Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН САНААЧИЛГА: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЭРИН ҮЕИЙН ҮНЭ ЦЭНЭ

Нийтэлсэн

МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Өнөөдөр дэлхий ертөнцөд урьд хожид гарч байгаагүй томоохон өөрчлөлтүүд гараад байна.  Дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, улс орон, бүс нутаг хоорондын хөгжлийн тэнцвэргүй байдал улам даамжирч, хүйтэн дайны сэтгэлгээний бараан сүүдэр арилаагүй, Украйны хямрал ширүүсч, их гүрнүүдийн өрсөлдөөн улам хурдцдаж байна. Үүнээс гадна цаг уурын өөрчлөлт, ковид цар тахал зэрэг дэлхий нийтийг хамарсан хямрал гүнзгийрч, олон улсын зохицуулалт дутагдаж байна. Ийм тогтворгүй, тодорхойгүй олон улсын нөхцөл байдалд дэлхийн улс орнууд өөр хоорондын ойлголцлоо нэмэгдүүлж, давуу сул талуудаа харилцан таниж, хамтран ажиллах орон зайгаа тэлж, харилцан зөвшилцөж, хамтдаа шийдэх замаар тулгараад байгаа сорилт, хүндрэл, эрсдлийг шийдвэрлэх шаардлага урган гарав.

Тэгвэл Хятад улсын дарга Ши Жиньпин 2023 оны 5 сарын 13 өдөр зохион байгуулагдсан ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтаар дээр дурдсан даяар шинжтэй асуудлуудыг шийдэх нэгэн гарц болгож, даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг дэвшүүлэв. Тус санаачилга нь Ши Жиньпиний 2021 оны 9 сард НҮБ-ын хурал дээр дэвшүүлсэн “даян дэлхийн хөгжлийн санаачилга”, мөн 2022 оны 4 сард Боао-гийн Азийн чуулга дээр дэвшүүлсэн “даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын дараахи дэлхийн гэх тодотголтой гурав дахь санаачилга билээ.

Эх сурвалж: 3 сарын 15 өдөр, ХКН Ерөнхий Нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжин хотод зохион байгуулагдсан ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, “Шинэчлэлтийн замаар гар гараасаа барилцан хамтдаа урагшлах нь” сэдвээр үг хэлэв (зураг: Шинхуа агентлаг).

https://cn.chinadaily.com.cn/a/202303/18/WS641533c8a3102ada8b2342d5.html

Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь “дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх”, “хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг дэлгэрүүлэх”, “соёл иргэншлийн өв уламжлал хийгээд инновацид анхаарах”, “олон улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх” гэсэн дөрвөн үндсэн уриалгыг гарган, улс орнуудыг өөр өөрийн онцлогтой хөгжлийн замыг бие даан эрэлхийлж, орчин үеийн замаар алхан, хөгжих ёстой гэсэн санаа дэвшүүлэв.

Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь угтаа Хятад үндэстний “he” буюу “зохирохуй” гэсэн хятадын уламжлалт сэтгэлгээ, соёлын ухагдахуунаас дамжиж ирсэн хятадын амьдрахуйн философийн гол үзэл санаа дээр суурилжээ. “Зохирохуй” бол хүн хоорондын эв найр, улс хоорондын энх тайван хөгжил, хүн хийгээд байгалийн зохирон оршихуй, мөн өөр өөр соёл иргэншил зэрэгцэн оршиж, хөгжих арга хэлбэр юм [1]. Тэгвэл даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь чухам Хятадын энэхүү уламжлалт сэтгэлгээ, соёлын онцлог дээр тулгуурлан бий болсон даяар шинжтэй уриалга, санаачилга болон дэвшигдсэн гэж болно.

Өөр өөр соёл иргэншил нь өөр өөр үндэстний оюун ухаан, хувь нэмрийг тээж агуулж байдаг бөгөөд дээд, доодын ялгал гэж үгүй, сайн, муугийн хувь хэмжээ гэж бүр ч үгүй. Соёл иргэншлүүдийн хооронд яриа хэлэлцээ байх ёстой, шахах зайлуулах явдал байх ёсгүй, харилцаа солилцоо байх ёстой, орлох төлөөлөх явдал байх ёсгүй. Хүн төрөлхтний түүх болбоос өөр өөр соёл иргэншлүүдийн харилцан солилцож, харилцан хүртэж, харилцан нэвчсэн аварга том зураг юм. Бид өөр өөр соёл иргэншлийг хүндэтгэн, эрх тэгш хандаж, харилцан бие биедээ хүртээж, алив зүйлийг авч шингээж, хүн төрөлхтний соёл иргэншлийг урагшлуулан, бүтээлч хөгжлийг хэрэгжүүлэх ёстой [2] гэсэн үзэл санаа бол даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагын гол үндсэн ойлголт юм.

Хятад улсын дэвшүүлсэн даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагын цөм үзэл санааг “дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх”, “хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг дэлгэрүүлэх”, “соёл иргэншлийн өв уламжлал хийгээд инновацид анхаарах”, “олон улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх” зэрэг үндсэн 4 агуулгад багтаан ойлгоно.

1. Дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх. “Соёл иргэншил бүр ялгаа зөрүүтэй, гэвч дээд доод, сайн муугийн ялгаа гэж үгүй, зөвхөн өөрийнхийг илүүд харж бүр ч болохгүй, бүгд өөр өөрийн орших үнэт зүйлстэй” гэж онцлов. Соёл иргэншлүүдийн олон талт байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэснээр соёл иргэншлийн харилцаа, харилцан суралцах явдлын үндэс суурь болно. Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь соёл иргэншлийн тэгш байдал, харилцан суралцах, харилцах, уужуу байдал, өөр өөр соёлын онцлог шинж, зохист шинж, ижил талыг эрэлхийлж, зөрүүтэй байдлыг орхих ёстой.

2. Хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг дэлгэрүүлэх. Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга: “Улс орон бүрийн түүх, соёл, тогтолцоо, хөгжлийн түвшин харилцан адилгүй. Гэвч улс орон бүрийн ард иргэд бүгд энх тайван, хөгжил, шударга, тэгш байдал, ардчилал, эрх чөлөөг эрэлхийлэх хүн төрөлхтөний хамтын үнэт зүйлстэй” гэжээ.  Хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл нь үзэл суртал, нийгмийн тогтолцоо хийгээд хөгжлийн зөрүүтэй байдлыг давж, дэлхийн улс орон бүрийн ард түмний үнэт зүйлийн үзлийг илэрхийлэх хамгийн том ерөнхий хуваагч нь бөгөөд улс орон бүрийн ард түмний нийтлэг хүсэлт шаардлагыг тусгаж, дэлхий дээр өнө удаан энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхэд үнэт зүйлийн хэлхээ холбоогоор хангах юм.

3. Соёл иргэншлийн өв уламжлал хийгээд инновацид анхаарах. Ямар ч соёл иргэншил цаг үетэйгээ мөр зэрэгцэн, эрин үеийн охь дээжийг тасралтгүй шингээн авах хэрэгтэй. Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь соёл иргэншлийн залгамж хийгээд инновацийг хүндэтгэх ба хүн төрөлхтөний соёл иргэншилийн тасралгүй хөгжилд зүг чиг заагч луужин  болно.

4. Олон улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх. “Хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэх нь саад бэрхшээл, буруу ташаа ойлголтыг арилгаж, хүн хоорондын харилцааг урагшлуулах чухал арга зам юм. Олон улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн соёл иргэгшлийн харилцан яриа хамтын ажиллагааны сүлжээг бий болгож, харилцаа солилцооны агуулгыг баяжуулж, хамтын ажиллагааны гарцыг өргөтгөж, хүн хоорондын санаа сэтгэлээр холбогдох гүүрийг барьж, нээлттэй хүртээмжтэй дэлхийг хамтдаа бүтээн байгуулах” [3] гэж хэрэгтэй тодотгожээ.

Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг дэвшүүлснээс хойш буюу 2023 оны 4 сарын 25 өдөр Азийн 22 улс орны, 150 гаруй төлөөлөгчид оролцсон Азийн соёлын өвийг хамгаалах холбооны анхдугаар хуралдаан Ши Ань хотод болж, Азийн Соёлын Өвийг хамгаалах Холбоо албан ёсоор үүсгэн байгуулагдаж, тусгай санг байгуулав. Тус сангийн хүрээнд Хятад улс Камбочи зэрэг Азийн 6 улстай хамтран соёлын өвийг хамгаалах 11 төсөл санаачлан Арабын нэгдсэн Эмират улс, Узбекстан, Саудын Араб зэрэг 14 улстай хамтарч нэгдсэн археологийн төслийг хөгжүүлээд байгаа [4] -гийн дотор Монгол улс ч багтаж байна.

Эх сурвалж: 2023 оны 4 сарын 25 өдөр Азийн Соёлын Өвийг хамгаалах сан байгуулах ёслолын арга хэмжээ. http://www.cach.org.cn/tabid/76/InfoID/2869/frtid/78/Default.aspx

Хятад улсын зүгээс дэвшүүлсэн дэлхийн тодотголтой гурван санаачилга нь өөр хоорондоо харилцан нөхцөлдөх бөгөөд аюулгүй байдал нь хөгжлийн урьдач нөхцөл болж, хөгжил нь аюулгүй байдлын баталгаа болж, харин аюулгүй байдал, хөгжил хоёр нь соёл иргэншлийн илэрхийлэл болно Дэлгэрүүлбэл даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь улс хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, харилцааг нягтруулж, олон улсад энх тайван, тогтвортой орчин нөхцөл бүрэлдэхэд туслах бол даян дэлхийн хөгжлийн санаачилга хөгжлийг бүхний төвд тавьснаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд нэмэр болж, харин даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь дэлхийд энх тайвнаар зэрэгцэн орших, хөгжил цэцэглэлтэд хүрэх таатай аюулгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүй бол цаашид хөгжил бадрал, соёл иргэншлийн ахиц дэвшлийн талаар яриад ч нэмэргүй билээ. Эл гурван санаачилга нь нэгдээд Хятадын зууны мега төсөл гэж нэрлэгдээд буй “бүс ба зам” санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд үндсэн тулгуур нь болно гэж үзэж байна.

Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагын өнөө цагийн гол үнэ цэнэ нь дэлхийн соёл иргэншлийн олон өнгө төрхийг хүлээн зөвшөөрч, улс орнуудын түүх соёл, уламжлал, хөгжлийн загварын эрх тэгш байдлыг хүндэтгэж, аливаа соёл иргэншлийн үр шим бүхнийг нандигнан хайрлана гэсэн үзэл баримтлалд шингэжээ гэж ойлгож байна. Тус санаачилга бол Хятад улсын дэлхийг удирдан засахуйд их гүрний үүрэг хариуцлагаар идэвхтэй оролцох, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах, олон улсын дэг журмыг хамгаалахад үнэ цэнийг бүтээх гэсэн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж байна гэж дүгнэж болно.

 

Эх сурвалж:

1.     全球文明倡议的生成逻辑、时代价值和实践路径,习近平外交思想和新时代中国外交网,2023.05.22. http://cn.chinadiplomacy.org.cn/

2.     Ши жиньпин төр улсыг засахуй II, Ардын Хэвлэлийн хороо, Бээжин хот, 2019 он.

3.     林松添,促进人类文明进步的中国方案,人民日报,2023.3.21.

4.     福鑫,全球文明倡议擘画世界大同蓝图,续写共同繁荣新篇,中国日报,2023.05.17,https://www.sppm.tsinghua.edu.cn/info/1007/8877.htm

5.     卢静,全球文明倡议:理念与行动,人民论坛 ,2023.06.16, http://www.rmlt.com.cn/2023/0616/675796.shtml

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа