CRI Монгол радио
Ши Жиньпин хариу захидал илгээжээ
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 23-нд “Макаогийн шинжлэх ухаан-1” хиймэл дагуулыг бүтээхэд оролцсон Макаогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлд хариу захидал илгээжээ.
Ши Жиньпин захидалдаа, “Та нарын үндэсний шинжлэх ухаан, технологийн үйлс, сансрын хүчирхэг улсыг бий болгоход өөрийгөө зориулж байгааг захидлаас чинь маш сайн мэдэрсэн. “Макаогийн шинжлэх ухаан-1″ хиймэл дагуул амжилттай хөөргөсөнд халуун баяр хүргэж байна” гэжээ.
Тэрээр, “Сүүлийн жилүүдэд Макао, Хятадын эх газартай сансар судлал зэрэг технологийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, нааштай үр дүнд хүрсэн юм. Дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулснаар Макаогийн их дээд сургууль, Макаогийн шинжлэх ухаан, технологийн ажилчдад илүү өргөн хүрээтэй хөгжлийн орон зай бий болгосон. Та бүхнийг улсаа хайрлах, Макаог хайрлах сайхан уламжлалаа үргэлжлүүлэн өвлөж, улс орныхоо хөгжил хийгээд мөн Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, “Нэг улс, хоёр систем” бодлого Макаод амжилттай хэрэгжихэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэн найдаж байна” гэжээ.