CRI Монгол радио
Дээд хэмжээний уулзалтад захидал илгээв
Ши Жиньпин дарга долдугаар сарын 10-нд “Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форум”-ын дээд түвшний анхны хуралд баяр хүргэж захидал илгээв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, “Дэлхий ертөнц зуун жилийн томоохон өөрчлөлттэй тулгарч, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, дэлхийн хөгжлийн хөтөлбөр сорилттой тулгарч байна. Хамтын ажиллагааны талаар зөвшилцөлд хүрч, хамтын хөгжлийг ахиулах үүднээс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэхийн тулд миний бие дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлэв. Бүх талуудын хамтын хүчин чармайлтаар дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагаа эхнээсээ амжилтад хүрч, хөгжиж буй улс орон үр шимийг нь хүртэж байгаад баяртай байна” гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, “Хятад улс дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг үргэлжлүүлэн гүнзгий, тууштай ахиулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ.