CRI Монгол радио
Хятадын хөгжил дэлхий нийтэд хүртээмжтэй гэдэгт найдаж байна
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
MongolСингапурын ерөнхий сайд Ли Сяньлүн саяхан Хятадын Төв Радио Телевизэд тусгай ярилцлага өглөө.
Ярилцлагын үед тэрээр саяхан өндөрлөсөн Хятадын хоёр чуулганы талаар хэлэхдээ, “Хятад улс ирээдүйн таван жилийн удирдах багаа гаргасан нь маш чухал үйл явдал. Миний бие Ши Жиньпин даргад захидал илгээн БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн бөгөөд Ли Чянд захидал илгээн, ерөнхий сайдаар сонгогдсонд нь баяр хүргэв. Хятад улсын хувьд хоёр чуулган нь улс орныхоо ирээдүйн хөгжлийн зүг чигийг тогтоон ярилцах чухал индэр юм. Хятад улсын удирдагч илтгэл тавьж, мэдэгдэл гаргах болон хэвлэлийн бага хурал хийлгэж, цаашдын урагшлах чиглэлээ тодорхойлсон гэж миний бие үзэж байгаа. Хятад улс товлосон чиглэлээрээ урагшлан, хөгжил цэцэглэлтээ хадгалан, дэлхийн бусад улс орон, ялангуяа Сингапурыг багтаасан Азийн орнуудтай харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай сайн сайхан харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.