CRI Монгол радио
Хятад, Замбийн харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон зарлав
Өнөөдөр, 9-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Замби улсын ерөнхийлөгч Хакаинде Хичилематай Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Замбийн харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон зарлажээ.
Ши Жиньпин хэлэхдээ, ирэх онд Хятад, Замби хоёр дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ирээдүйд бид Хятад, Замбийн найрсаг харилцааг тасралтгүй дээшлүүлж, эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, хоёр ард түмний нийтлэг хүлээлтийг биелүүлнэ.
Хятад улс, Хятад Замбийн харилцааг стратегийн болон алс хэтийн өнцгөөс харж, хөгжүүлж ирсэн. Цаашид улам нягт хамтарч, хоёр орны уламжлалт гүн найрамдлыг шинэ эриний хамтын ажиллагаа, Хятад, Замбийн харилцааны тогтвортой байдлыг ахиулах хүч болгож хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин онцлов.
Хичилема хэлэхдээ: Хятад, Замби хоёр урт удаан түүхэн харилцаатай. Замби улс Хятадаас хөгжил дэвшил, амжилтын туршлагыг суралцана гэдэгт итгэж байна. Дэлхийн дэг журмын өөрчлөлтөд оруулсан таны гарамгай үүргийг бид өндрөөр үнэлж байна гэв.