CRI Монгол радио
“Юуг соёл иргэншил гэх вэ” тусгай үзэсгэлэн Лондонд нээлтээ хийлээ
Орон нутгийн цагаар 10-р сарын 12-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн “Юуг соёл иргэншил гэх вэ үзэсгэлэн-Их Британи дэх тусгай үзэсгэлэн”-гийн нээлтийн ёслол Лондон дахь Royal Mint музейн хуучин газарт болов. Энэхүү тусгай үзэсгэлэнг Хятадын Төв Радио Телевизийн Европ дахь ерөнхий салбар голлон зохион байгуулж, Кембрижийн Азийн соёлын нийгэмлэг, Их Британи-Хятадын ойлголцлын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавив. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Их Британид суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, Их Британид суугаа олон орны элч нар, Их Британийн нэрт эрдэмтэн судлаачид болон залуу оюутнууд зэрэг 80 гаруй зочид оролцсон байна.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн хэлэхдээ, зуун жил тохиогоогүй томоохон өөрчлөлтийн эрин үе рүү хүн төрөлхтний нийгэм орж, дэлхийн, түүхийн, цаг үеийн асуудлуудтай нүүр тулж байна, дарга Ши Жиньпиний “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ын удирдлаган дор, Хятадын ард түмэн Хятадын үндэстнүүдийн орчин үеийн соёл иргэншлийг чармайн бүтээн байгуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг ахиулан шинэ ахиц дэвшил гаргахын төлөө шаргуу ажиллаж байна. Хятадын Төв Радио Телевиз хэвлэл мэдээллийн эрхэм зорилгоо баримтлан биелүүлж, Хятадын соёл иргэншлийг шинэчлэн уламжилж, Хятад, Европын нийгэм соёлын солилцоог бэхжүүлж, Хятад, Европын соёл иргэншэл харилцан суралцахыг ахиулж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулахад оюун ухаан болон хүч чадлаа өргөн хандивлах болно гэжээ.