Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад-Монголын IV Экспо ба түүний ач холбогдол, цар хүрээ

Нийтэлсэн

Хятад-Монголын 4 дэх удаагийн экспо БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы нийслэл Хөххотод есдүгээр сарын 6-ны энэ өдөр “Нээлттэй байх шинэ хэв маягийг хамтдаа бүрдүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг хуваалцахуй” уриан дор эхэллээ.

Хөрш хоёр орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал платформ болох энэ экспо-г талууд хоёр жил тутамд хийсээр ирсэн ч Ковид-19 цар тахлын улмаас 2019 оноос хойш зохион байгуулж чадаагүй байсан юм. Тиймдээ ч энэ удаагийн экспо нэлээд хүлээлт өндөртэй, өмнөх гурван экспотой харьцуулахад цар хүрээний хувьд харьцангуй өргөн дэлгэр болж байна. Мөн энэхүү экспо нь БНХАУ болон Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр өгөөж өгөөд зогсохгүй бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Статистик мэдээнээс үзвэл, өнгөрсөн гурван удаагийн буюу 2015, 2017 болон 2019 онд болсон экспод БНХАУ, Монгол Улсаас гадна Зүүн хойд Ази, АСЕАН-ы орнууд зэрэг 40 орчим улс орон, бүс нутгийн албан ёсны төлөөлөгчид, 10 мянга орчим аж ахуйн нэгж, 30 мянга орчим зочид хамрагдаж, нийт 444 хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын хэмжээ 270 тэрбум юань давжээ.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэгдсэнээр, энэ удаагийн экспод Монголын талаас 500 орчим компани оролцож байна. Өмнөх гурван удаагийн экспод Монголоос хөнгөн аж үйлдвэрийн компаниуд түлхүү оролцож байсан бол энэ удаад хүнс үйлдвэрлэгчид олноороо оролцож байгаа юм. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай, бэлчээрийн мал аж ахуйтай орон. Тус улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулахын тулд уламжлалт салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэж байна. Тодруулбал, Монгол Улс нь бэлчээрийн өвс ургамлаар хооллодог малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн, чацаргана гэх мэт хүнсний органик бүтээгдэхүүнүүдийг дэлхийн хоёр дахь  том эдийн засаг бөгөөд Монголын экспортын гол зах зээл болох Хятад улсын том зах зээлд нийлүүлэхийг зорьж байна. Энэ зорилгоо илүү бодит ажил хэрэг болгож, бүтээгдэхүүнүүдээ Хятадын хэрэглэгчдэд таниулахад Хятад-Монголын экспогийн оруулах хувь нэмэр мөн асар их юм.

БНХАУ нь анх 1999 онд Монголын худалдааны хамгийн том түнш болсон бөгөөд тэр цагаас хойш энэ байр сууриа хадгалсаар өдийг хүрээд байна.

БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилгодоо 2021 онд хүрсэн бол өдгөө 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уг зорилтод хүрэхийн тулд энэ экспо шиг талуудын хамтын ажиллагааг урагшлуулж, идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах нэн чухал ач холбогдолтой.

Монголын Үндэсний статистикийн хорооны мэдэгдсэнээр, тус улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар нэмэгдэж, 11.8 тэрбум ам.долларт хүрсэн. Дурдсан хугацаанд Хятад улс нь Монголын гадаад худалдааны хамгийн том түншийн байр сууриа мөн хадгалж, нийт гадаад худалдааны 73 хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн экспогийн хүрээнд явуулдаг илүү үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Талууд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны яармаг, чуулга уулзалт, аялал жуулчлал, хоол хүнс, солилцооны үйл ажиллагаа зэргийг зохион байгуулж байна. Тэгэхээр энэхүү экспо нь талуудын аж ахуйн нэгжүүдийн хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, борлуулаад зогсохгүй харилцан туршлага солилцож, ногоон хөгжил, инновац, техник технологи зэргийн шинэ ололт амжилтуудаа хуваалцаж, хөрөнгө оруулалт татаж, бизнесийн шинэ түншүүдтэй болох зэргээр практик хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж юм.

Г.Солонго

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа