CRI Монгол радио
Конго Улсын Ерөнхийлөгч ярилцлага өгөв
Саяхан Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Феликс Антуан Цшисекеди Чилом Хятадын Төв радио телевизэд ярилцлага өгсөн байна. Тэрээр юуны өмнө Ши Жиньпин даргын урьж айлчлуулсанд талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ,“ Үүнээс өмнө би ерөөс Хятадад очиж байгаагүй. Хүн бүхэн Хятадын тухай ярьдаг, би багаасаа Хятадыг мэддэг байсан. Одоо манай хоёр орны нөхөрлөл найрамдал, хамтын ажиллагаа 50 гаруй жилийг туулж байна. Хятад улсын талаарх сэтгэгдэл маш сайн, биднийг энэ аяллын үеэр халуун дотноор хүлээж авсан. Хятад улс бол сайхан орон. Миний очсон хот болгон маш үзэсгэлэнтэй, орчин үеийн бүтээн байгуулалт их хөгжсөн. Хятад улс амжилттай шинэчлэгдсэнд баяр хүргэж байна. 1960-аад онд Хятад, Конго (Киншаса) үндсэндээ эдийн засгийн ижил түвшинд байсныг бид санаж байна. Хятадын хурдтай хөгжил ёстой гайхалтай. Энэ загварыг манай улс дуурайж, хуулбарлахыг хүсэж байгаа бөгөөд Хятадад үзэж харсан зүйлээрээ үнэхээр бахархаж байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ, манай хоёр орны түүх ижил төстэй байдаг. Хятад, Конго бүр өлсгөлөн, ядуурлыг туулсан. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Хятад улс давуу талтай, давуу талаа ашиглан дээрх асуудлаас хэрхэн ангижрахаа мэддэг. Тийм ч учраас Хятадын хөгжлийн загвар Конгод урам зориг авчирна гэж бодож байна. Хятадад ирж, хөгжлийг нь нүдээрээ харах юм сан гэж хүсдэг байсан. Энэ удаа ирээд хэрхэн хөгжиж байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ.