнгөрсөн 2022 онд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж,  Засгийн газраас 43 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлнэ гэсэн. Аливаа бизнес шинэ салбарыг хөгжүүлэх нөхцөлд  бойжуулна, хөгжүүлнэ, түгээнэ дэлгэрүүлнэ гэдэг үе шатууд байдаг. Монгол Улс бодлогын бичиг баримтууддаа  олон тулгуурт эдийн засгийн суурьтай болно, цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээнэ гэж заасан. Энэ утгаараа шинэ эдийн засгийг бойжуулах хууль гэж үзэж болно.

НҮБ-ын судалгаагаар  2020 оны байдлаар манай өсвөр насныхан соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн бага оролцдог гэсэн учраас  үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйн иргэддээ соёлоор дамжуулан өв соёлыг нандигнан хайрладаг болгох үүднээс тэднийг аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг өгөхөөр хуульчлах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёлын салбарын нийт ажилтан албан хаагчдын цалин хөлс  61 хувиар  нэмэгдэж байна. Мөн хүний нөөцөө чадавхжуулах ажлуудыг тогтмол хийж байгаа гэж хариуллаа. Мөн  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Одонтуяа нар  үг хэллээ.

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүллээ.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа