CRI Монгол радио
Пэн Лиюань Хятад, Африкийн эмэгтэйчүүдийн форумд үг хэлжээ
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
MongolХятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын тусгай элч Пэн Лиюань өнөөдөр Хятад, Африкийн эмэгтэйчүүдийн форумд цахимаар үг хэлсэн байна.
Пэн Лиюань хэлэхдээ, “Хятад, Африк хувь заяаны нэгдмэл цогцын уялдаа холбоотой, ялангуяа эмэгтэйчүүд Хятад Африкийн найрсаг их гэр бүлийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Олон жилийн турш, уг хоёр орны эмэгтэйчүүд эв нэгтэй хамтран ажилласаар ирсэн. Африкт тусламж үзүүлсэн эмнэлгийн багаас авахуулаад энхийг сахиулах явган цэргийн хуаранд, мөн дэд бүтцийн барилга байгууламжийн талбай, мэргэжлийн хичээл сургалтад хүртэл Хятад Африкийн эмэгтэйчүүд хамт байлцаж, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хятадын эмэгтэйчүүд Африкийн эмэгтэйчүүдтэй хамтдаа хоёр орны найрсаг харилцаанд хүчин зүтгэл гаргахад бэлэн байна. Мөн миний бие Африкийн тэргүүн хатагтайтай үргэлж найрсаг харилцаатай байж, хамтдаа хайр халамж түгээх болно” гэжээ.